Бичлэгийн тоо 3,329
АНУ-ын Сиэтл хотоос хөөр сөн Монгол Улсын анхны “Боинг 767- 300ER” загварын агаарын хөлөг өчигдөр 09.52 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай газардлаа. Онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар онгоцыг авчрах багт багтжээ. 12 цаг үргэлжилсэн шууд нислэгээр 11.700 км зам туулсан шинэ онгоцыг угтан авах түүхэн үйл явдлын гэрчээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, яамдын сайд нар, ИНЕГ, МИАТ, гаднын зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 88 жилийн ойн босгон дээр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нийт 220 зорчигчийн суудалтай, 851 км/ цаг хурдлах чадалтай цоо шинэ хөлгийг хүлээн авлаа. Хөлгийн багш нисгэгч Г.Мөнх-Очир “Би 24 дэх жилдээ нисэж байна. Урьд нь “Аэробус 310”-аар нисэж байсан. Энэхүү агаарын хөлгийн хувьд шинэ бөгөөд тоноглолын хувьд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. “Боинг 737”- той харьцуулахад том хэдий ч жолоодоход нэг их ялгаагүй байлаа. Манай улс шинэ онгоцтой болж, Монголын агаарын тээврийн түүхийн хуудас нэгээр нэмэгдэж буйд баяртай байна. Нислэгийн үед цаг агаар тогтуун байлаа. Засгийн газрын төлөөлөгчид, МИАТ, Иргэний нисэхийн ерөнхий газрынхан гээд 30 гаруй зорчигчтой ирлээ” гэв.

“Боинг 767-300ER” хөлөг нь 54.9 метр урт, 16 метр өндөр, далавч нь 47 метр урт, шатахууны багтаамж 90.770 литр, 10-20 мянган кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 11070 километр буулгүй нисэх боломжтой юм. Энэ үеэр цугласан зочид, төлөөлөгчид хөлгийн дотор нь орж үзэцгээв. Хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд зорчигчдыг чилээж, уйдаахг үй байх үүднээс онгоцыг тусгай төхөөрөмжөөр тоногложээ. Тухайлбал, бизнес ангиллын 25 суудал нь 160 градус хүртэл налдаг, суудал бүрийн урд байрлах дэлгэцээр монгол, гадаад кино, телевизийн хөтөлбөрүүдээс сонголт хийн үзэх, дэлхийн хөгжмийн зохиолчдын алдарт бүтээлүүдээс сонсох боломжтой. Мөн нислэгийн үед USB болон цахилгааны залгуур ашиглан нөүтбүүк, гар утсаа цэнэглэх орчин үеийн технологийг ашиглажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр МИАТ компанид гурван шинэ онгоц худалдан авах тухай гэрээг “Боинг” корпорацтай байгуулсан аж. Сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн 114 сая ам.долларын өртөг бүхий тус хөлгийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс гаргаж байгаа бөгөөд МИАТ компани 10 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр гэрээ байгуулжээ. Цаашлаад “Боинг 767-800” загварын арай жижиг хоёр онгоцыг 2016 оны нэг, хоёрдугаар улиралд багтаан авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд мөн оноос АНУ руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэх гэнэ.

МИАТ шинэ онгоцтой болсонтой холбоотойгоор одоогийн байгаа нислэгийн тоог нэмэгдүүлж, шинээр холын нислэгийн маршрут нээхээр зарим оронтой идэвхтэй яриа өрнүүлж байгаа тухай МИАТ-ын гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан ярив. Түүнчлэн дотоод, гадаадын бүх нислэгийн тийзийн үнэ ойрын хугацаанд тодорхой хувиар нэмэгдэх тухай мэдээллийг албаныхан хэллээ. “Боинг 767” анхны нислэгээ энэ сарын 25-нд БНСУ-ын нийслэл Сөүл хот руу хийх юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7288438/433/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15602
3308 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15521
3307 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
3306 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
3303 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
3302 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
3301 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
3300 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14295
3299 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14184
3298 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
3297 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
» ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
3295 Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13947
3294 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
3293 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13875
3292 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13870
3291 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
3290 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
배너신청
자생병원

배너신청