Бичлэгийн тоо 3,329

Өглөө 6 цагт босох 6 шалтгаан 

Өглөө сэрдэг хүмүүс илүү амжилтанд хүрдэг гэцгээдэг. Нэгэн блоггер ч үүнтэй санал нэг байна, тэрээр сүүлийн хэдэн жил өглөө 6 цагт босдог болжээ. Түүний амьдралыг эрс өөрчилсөн гэж тэрээр үздэг.

Дараах зургаан шалтгааны улмаас та өглөө эрт 6 цагт босох ёстой. Таныг тун удахгүй болжмор шиг болно гэж найдаж байна.

1. Өөрөө өөрийгөө цэгцлэх цагтай болно

Элдэв бодол, санаагаа эмх цэгцэнд оруулж чадахгүй байгаа учраас амжилтанд хүрэхгүй байгаа юм. Юуны түрүүнд юунд анхаарлаа хандуулах ёстойгоо эртлэн босоод тунгаан бодож бай.

Өдрийн эхний талд тархи маш идэвхтэй ажилладаг. Энэ хугацаанд амьдралаа хянахыг хичээ, үзэл бодол, оюун санаагаа цэгцэл.

2. Өдрийн төлөвлөгөөгөө боловсруулах цагтай болно

Болжмор ажилдаа гарахаасаа өмнө өдрийнхөө хийх ажлыг урьдчилан төлөвлөдөг. Өглөө эрт босох тусам таны өдөрт хийх ажлын төлөвлөгөө нарийвчлан гарах боломжтой.

Маргаашийн хийх ажлыг урьд орой төлөвлөх нь үр дүнгүй. Өдөржингөө ажилласан тархи амрахыг л бодно.

3. Өглөө – өөр дээрээ ажиллахад тохирсон цаг

Дөнгөж сэрээд л галзуу юм шиг ажил руугаа давхи гэж танд хэн ч хэлээгүй. Бидний ихэнхи нь гэр бүлдээ, спортод зориулах цаггүй гэж гомдоллох дуртай байдаг.

Хэрвээ та өглөөний 6 цагаас босвол ажил эхлэхээс өмнө спорт заал явах хангалттай цаг гарна. Өглөөгүүр биеийн тамир хийсэн бие тань өдөржингөө сэргэг байх болно – эндорфинам гэх гормон биеийн тамирын дасгалын үед ялгардаг бөгөөд баяр баяслыг төрүүлдэг гормон юм.

4. Өглөөний хоол иднэ

Өглөөний хоол бол хамгийн чухал гэдгийг та сонсоо л байлгүй. Ажилдаа явахын өмнөхөн сэрвэл юун өглөөний цай хоол манатай.

Хопкинс-Блумбергийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн судалгаагаар, өглөөний хоол нь таны эрүүл мэндэд маш их ашиг тустай болохыг тогтоосон. Таны машин хөдлөхийн тулд бензин хэрэгтэй байдгийн адил таны бие эрч хүчтэй ажиллахын тулд зөв хоол хэрэгтэй. Ялангуяа, өглөөний хоол.

5. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнхи нь өглөө босдог

Twitter-ийг үндэслэгч Жек Дорсигийн шинэ өдөр өглөөний 5 цаг 30 минутаас эхэлдэг. Босоод 10 км орчим гүйж, бясалгал хийдэг ажээ.

Тим Кук – Apple-ийн ерөнхий захирал, өглөөний 4 цаг 30 минутаас эхлэн цахилгаан шуудангаа шалгаж, хариу бичдэг байна.

Ричард Брэнсон – Virgin Group-ийн үндэслэгч, бас л өглөө босох дуртай хүний нэг. Өглөө 5:45-д сэрээд шууд ажилдаа ордог. Эхлээд компьютерийн ард суугаад дараа нь өглөөний хоолоо иддэг гэж Business Insider-ын нэгэн дугаарт ярилцлага өгөхдөө хэлжээ.

6. Бусдаас хоёр алхамын өмнө алхана

Өглөө эрт сэрснээр өөрийнхөө ажил хөдөлмөрийн эрч хүчийг мэдрэх боломжтой гэж үздэг байна. Өөртөө итгэлтэй болно: таны өрсөлдөгчид унтаж байхад та ажлаа эхэлсэн байх нь шүү дээ.

Ажлын таагүй асуудлуудыг би өглөөний 8 цагаас эхлэн шийдвэрлэж эхэлдэг. Ингэснээр би бүтэн өдрийн турш ажлын эрч хүчтэй, өөр бусад зүйлд илүү анхаарал төвлөрүүлэх боломжтой болдог. Таагүй ч юм уу, гүйцэтгэхэд төвөгтэй ажлыг өглөө эрт хийгээд дуусгавал өдөржингөө би өөдрөг байдаг юм.

Бас нэг зүйл. Хэрвээ босдог цагаасаа хоёр цаг орчмын өмнө босож чадвал өдөрт ажиллах цаг 150 минутаар уртасна. Энэ нь долоо хоногт 17 цаг орчим, сард 70 орчим цаг. Жилд 840 орчим цаг. Та сонголтоо хийх л үлдлээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9190932/c47/trackback

40myanga

2016.07.01 16:24:07
*.7.50.49

Bayarlalaa. Heregtei medeelel bna. Heregjuulenee
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3289 Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндлэв [1] 2016-06-29 2423
» Өглөө 6 цагт босох 6 шалтгаан [1] 2016-06-28 2473
3287 Лионель Месси сая саяын орлогыг яаж олж, юунд үрдэг вэ? [1] 2016-06-28 2281
3286 Кармело KD-г “Нью-Йорк” руу урвуулна 2016-06-28 2435
3285 Кевин Лав олимпод оролцохгүй 2016-06-27 2397
3284 Тэд дотноссоор 2016-06-27 2474
3283 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ [1] 2016-06-27 2481
3282 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ 2016-06-27 2350
3281 Харандаан дээр урласан ер бусын бичил барималууд 2016-06-24 2462
3280 Cупер төлөвлөгөө бүтэх болов уу? 2016-06-24 2407
3279 Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ 2016-06-24 2426
3278 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
3277 Халуухан европын халуухан залуу минь баяртай 2016-06-23 2218
3276 "Чикаго буллс" Д.Роузыг явууллаа 2016-06-23 2229
3275 Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ 2016-06-21 2284
3274 Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ 2016-06-21 2263
3273 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
3272 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
3271 Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 2016-06-20 2389
3270 Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ? 2016-06-20 2391
배너신청
자생병원

배너신청