Бичлэгийн тоо 3,329

Японы хамгийн сүүлийн нинжа


              

Нинжагийн урлаг гэдэг үнэхээр агуу бөгөөд энэ урлагийн талаар нууц төдийлөн тайлагдаагүй байаа билээ. Нинжанууд өөрсдийн цохилтыг маш оновчтой цохиж, өрсөлдөгчийнхөө амийг мэргэжлийн түвшинд хороодог байсан. Тэгвэл нинжагийн соёлын хамгийн сүүлийн хүн нь Японы инженер Жинши Каваками юм байна. 

Японы хамгийн сүүлийн нинжа

1

Эрт дээр үеийн самурайчууд, нинжа нар түүх болон үлджээ. Тэгвэл энэ бүхний талаар 63 настай Жинши Каваками л олон түмэнд хүргэж чадах юм байна. Тэрээр маш их зүйл судалж байсан бөгөөд Үүнд - хажуу өрөөнд зүү төдий зүйл унаж байгаа эсэх, манан дунд нуугдах, 20 алхмын зайнаас өрсөлдөгчийнхөө хоолойг хэрчих гэх мэт арга барилуудаас суралцаж байсан байна.

2

“Би өөрийгөө хамгийн сүүлийн нинжа гэж бодож байгаа шалтгаан нь одоо үед над шиг нинжагийн бүхий л урлагийг эзэмшсэн хүн үгүй болов уу. Жинхэнэ нинжа энэ дэлхий дээр үгүй болсон”- хэмээн хэлжээ.

3

Гэхдээ Жинши үзэхдээ энэ соёл түүнтэй хамт үхэх ёстой гэнэ.

Инженер мэргэжилтэй энэ эр нинжагийн урлаг, чадварыг 6 настайгаасаа эхлэн судалж эхэлсэн бөгөөд хожим нь мастер Masazo Исидагийн удирдлаган дор эзэмших болжээ. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд тэрээр лааны дөлийг хэдэн цагаар ч хамаагүй харж суудаг байсан байна. Харин сонсголоо хөгжүүлэхийн тулд тэрээр хажуу өрөөний модон шалан дээр хэрхэн зүү унаж байгааг хүртэл сонсох хэрэгтэй болжээ.

4

Тэрээр ханан  дээгүүр гүйж, өндрөөс харайж, утаа, дэлбэрэлт үүсгэхийн тулд химийн бодисуудыг хольж сурсан байна. Мөн үүнээс гадна тэрээр халуун, хүйтэнд маш тэсвэртэй болох чадварыг сурсан бөгөөд хоол, усгүйгээр хэд хоногийн турш хөдлөх, амьдрах арга барилд ч суралцсан аж. Харин 19 насандаа тэрээр багшийнхаа цол болон түүний номын санг нь өвлөж авсан байна. Түүний хэлж байгаагаар хаана ч байсан нуугдаж чаддаг нь нинжагийн гол зэвсэг гэнэ. Хэрвээ та шүдний чигчлүүр шидэх юм бол тухайн хүн шүдний чигчлүүрт анхаарлаа хандуулж байх хооронд, танд довтлох боломжийг олгоно. Энэ мэтчилэн залийг хэрэглэснээр өрсөлдөгчөө ялан дийлэх боломжтой.

5

Одоо Каваками нь Нинжагийн музейн захирал бөгөөд нинжагийн түүхийг судалж байгаа юм байна. Тэрээр шавьтай болж сургахыг хүсээгүй учир ийнхүү Японы хамгийн сүүлийн нинжа болох гэж байгаа бололтой. Нинжагаас олон зууны туршид хүмүүс айж ирсэн бөгөөд ялангуяа тэдний заль мэх ихээхэн чухал үүрэгтэй байжээ. Үүнээс гадна тэд огт ядрахгүйгээр явган явж, хоёр метрийн өндөртэй хашлагыг төвөггүйхэн давж чаддагаараа нэлээд алдартай юм. Холливудын кинонд харахад нинжа нар өршөөл энэрэлгүй алуурчид мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тагнуулын урлагтай илүү төстэй болно. Харин хэрвээ зэвсэг хэрэглэх шаардлага гарвал тэд хурц таван хошуу гэх мэт төмөр иртэй зүйлийг ашигладаг байжээ. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9097382/4d6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3229 “УАЗ 469” автомашин шинэчлэгдэж “УАЗ-Патриот” боллоо 2016-05-06 3812
3228 Хамгийн тансаг, үрэлгэн хурим Хятадад болжээ 2016-05-06 3492
3227 ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн 2016-05-06 3117
3226 Байшин өвлөж авсан эмэгтэй цэвэрлэгээ хийж байгаад цоожтой модон хайрцаг олжээ. Дотор нь... 2016-05-04 3879
3225 Жижиг талбайтай өрөөг хэрхэн том харагдуулах вэ? 2016-05-04 3718
3224 Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан. 2016-05-04 3630
3223 Их зөнчийн хойд дүр 2016-05-02 3739
3222 муудалцаад, мөнгө цацсан гэж мэдүүлжээ 2016-05-02 3588
3221 Алуурчид ихэнхдээ ямар хүмүүс байдаг вэ? 2016-05-02 3701
3220 Цамаан баячуудын тэнэглэл 2016-04-25 3976
3219 Насанд хүрсэн хүн бүрийн сурах ёстой чадварууд 2016-04-25 3628
3218 Дэлхийн хамгийн этгээд гэрлэлтүүд 2016-04-25 3479
3217 Хакухо М.Даваажаргалын нээсэн “G” кофе шоп баячуудыг хуйлруулав 2016-04-21 3725
3216 Агбонлахорын хүүхнүүдтэй зугаацаж буй зураг дэлгэгдлээ 2016-04-21 3827
3215 МСS-ийн Ж.Оджаргал: Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу? 2016-04-21 3325
3214 Victoria's Secret" -ийн сахиусан тэнгэр Бехати Прислоу хөл хүнд зургаа дэлгэлээ 2016-04-20 3429
3213 Коннор МакГрэггор зодгоо тайлна 2016-04-20 3664
3212 Улаанбурханы эсрэг хамтдаа 2016-04-20 3524
3211 Хятад улс тив алгасагч пуужин туршлаа 2016-04-20 3869
3210 Катины ой дахь хядлага 2016-04-19 3703
배너신청
자생병원

배너신청