Бичлэгийн тоо 3,329
Монголд үйлдвэрлэсэн “Oulen” нэртэй сорочка худалдаанд. “Өүлэн менч” компанийн хамт олон энэ цамцыг үйлдвэрлэж эхлээд удаагүй байна. Гэхдээ анх удаа ийм төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм биш. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай 100 гаруй оёдлын үйлдвэр Улаанбаатарт ажиллаж, 50 мянган хүнийг ажлын байраар хангаж байх үед эрэгтэй хүний даавуун цамц оёж байв. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид үйлдвэрлэсэн цамцаа далайн чанад руу тээвэрлэн борлуулдаг байсан учраас монголчууд өмсөж үзээгүй. Харин “Оulen” цамцыг монголчуудад зориулан хийжээ. Монголын зах зээл, монгол хүнд зориулсан сорочка үйлдвэрлэснээр “Өүлэн менч” компанийнхан “Made in Mongolia” гэсэн шошготой бүтээгдэхүүний тоог нэгээр нэмлээ.

“Oulen” цамц үйлдвэрлэж эхлэхээс өмнө тэднийх ажлын болон дүрэмт хувцас дагнан оёдог байжээ. “Энержи ресурс”, МАК компани, “Хадгаламж” банк зэрэг 40 шахам аж ахуйн нэгж ажилчдынхаа хувцсыг захиалдаг аж. Мөн нийгмийн даатгал, цагдаагийн ажилтнуудын дүрэмт хувцсыг гэрээгээр хийдэг. Үйлдвэрээ өргөж үүлэх зорилгоор “Оulen” цамцыг туршилтаар үйлдвэрлэсэн гэнэ. Манай зах зээлд дотоодод үйлдвэрлэсэн цамц борлогдох нь эргэлзээтэй тул гадаадынхаас дутахааргүй загвар, эдэлгээтэй цамц хийхийг зорьсон гэж үйлдвэрийн дарга Л.Энхтайван ярилаа.

                                   "Өүлэн менч" компанийн үйлдвэрийн дарга Л.Энхтайван "Oulen" цамцыг уутлах

                                                                              хэсэгт ажиллаж байна

Компанийнх нь загвар зохион бүтээгчид Англи, АНУ, Герман, Канад, Хятадын брэнд цамцыг харьцуулж, монгол хүний биеийн онцлогт тохирсон загвар гаргахаар нэлээд “нухжээ”. Тэгээд “Oulen” цамцныхаа загварыг гаргаж авсан байна. “Монгол хүний биеийн онцлог германчуудынхтай төстэй. Германд үйлдвэрлэсэн цамцтай харьцуулж, загвараа гаргасан. Гэхдээ яг дуурайлгаж, хуулбарлаагүй” гэж тус үйлдвэрийн загвар зохион бүтээгч С.Дэмид-Очир тайлбарлав.

Цамцны загвар гарсны дараа эсгүүрчид эсгэж, дараа нь оёдолчин руу шилжинэ. Дууссаныхаа дараа эвхэж савлаад дэлгүүрийн лангуунд хүргүүлнэ. Сорочка гэлтгүй бүх хувцас ийм шатыг дамждаг аж. Сорочканы зөвхөн наалт нь гэхэд 27 байдаг гэхээр тийм хялбар ажил биш бололтой.

Тус үйлдвэрийнхэн Хятадаас чанар сайтай даавуу захиалан авчруулж, 14 төрлийн өнгө, найман өөр хэмжээтэй 1000 сорочкыг жийнсэн өмдтэй өмсөхөд тохиромжтой байхаар бодож үйлдвэрлэсэн гэнэ. Худалдаанд 40 мянган төгрөгийн үнээр гаргатал шинэ цамц нь талх шиг хурдан борлогджээ. Ухаан, ураа гаргаж бүтээсэн хувцас нь хүм үүст таалагдаж хурдан борлогдсонд үйлдвэрийн ажилчид урам орсон нь мэдээж. Хүн худалдаж авах болов уу гэж битүүхэндээ эмээж байсан эргэлзээ нь тайлагдсан байна. Үйлдвэрийн дарга Л.Энхтайван “Европоос авчирсан брэндийн сорочка дэлгүүрүүдэд 120- оос дээш мянган төгрөгийн үнэтэй байгаа. Манай үйлдвэрийн цамц тэдгээрээс загвар, хийц, материалаараа дордохгүй. Тэгээд ч үнэ нь гурав дахин хямд учраас өрсөлдөж чадна” гэж итгэл дүүрэн ярилаа. Тэрбээр “Монголчуудын амьжиргаа сайжирч байна. Эрээнээс авчирсан хувцсыг худалдаж авч өмсдөг байсан бол одоо “хог” гээд тоохоо больсон. Монголчуудын хүсэж буй чанар, үнэд манай цамц яг нийцнэ” гэж яриагаа үргэлжлүүлсэн юм.

