Бичлэгийн тоо 3,329
Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ
2016-08-15 15:04:34
Error loading player: No playable sources found

БНХАУ-ын армийн генерал Гуо Бошионыг авлигын хэргээр армийн шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн талаар "Синьхуа" агентлагаас мэдээллээ. Хээл хахууль авсан гэж буруутгагдаж байсан 74 настай, тэтгэвэрт гарсан түүний генерал цол болон хувийн хөрөнгийг нь хураасан байна.

Гуо Бошион нь дэлхийн хамгийн том арми болох Хятадын Ардын чөлөөлөх армийг хариуцдаг Хятадын Армийн төв хорооны дэд даргын үүргийг 2002-2012 оны хооронд гүйцэтгэж байсан юм. Мөн энэ хугацаанд тус улсын Коммунист намын Улс төрийн товчооны 25 гишүүний нэг байсан билээ. Гэвч өнгөрсөн онд авлигын хэрэгт холбогдсоных нь дараа Коммунист намаас түүнийг хөөсөн юм.

Шүүх хурал хаалттай болсон бөгөөд "Синьхуа" агентлаг энэ хэрэгт дурдагдсан мөнгөний дүнг тодорхой хэлээгүй юм. Хэдий тийм ч өнгөрөгч дөрөвдүгээр сард “South China Morning Post” сонинд бичсэнээр Гуог 12.3 сая доллартай тэнцэх хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутган ялласан аж. Мөн сонинд нийтэлснээр дээрх мөнгөн дүн бол Ерөнхийлөгч асан Ху Жинтаогийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын нэг болох Гуо генералын хууль бусаар хуримтлуулсан мөнгөний өчүүхэн хэмжээтэй тэнцүү байх магадлалтай аж. Генерал асан Гуо өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн болохыг "Синьхуа" агентлаг мөн дамжуулсан юм. Харин "Ройтерс" агентлаг тус улсын Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас “Авлига бол манай намын хамгийн том аюул, армийн тулалдах чадварыг алдагдуулагч” гэснийг иш татсан байна.

Мөн дээрх хэргээс гадна өөр нэг генерал Суй Кайхоуг бусдад давуу байдал олгох зорилгоор хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан өнгөрөгч онд буруутгаж байсан ч шүүх хурал болохоос өмнө нас барсан юм. Тухайн үед төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхдээ Суй Кайхоугийн Бээжин дэх гэрт байсан бэлэн мөнгө, эртний болон үнэт эдлэлийг төрөлжүүлж, бүртгэхэд нэг долоо хоног шаардсан бөгөөд бүгдийг нь шилжүүлэхэд 12 ширхэг ачааны машин ашигласан гэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9248522/0df/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3289 Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндлэв [1] 2016-06-29 2423
3288 Өглөө 6 цагт босох 6 шалтгаан [1] 2016-06-28 2473
3287 Лионель Месси сая саяын орлогыг яаж олж, юунд үрдэг вэ? [1] 2016-06-28 2281
3286 Кармело KD-г “Нью-Йорк” руу урвуулна 2016-06-28 2435
3285 Кевин Лав олимпод оролцохгүй 2016-06-27 2397
3284 Тэд дотноссоор 2016-06-27 2474
3283 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ [1] 2016-06-27 2481
3282 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ 2016-06-27 2350
3281 Харандаан дээр урласан ер бусын бичил барималууд 2016-06-24 2462
3280 Cупер төлөвлөгөө бүтэх болов уу? 2016-06-24 2407
3279 Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ 2016-06-24 2426
3278 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
3277 Халуухан европын халуухан залуу минь баяртай 2016-06-23 2218
3276 "Чикаго буллс" Д.Роузыг явууллаа 2016-06-23 2229
3275 Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ 2016-06-21 2284
3274 Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ 2016-06-21 2263
3273 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
3272 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
3271 Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 2016-06-20 2389
3270 Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ? 2016-06-20 2391
배너신청
자생병원

배너신청