Бичлэгийн тоо 3,329
Эх орны хөгжил эрчим хүчнээс хамааралтай. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийнхэн, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Energy Mongolia 2013” олон улсын хурал өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болов. Монгол Улсын эрчим хүчний эрэлт жил бүр 7-10 хувиар өсөж буй бөгөөд өнгөрсөн өвөл гэхэд Төвийн бүсийн оргил ачаалал 875 мВт-д хүрч, ОХУ-аас 175 мВт эрчим хүч импортолжээ. Мөн тус салбарынхан санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлага бий болсон талаар оролцогчид хөндөн ярилцлаа. Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв энэ үеэр “Улсын хэмжээнд эрчим хүчний дийлэнхийг нүүрснээс гарган авч байгаа. Үлдэх багахан хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, орон нутаг дахь дизель станцаас үйлдвэрлэн гаргаж байна” гэдгийг илтгэлдээ дурдав. Иймээс Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний салбарт дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй аж. Нөгөөтэйгүүр, 2013-2016 онд манай улсад 100-150 мВт эрчим хүчний хомсдол бий болох тооцоо гарчээ. Бас нийслэлийн дулаан хангамжийн байдал хүндэрч, 250 Гкал/цагийн дутагдалд орсон агаад III, IV хороолол, Зайсан орчим болон Баянзүрх дүүрэгт дулааны эрчим хүч дутагдаж байгаа гэнэ.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) өнгөрсөн оны байдлаар нийт 87 аж ахуйн нэгж, байгууллагад 10 гаруй төрлийн (цахилгаан, дулаан үйлдвэрлэх, импортлох, экспортлох, эрчим хүчний барилга байгууламж барих зэрэг) 172 тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс эрчим хүчний байгууламж барих тусгай зөвшөөрлийг онцолбол:

** Хэнтий аймгийн Чандгана талын нүүрсний ордыг түшиглэн 600 мВт

** Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгойн 450 мВт

** Төв аймгийн Баян сумын Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн барих 600 мВт

** Төв аймгийн Баян суманд Цайдам нуурын нүүрсний ордыг түшиглэн 600 мВт

** Дорноговь аймгийн Алтан ширээ суманд Эрдэнэцогтын нүүрсний ордыг түшиглэн барих 600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл багтаж байна.

Тэдгээрийн нийт хүчин чадал 2850 мВт болох юм. Үүнээс гадна Төв аймгийн нутагт 50, Өмнөговийн Ханбогд суманд 250, Дорноговийн Сайншанд суманд 52, тус аймгийн Даланжаргалан суманд 100, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 50.4 гээд нийт 502.4 мВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барих зөвшөөрөл олгожээ.

Ийнхүү 3351.6 мВтын хүчин чадал бүхий эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Гэхдээ ЭХЗХ-ны дарга С.Отгонбаярын ярьснаар “Clean energy” компанийн Төв аймагт барьж буй “Салхит” цахилгаан станцаас бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хөрөнгө оруулалтын асуудлаа эцэслэн шийдээгүй учраас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээгүй байгаа гэнэ. Хурлын хүрээнд эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд баасан гаригийн үдээс хойш “Мишээл экспо” төвд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм. Хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр гадаадын компаниуд туршлагаасаа хуваалцаж байлаа. “Energy Mongolia 2013” чуулганы хоёр дахь өдөр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг манай улс 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 20- 25 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авахыг зорьж буйг хөрөнгө оруулагчдад дуулгав. М.Ангарагийн хэлснээр энэ нь хэт “амбийцтай” зорилт мэт боловч хэрэгжих бүрэн боломжтой гэнэ.

Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь дийлэнх өрх нарны эх үүсвэрээс эрчим хүч гарган авч буй агаад цаашид сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан гарган авч хөргөгч, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөө ч ажиллуулах цаг ирж магадгүй юм байна. АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторийн хийсэн судалгаагаар Монголын хамгийн их салхины нөөцтэй хэсэг нь баруун өмнөд бол, говийн нутгуудад нарнаас хангалттай эрчим хүч гарган авах бололцоо бийг тогтоожээ. Тухайлбал, нар, салхинаас жилд 13.000 тераватт.ц/ жил (1 тераватт нь 1 их наяд Вт -тай тэнцэнэ) эрчим хүч гарган авах нөөц бий аж. Үүнээс найман тераватт.ц/ жил нь салхины нөөцөд ногддог байна. Ингэхээр 2030 он гэхэд сэргээгдэх эх үүсвэрийнхээ ачаар Азийн орнуудыг бүрэн хангах боломжтой гэнэ. Гагцхүү ийнхүү мөрөөдөхөөс урьтаж дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага бийг Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан ярьсан. Хүн ам цөөтэй Монгол Улс дотоодын цахилгааны хэрэглээгээ хангах тийм ч хэцүү биш бөгөөд цаашид энэ салбарт дэлхийн гол тоглогч болох ирээдүйтэйг тэрбээр онцолсон.

