Бичлэгийн тоо 3,329

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Залуу зохион бүтээгч-2013” олон улсын уралдааны шилдэг оролцогчид  тодорлоо. Сүүлийн шатанд 18 оролцогч үлдсэнээс эхний таван байрны эздэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагнал гардуулсан юм.  “Хог ачих автомашины тоноглол” бүтээлээрээ залуу зохион бүтээгч Б.Батзаяа тэргүүн байр, “Тосон нам даралтын зуух” бүтээлээрээ Н.Шинэтөр дэд байр эзэллээ. Гуравдугаар байрт шүүгчид гурван оролцогчийг шалгаруулсан байна.

“Монгол гэрийн нэмэлт цамхраа” бүтээлээр “Анима” дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Б.Далай-Эрдэнэ, “Дугуй засварын механик төхөөрөмж” бүтээлээр ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн Технологийн их сургуулийн оюутан Б.Мөнхбаяр, “Монгол мото хадуур” бүтээлээр Хөвсгөл аймгийн 11-р ангийн сурагч Т.Мягмардорж нар тус тус шалгарчээ. Шилдэг оролцогчдод өргөмжлөл, медаль, ивээн тэтгэгч байгууллагуудын мөнгөн шагнал гардуулсны зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гарын бэлгээрээ урамшуулсан юм. 

“Өнөөдрийн хөгжлийг бүтээлцсэн Томас Эдисон 276 удаа бүтэлгүйтсэн ч шантралгүй оролдсоныхоо дүнд гэрлийн чийдэн бүтээсэн. Зохион бүтээгчдэд зорилготой, тууштай, шантаршгүй ийм чанар л хамгийн чухал” гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлээд, бүтээлч залуусыг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7278935/6b4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15602
3308 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15521
3307 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
3306 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
3303 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
3302 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
3301 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
3300 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14295
3299 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14184
3298 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
3297 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
3296 ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
» Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13947
3294 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
3293 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13875
3292 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13870
3291 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13868
3290 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
배너신청
자생병원

배너신청