Бичлэгийн тоо 3,329
Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга

Дэлхий дээрх туршлагатай жолооч нар, машинтай хэн бүхэнд тулгардаг “төвөгтэй” жижигхэн асуудлуудыг шийдэж, илүү тав тухтайгаар машинаараа зорчих боломжийг олгох дараах 15 зөвлөгөөг хүргэж байна. Доорх аргууд нь шинэ болон туршлагатай жолооч нарын аль алинд нь хэрэг болох болно.

Хүүхэдтэйгээ аялдаг хэн бүхэнд

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 1

Угаалгын өрөөнд байдаг хананд өлгөгчийг ашиглан хүүхэддээ нэн түрүүнд хэрэг болдог зүйлсийг нь гарын дор байлгаж болох юм. Тос, живх, угж зэргийг нь хайж хамаг юмаа онгичих хэрэггүй шүү.

Салоны агаарыг хэрхэн хурдан хөргөх вэ?Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 2

Урд талынхаа нэг цонхыг бүрэн онгойлгоод дараа нь машиныхаа нөгөө талын хаалгыг хэд хэдэн удаа онгойлгож хаана. Ингэснээр халуун агаар хөөгдөн гарах юм.

Сэвнээс хэрхэн ангижрах вэ?Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 3

Оновчтой сонгосон хумсны будаг таны машин дээрх сэвийг анзаарагдахгүй болгоно. Өнгөгүй хумсны будгаар салхины шилэн дээрх хагархайтай тэмцэхэд үр дүнтэй байдаг. Хагархай дээр 2-3 удаа хумсны будгаа давхарлан түрхсэнээр цууралт цааш даамжрахаас сэргийлнэ.

Засварчин таныг хуурна гэж санаа зовж байвал

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 4

Таны машинд үүссэн асуудлыг байгаагаас нь хүндрүүлэн хэлэх байх гэж та бодож байвал тухайн засварчнаас өөрийнхөө оношийг зөв байна уу л гэж асуухад хангалттай.

Машины хуучин стикерүүдийг хэрхэн хуулж авах вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 5

Бүлээн усанд сонингийн цаас хийж дэвтээгээд стикерүүд дээрээ 10 минутын турш байлгаарай.

Хөлдсөн цоожийг яах вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 6

Хөлдсөн цоожийг гэсгээхдээ нянгийн эсрэг гарын саванг хэрэглээрэй. Вандуйн хэмжээтэй саванг аваад цоожин дээрээ түрхэх бөгөөд түлхүүрний нүх рүү шууд орохоор түрхэнэ. Энэ төрлийн саван нь спирт агуулдаг тул мөсийг хурдан хайлуулдаг байна. Түлхүүрэндээ ч түрхсэн болно.

Салфеткийг гарын дор байлгах хялбархан арга

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 7

Кофены тагтай цаасан саванд салфеткаа хадгалж болно.

Ухаалаг утсаа тогтоох

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 8

Жирийн резин боолтыг ашиглаад л гүйцээ.

Машинаа цэвэрхэн байлгах

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 9

Жижиг хэмжээтэй сав болон гялгар уутыг ашиглаад хогийн сав хийж болно.

Машинаа гараашид байрлуулахад хэцүү байвал

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 10

Дөнгөж саяхан жолооны үнэмлэхээ авсан, туршлагагүй жолоочийн хувьд гараашид машинаа тавихад хүндрэлтэй байх болно. Теннисийн бөмбөг юм уу тод өнгийн тоглоомыг өөрийн зогсох ёстой газартаа өлгөөрэй. Ингэснээр машиныхаа хэмжээг мэдрэх бөгөөд илүү явахаас сэргийлэх болно.

Урд гэрлээ цэвэрлэх

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 11

Үнэтэй цэвэрлэгч бодис авахын оронд жирийн шүдний оогоор өнгөлчихөж болдгийг та мэдэх үү? Хуучин сойз юмуу даавуун дээр бага зэргийн оог шахаж гаргаад урд гэрлээ сайтар зүлгэнэ. Дараа нь цэвэр усаар угаана.

Хүрч болдоггүй хэсгүүдийг хэрхэн цэвэрлэх вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 12

Зургийн багс нь таны машины хүрч боломгүй хэсгүүдийн тоосыг төгс цэвэрлэнэ.

Нарны хурц гэрлийг хаах

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 14

Бид энэ аргыг онгоцны нисгэгчдээс сурсан юм. Нарны гэрэл нүд гялбуулаад байвал нимгэн хуванцар ялтсыг ашиглаарай. Хөдөлгөөнгүй, цахилгаанждаг шинж чанарынхаа ачаар салхины шилэн дээр сайтар бэхлэгдэх болно. Та ийм төрлийн ялтсыг супермаркетын гэр ахуйн тасгаас олох боломжтой. Мөн хүлэмжинд хэрэглэдэг өнгөт хальсыг скочоор тогтоож ашигласан ч болох ажээ.

Машины хаалга зурагдахаас хэрхэн сэргийлэх вэ?

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 13

Жижигхэн гарааштай хүмүүс энэ аргыг заавал хэрэглээд үзээрэй. Ханаа дагуулаад порлон нааж өгснөөр таныг машинаасаа гарч, ороход зураас үүсэх магадлал буурна.

Бүх зүйлд бэлэн байх

Таны машинд зориулсан 15 ухаалаг арга 15

Юу ч болсон бэлэн байхын тулд машиндаа анхны тусламжийн хайрцгийг заавал авч явж байгаарай. Хайрцгандаа хуучин, найдвартай ажиллагаатай гар утас, утасны запас зай, ус, хоол хүнс, дулаан хувцас, хөнжил зэргийг хийхээ бүү мартаарай.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9252986/8a2/trackback

korea2000

2016.08.25 19:08:19
*.213.127.213

Хэрэгтэй мэдээлэл баярлалаа

Kazu Mon

2017.02.26 21:35:11
*.38.8.245

Bbbb
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3289 Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндлэв [1] 2016-06-29 2423
3288 Өглөө 6 цагт босох 6 шалтгаан [1] 2016-06-28 2473
3287 Лионель Месси сая саяын орлогыг яаж олж, юунд үрдэг вэ? [1] 2016-06-28 2281
3286 Кармело KD-г “Нью-Йорк” руу урвуулна 2016-06-28 2435
3285 Кевин Лав олимпод оролцохгүй 2016-06-27 2397
3284 Тэд дотноссоор 2016-06-27 2474
3283 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ [1] 2016-06-27 2481
3282 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ 2016-06-27 2350
3281 Харандаан дээр урласан ер бусын бичил барималууд 2016-06-24 2462
3280 Cупер төлөвлөгөө бүтэх болов уу? 2016-06-24 2407
3279 Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ 2016-06-24 2426
3278 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
3277 Халуухан европын халуухан залуу минь баяртай 2016-06-23 2218
3276 "Чикаго буллс" Д.Роузыг явууллаа 2016-06-23 2229
3275 Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ 2016-06-21 2284
3274 Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ 2016-06-21 2263
3273 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
3272 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
3271 Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 2016-06-20 2389
3270 Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ? 2016-06-20 2391
배너신청
자생병원

배너신청