Тэднийхэн “Oulen” цамц үйлдвэрлэхээ удахгүй түр зогсоох гэнэ. Учир нь уул уурхайн салбарынхан ажилдаа гарах гээд ажлын хувцасны захиалгаар даржээ. “Өүлэн менч”-ийнхэн хавар, намрын улиралд оргил ачаалалтай байдаг. Уул уурхайн ажилчдын хувцасны захиалга багасахаар “Oulen” цамцаа үргэлжлүүлэн үйлдвэрлэж эхлэхээ хэллээ. Гэхдээ нэлээд олон сорочка үйлдвэрлээд агуулахдаа хураачихсан гэсэн.

Тус үйлдвэрийнхэн “Oulen” гэсэн нэрээ брэнд болгох зорилготой. Өөрийн өмчийн оффистой болох, бүрэн хүчин чадлаараа ажиллах, шинээр ажлын байр бий болгох гээд “Өүлэн менч”-ийнхний зорилго дундаршгүй. Цаашдаа “Oulen” гэсэн хаягтай олон төрлийн хувцас үйлдвэрлэхээр төлөвлөж буй аж. Эмэгтэйч үүдэд зориулсан чөлөөт загвартай даавуун цамц туршилтаар үйлдвэрлэсэн байна. Гэвч худалдаанд гаргаагүй азнажээ.

Тэд үйлдвэрээ өдөрт 6000 сорочка, 2000 хос хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн технологийн оёдлын машин, төхөөрөмжөөр тоногложээ. Гэвч бүтээгдэхүүнийхээ захиалга, борлуулалтад тохируулан үйлдвэрийнхээ хүчин чадлын 25 хувийг ашигладаг гэнэ. Тиймээс 450 хүн ажиллах боломжтой энэ үйлдвэр 120 хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрээ өргөжүүлэхээр төрөөс ямар нэгэн туслалцаа хүсэж байгаагүй, бор зүрхээрээ явж иржээ. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрийн зээл авч байгаагүй аж.

Төрөөс оёдлын салбарыг тусгайлан дэмжээд өгвөл ажиллах хүн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нөөц хангалттай байгааг Л.Энхтайван ярьж байна. Тэртээ 1978 онд Киевээс мэргэжлийн оёдолчны үнэмлэх өвөртөлж ирсэн түүний амьдрал Монголын оёдлын үйлдвэрүүд сэргэхэд хамт сэргэж, унахад хамт унаж явсан гэдэг. Социализмын үед ч, гадаадынхан Монголын оёдлын үйлдвэрүүдэд эзэн суухад ч тэрбээр хувцсаа оёсоор байж. Одоо ч Монголд үндэсний үйлдвэрлэлийн шинэ брэнд бий болгохоор “Өүлэн менч”-д хүчин зүтгэж байна.

“Өүлэн менч” компанийн эзэн, ерөнхий захирал нь Герман улсад загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн Ч.Буянбаатар. Тэрбээр улаанбаатарчуудын нэрийг нь олонтаа сонссон “Тэмүүжин менч” компанийг тоног төх өөр өмжтэй нь 2007 онд худалдан авч, нэрийг нь ийн өөрчилжээ. Монголд цалин хөлсний хэмжээ өссөн учраас гадаадынхан хямд ажиллах хүч бараадан Вьетнам руу нүүжээ. Тэднээс үйлдвэрийг худалдан авсан монголчуудын дундаас үйлдвэрлэлээ гайгүй явуулж, компаниа хөл дээр нь зогсоосон хамт олны тоонд “Өүлэн менч”-ийнхэн багтдаг гэнэ.

"Oulen" цамц оёж байгаа нь

Тэдний 120 ажилчин машиныхаа ард суугаад хувцас оёхдоо олон шувуу будаа тонших мэт нэг өндийж, нэг тонгойх аж. Ажилчдын олонх нь 20-40 насны бүсгүйч үүд. Хүн хар, хүүш хаашийг ч анзаарах завгүй тэд ажилдаа шамдана. Тэдний ажилчдын дундаж цалин 450 мянган төгрөг гэсэн. Ачаалалтай үед 15 хоногтоо 700 мянган төгрөгийн цалин авах үе ч бий гэнэ. Ийм нэгэн хамт олон “Oulen” цамцыг урлаад өндийх завгүй байна. Монголчууд үндэсний үйлдвэрийн “Янмал” оймсыг өмсөж хэвшсэн. Үүн шиг “Oulen” цамцыг ч өмсөж хэвших биз. Үндэсний үйлдвэрлэлийн “Oulen” хэмээх шинэ сонголт нэмэгдлээ. Монголын оёдлын үйлдвэрүүд ажлын болон дүрэмт хувцасныхаас өөр зах зээлийн боломж нээгдсэнийг олж харжээ.

Т.Энхбат

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7190355/01a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15580
3308 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15521
3307 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15164
3306 ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС 2013-04-17 15135
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
» Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14800
3303 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
3302 ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1] 2013-05-15 14688
3301 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
3300 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14295
3299 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14184
3298 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14151
3297 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
3296 ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА 2013-05-16 14049
3295 Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа 2013-05-13 13947
3294 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13890
3293 Н.Төгсцогт Казанийг зорино 2013-04-16 13875
3292 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1] 2013-05-13 13870
3291 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13866
3290 Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална 2013-04-23 13826
배너신청
자생병원

배너신청