Бичлэгийн тоо 3,329

Монголын Пионерийн ордны жүжгийн дугуйлангаас тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорихоор галт тэргэнд суусан тэрбээр өмнөө тулсан саад бэрхшээлийг шантралгүй давж, өдрөөс өдөрт хурд, хүчээ улам нэмсээр өдгөө УДЭТ-ын ерөнхий найруулагч хэмээх өртөөн дээр зогсож буй. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Надаас хөврөх үнэн, хайр, цаг хугацаа” уран бүтээлийн тайлан тоглолтоо өнгөрөгч ням гаригт “UB palace”-т толилууллаа. Тайзны голд Н.Наранбаатар хэмээн томоор бичсэн нь уг тайзан дээр энэ үдэш Н.Наранбаатарын гэсэн тодотголтой бүтээлүүд амилахыг илтгэх бөгөөд түүний тархи зүрхний уулзвар дээрээс төрсөн уран бүтээлүүд үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийн “Салхит шувуу” бүжгээр хөшгөө нээж, “Тэнгэрийн хүү” жүжгээр өндөрлөсөн тоглолт “Модон могой” кинонд анхныхаа дүрийг мөнхөлсөн жаалхүү дэлхийн сонгодог бүтээл У.Шекспирийн “Гамлет” жүжгийг найруулах хүртэл хэдэн он, цаг хугацааг туулж, хэчнээн бүтээл зүрх сэтгэлээс нь хөврөн гарсныг ард түмэндээ тайлагнав.

Тэрбээр СУИС-д жүжигчин, найруулагчийн мэргэжил эзэмшиж, Монголын тайз, дэлгэцийн урлагт арав гаруй жил ажиллахдаа туурвисан бүтээлүүдээсээ сорчлон, өөрийнх нь нэрийн хуудас, уран бүтээлийн шигтгээ болсон тайз, дэлгэцийн 20 шахам бүтээлийн оргил хэсгээс толилуулсны зэрэгцээ түүний найруулсан жүжгийн хит дуунуудыг рок, попын алдартнууд сонордуулсан. Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма, Төрийн шагналт, зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Жамуха, Д.Төрбатын “Харц хатан” жүжгийн Ёндон, С.Жаргалсайханы “Адам, Ева” жүжгийн Адам зэрэг дүрд УДЭТ-ын жүжиг чид хувилж, Н.Наранбаатарын бүтээсэн дүрүүдийг танилцууллаа. Гавьяат жүжигчин Б.Дашдондог, дуучин Ц.Хулан нар “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн дууг эгшиглүүлсний дараа тайзан дээр гарч ирсэн гурван залуу үзэгчдийн хамт энэ үдшийн гол баатрыг алга нижигнүүлэн ташиж угтав. Тайз, дэлгэцийн салбарт хүч үзэхийн зэрэгцээ “Драмын дөрөв” хэмээх нэрээр дууны урлагт хөл тавьж, “Хайрын дурсамж” цомог гарган, муугүй дуучид болохоо харуулсан Амгаа, Боогий, Эби, Пара нар “Санаандгүй учрал” дуугаа өргөв.

Харин тоглолтын оргил буюу үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн хэсэг бол Н.Наранбаатарын “Сэтгэлийн үг”.

...Хайраараа чи намайг ивээж

Ханиараа би бахархана... гэсэн үгтэй энэ дууг тэрбээр таван хүүхдийнхээ ээж, хайртай хань Л.Гантуяадаа зориулсан юм. Түүний уран бүтээлийн анд нөхөд болох элэглэгч Чапи, Суурь нар “Хүний хүүхдүүд их айхавтар юм. Хэзээдээ ийм олон зүйл амжуулдаг байна аа” гэсээр тайзнаа зочилж, шилдэг үзүүлбэрүүдээсээ толилуулж, танхим дүүрэн инээд бэлэглэв. Түүнтэй олон жүжигт хамтран ажилласан, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар болон УДЭТ-ын уран бүтээлчид тоглолтыг ээлжлэн хөтөлж, түүний талаарх сэтгэгдлээ үзэгчидтэй хуваалцаж байлаа. “Их сургуулиа төгссөн шинэхэн уран бүтээлч 2000 онд Б.Баабарын зохиол “Бооцоо” жүжгийг найруулан тавьсан нь анхны бүтээл гэхэд үзэгчдийг татаж, ихээхэн шуугиан тарьж байлаа. Энэ нь түүнд хэмжээлшгүй их урам зориг, эрч хүч өгч, хойшдынх нь олон бүтээлийн ундарга болсон байх” хэмээн Ш.Гүрбазар онцлоход уг жүжгийн дууг гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг дуулсан. Түүний дараа жүжигчин С.Болд-Эрдэнэ Н.Наранбаатарын сүүлд найруулан оны өмнө үзэгчдэд хүргэсэн У.Шекспирийн “Гамлет” жүжгийн хэсгээс, мөн жүжигчин Б.Эрдэнэцэцэг, М.Түвшинхүү нар “Жаргах гэж дурладаг уу”, “Мөрөөдлийн театр”- ынхан “Хайртай бол эргэж хараарай” жүжгийн хэ гээс тоглоход богино үзэгдэл гэлтгүй тухайн жүжгийн утга санааг ойлгомжтой илэрхийлсэн нь эдгээрийг найруулсан хүний ур чадварынх биз.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын "Жаргах гэж дурладаг уу" жүжгийн хэсгээс жүжигчин Б.Эрдэнэцэг,

М.Түвшинхүү нар толилуулав.