БНХАУ-д нүүрс экспортлох хэмжээгээр Монголтой өрсөлддөг Австрали улсад салхины нөөцөөс эрчим хүч гарган авах нь нүүрснийхээс хямд өртөгтэй байдаг гэнэ. Тухайлбал, тоног төхөөрөмжийн үнэ хоёр жилийн өмнөөс буурч байгаагаас шалтгаалж салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал 10 хувиар доошилсон гэх тооцоо хийжээ. Иймээс ч дэлхийн хамгийн том “хар алт” олборлогч Австрали эрчим хүч гарган авахдаа нүүрснээс салхи руу “урваж” буй аж. Түүнчлэн АНУ энэ онд 225.000 ширхэг салхин турбин суурилуулахаар төлөвлөж байгаа бол ӨМӨЗО-ы сэргээгдэх эх үүсвэрүүдийг Бээжингийн сүлжээтэй холбохоор урд хөршийнхөн ажиллаж буй гэнэ. Монгол Улсын хувьд “Азийн эрчмийн супер сүлжээ” байгуулах талаар бусад оронтой хамтран судалж, судалгаа, ТЭЗҮ-ийг хийж байна. Үр дүнд нь дотоодын эрэлтийг хангахаас гадна Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-д цахилгаан экспортлох боломж бүрдэх гэнэ. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Ажлын хэсэг байгуулан судалж буйг М.Ангараг ярилаа. Мөн тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчний санг татан буулгах тухай мэдэгдсэн. Бид үүнийг эсэргүүцэж байгаа. Тус сан цаашид үйл ажиллагаа явуулна. Үүнд салбарын сайд онцгойлон анхаарч байгаа” гэлээ. Эрчим хүчний яамны мэдээлснээр Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэл 2016 оноос эрчимтэй өсөж, 2025 он гэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж цаашдаа эрчим хүч экспортлох боломж бүрдэх гэнэ. Уг салбарт дараах томоохон төслүүд хэрэгжих аж.

** ДЦС V, Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, Оюутолгой болон Хөшөөтийн ДЦС ашиглалтад орно.

** Салхит уул, Сайншанд, Ханбогд, Чойр зэрэг салхин паркууд ашиглалт орно.

** ДЦС-IV, Дорнод ДЦС, Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөл хийгдэнэ.

2008-2010 онд эрчим хүчний салбар Монгол Улсын ДНБ-ий дунджаар хоёр хувийг эзэлж байжээ. Ирэх гурван жил дээрх хувь буурах төлөвтэй гэнэ. Учир нь томоохон цахилгаан станцууд ашиглалтад орох нь энэ тоог байрнаас нь хөдөлгөж магадгүй аж. Тодруулбал, эрчим хүчний салбар 2017 онд ДНБ-ий 3.45, 2020 онд 3.75, 2025 онд 3.81 хувийг эзлэх нь. “Energy Mongolia 2013”-ын үеэр 10 гаруй илтгэл тавьж, хэлэлцсэн бөгөөд оролцогчдоос янз бүрийн санал гарч байв. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж буй “Чайна машинэри инженеринг” компанийн төлөөлөлтэй Эрчим хүчний яамны удирдлагууд уулзан, Засгийн газраас гаргасан Санхүүгийн баталгааны баримт бичгийг гардуулан өглөө. Бас Тайванийн эдийн засаг, эрчим хүчний яамтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцож долдугаар сард Тайваньд санамж бичигт гарын үсэг зурахаар болсон юм. Түүнчлэн Монголын МЭЗ компани Энэтхэгийн “Magaldi power”- тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хуралд оролцогчид өчигдөр Монгол дахь хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалтын (175 тэрбум төгрөг) төсөл болох Төв аймгийн Сэргэлэн суман дахь “Салхит” салхин цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцсан. Тэнд нийт 31 турбин босгохоос одоогоор 26-г нь суурилуулж амжжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7315188/3e6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15600
3308 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15521
3307 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
3306 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
3303 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
3302 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
3301 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
3300 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14295
3299 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14184
3298 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
3297 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
3296 ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
3295 Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13947
3294 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
3293 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13875
3292 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13870
3291 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
3290 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
배너신청
자생병원

배너신청