М.Себастьяны "Нэргүй од" жүжгийн хэсгээс. Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Б.Отгонбат

Н.Наранбаатар дэлхийн сонгодог, түүхэн жүжгүүдийг олзлох бэлтгэлээ хайрын жүжгүүдээр базаасан бололтой. 2000-аад онд “Надаар тоглосон хайр”, “Чи минийх”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Надад өгөөгүй хайр”, “Нүцгэн дурлал” гээд үзэгчдийг байлдан дагуулж, одоо ч хүмүүсийн үзэх дутай хэвээр байгаа олон бүтээлийг авьяаслаг уран бүтээлчдийн хамт туурвижээ. Түүний хайрын жүжгийн чимххэн хэрнээ часхийсэн хэсгүүдээс хүний сэтгэл, хайр дурлалын зовлон жаргал, амьдралын утга учир, мөн чанарыг мэдэрч, хайранд уярч, умбасан үзэгчдийг “Шинэ үе” продакшныхан хошин үзүүлбэрээр хөгжөөсний дараа үзэгчид “Парисын дарь эхийн сүм”-д зочлов. Харин хэдхэн минутын дараа тэд Оросын хаа нэгтээх цэцэрлэгт жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нартай хамт очиж, “Цэцэрлэгт учирсан хоёр”-ын адал явдлын нэгээхэн хэсгээр аялж, дуучин Ч.Цэлмүүний цээлхэн хоолойгоор уг жүжгийн дууг сонсож уярлаа. Энэ тоглолтын үзэгчид үнэхээр азтай. Учир нь тэд шилдэг жүжгийн түүврийг үзэхээс гадна залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн олон сайхан жүжгийн дууг нэг дор сонссон юм.

Н.Наранбаатарын найруулгаар 2011 онд үзэгчдийн хүртээл болсон “Үл таних эмэгтэй” уран сайхны киноны дууг гавьяат жүжигчин Т.Ариунаа энэ өдөр анх удаа тайзан дээр дуулж, гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Жаргах гэж дурладаг уу”, гавьяат жүжигчин Б.Дашдондог, дуучин С.Наран нар “Нэргүй од” жүжгийн дууг сонордуулсан. Мөн дуучин BX, С.Сэрчмаа нар “Нууц амраг чинь болъё”, “Камертон”-ы Л.Ган-Эрдэнэ Б.Маралжингоогийн хамт “Хайрын виз”, дуучин Ц.Хулан “Надад өгөөгүй хайр”, ACool “Хайртай бол эргэж хараарай” жүжгийн дуугаар чимэг нэмэв. Цаг хугацаатай уралдаж, оюун ухаан, бодол санаа, зүрх сэтгэлээсээ туурвисан Н.Наранбаатарын бүтээлүүд түүний гэр бүл, найз нөхөд, уран бүтээлчид, урлаг, амьдралыг хайрлах хайрыг гэрчлэхээс гадна хүмүүний ертөнцийн жаргал, зовлонтой амьдралын мөн чанар хийгээд цаг хугацааны үнэ цэнийг үзэгчдэд мэдрүүлсэн биз ээ. Энэ бол түүний уран бүтээлийн нэгээхэн хэсэг.

Цаашид түүний оюуны чанадаас Монголын төдийгүй дэлхийн тавцанд нэрээ дуурсгах мөнхийн олон бүтээл урсан гарна гэдэгт уран бүтээлчид, үзэгчид итгэж, хүлээж байгааг энэ тоглолтоос тэр анзаарсан байх. Гэр бүл, найз нөхөд, уран бүтээлчдийн сэтгэлийн үг, үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаас тэрбээр оргилсон их урам зориг, эрч хүч авснаа тоглолтын төгсгөлд хэлсэн. Түүний хөлөглөсөн галт тэрэг дэлхийг хэд тойрч, хаана хүрэхийг хэн ч таашгүй. Тиймээс удалгүй түүнтэй шинэ уран бүтээлээр нь эргэн уулзъя.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7285024/f40/trackback

gutal

2013.05.15 21:35:49
*.44.251.163

tanid ulam ih amjiltig eruue

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15580
3308 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15521
3307 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
3306 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
3303 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
» ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
3301 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
3300 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14295
3299 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14184
3298 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
3297 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
3296 ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
3295 Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13947
3294 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
3293 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13875
3292 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13870
3291 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13866
3290 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
배너신청
자생병원

배너신청