Бичлэгийн тоо 3,329
Индиго ауратай хүмүүсийн шинж чанар
<iframe name="f2d768922cbdde4" width="1000" height="1000" title="fb:like Facebook Social Plugin" src="https://www.facebook.com/plugins/like.php?action=like&amp;app_id=&amp;channel=http%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fconnect%2Fxd_arbiter%2Fr%2Fbz-D0tzmBsw.js%3Fversion%3D42%23cb%3Dfd316288c455ec%26domain%3Dwww.fact.mn%26origin%3Dhttp%253A%252F%252Fwww.fact.mn%252Ff4343e18eaddc%26relation%3Dparent.parent&amp;container_width=100&amp;href=http%3A%2F%2Fwww.fact.mn%2F279683.html&amp;layout=button_count&amp;locale=en_US&amp;sdk=joey&amp;share=true&amp;show_faces=true" frameborder="0" scrolling="no" allowfullscreen="true" style="border: currentColor; border-image: none; width: 125px; height: 20px; visibility: visible;" allowtransparency="true">

10de8583c73058ec4fe02e957f5d2a0f3Индиго буюу шөнийн тэнгэрийн гүн хөх өнгөтэй ауратай хүмүүс өөрчлөлт шинэчлэл хийх зорилготойгоор Дэлхий дээр ирсэн байдаг. Энэхүү шинэчлэлийн үр дүнд хүмүүс өөрсдийн хязгаарлагдмал итгэл үнэмшил, дадал зуршлаас салж, улмаар Дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөх юм. Энэ нь магадгүй биелүүлэхэд хэцүү зорилго хэдий ч аураны үндсэн давхарга нь индиго өнгөтэй хүмүүс уг агуу том зорилгын тодорхой хэсгийг биелүүлэх өөрийн гэсэн зорилго, үүрэг даалгавартай ирсэн байдаг. Индигочууд хүмүүсийн нүдийг нээж, нэгэн хэвийн хэвшмэл нөхцөл байдлаас салгаж, СЭРЭЭХЭЭР ирсэн. Тэд шашин, сүнслэг ойлголт, улс төр, ёс заншил, дадал зуршлын  талаарх түгээмэл үзэл бодлыг үндсээр нь эргүүлэх үүрэгтэй. Учир нь энэ цаг үед амьдарч буй хүн төрөлхтөн ӨӨРЧЛӨГДӨХ шаардлагатай байгаа билээ.

Индигочууд өөрсдийгөө ямагт бусдаас өөр гэдгийг мэдэрдэг. Тэд дотроо маш зөөлөн, зөн совинтой, эелдэг, БОДЛОГОШИРОНГУЙ шинж чанартай. Бүх зүйлийн учир шалтгааныг мэдэхийг эрмэлздэг. Гаднаа бол маш хурц тод дүр төрхийг бүтээж, өөрийн өвөрмөц үзэл бодлийг илэрхийлэхээс эмээдэггүй. Индигочууд үсээ хурц тод өнгөөр будаж, нүд тусахын аргагүй шивээс хийлгэж, биеэ цоолуулж, биед чөлөөтэй бөгөөд урлагийн мэдрэмж шингэсэн өвөрмөц, бие даасан хэв загвараар хувцасладаг. Тэд урлагийн мэдрэмжтэй бөгөөд ур чадвараа тасралтгүй суралцах замаар хөгжүүлдэг.

Индигочууд голдуу дотогшоо чиглэсэн, бүрэг ичимхий, заримдаа бусад хүмүүсийн мунхаг байдалд бухимдах шинж чанартай. Индигочууд амьдралын бүх хэв маягийг хүндэтгэдэг тул веган буюу ногоон хоолтон эсвэл цагаан хоолтон байх нь түгээмэл. Тэд уламжлалт шашин шүтлэгт төдийлөн татагддагүй боловч шашны мөн чанар, утга агуулгыг гүн гүнзгий түвшинд чимээгүй өөрчилж байдаг хүмүүсийн нэг юм. Индиго хүмүүс улс төрийн намд элсэж, улс төрждөггүй боловч сонголтоо хийхдээ ардчилсан буюу бие даасан нам, үзэл баримтлалыг сонгодог.

Индигочууд Дэлхий дээрх систем, бүтэц зохион байгуулалтыг тэр чигээр нь өөрчлөх зорилготой ирсэн байдаг. Иймээс тэд ямар нэг шашныг сонговол, тухайн шашныг сайтар судалсны дараа тухайн шашнаа өөрчилж, шинэчилдэг. Индигочууд гэр бүлийн доторх өвөрмөц, салангид зарим талаараа шоовдор нэгэн байх нь бий. Бага наснаасаа гэр бүлийн анхаарал халамж хангалтгүйн улмаас сэтгэл гутралд өртөх талтай. Хэрэв танд ийм зүйл тохиолдсон бол санаа зовох шаардлагагүй, та өөрийн зам мөрөө олж, өөрийгөө таньж мэдсэн цагтаа хүний ертөнцөд гэр бүлийн нэгжид хамааралгүйгээр таатай амьдрах боломжтой болно. Та хүмүүстэй амархан найзалдаггүй бөгөөд УРТ удаан хугацааны туршид ойр дотно байсан хүмүүстэйгээ нөхөрлөдөг. Та хэн нэгэнтэй ойр дотно болсон тохиолдолд амьдралынхаа туршид энэ харилцаагаа хадгалах хандлагатай.

Та хүн төрөлхтөний мөн чанар сайн гэдгийг мэддэг боловч яагаад ийм амиа хичээсэн, мунхаг байдгийг ойлгодоггүй. Та бусдад туслахыг хичээдэг хэдий ч ихэнх хүмүүсийн харилцаанд үүсдэг байнгын үл ойлголцол, зөрчилдөөнийг тэсч чаддаггүй. Учир нь та хүний амьдралаар амьдрах ямар байдгийг суралцаж байгаа юм. Хүмүүс нэг бол таныг хайрлана эсвэл таныг харах төдийд дургүй нь хүрнэ. Таны хувьд бол энэ асуудал биш бөгөөд учир нь та энгийн, нэгэн хэвийн харилцаанд дургүй. Та хүн төрөлхтний хувьд сүнслэг дайчин юм. Кристал ауратай хүмүүс бол таны үүсгэсэн эмх замбараагүй байдлыг цэгцэлж, шинэ, илүү зөөлөн замыг тавих зорилготой.

Индигочуудын сул тал ба тэд өөрсдөө юм. Учир нь тэдний амьдралын хэв маяг, мэдрэмж, ер нь бүх зүйл нь бусадтай харьцуулахад шал өөр, утгагүй юм шиг санагдаж улмаар хийсэн зүйлээ нураах хандлагатай болдог. Заримдаа тэд өөрийгөө ямар ч авралгүй нөхцөл байдалд орсон мэт санагдаж, бусдаас хязгаарлагдсаны улмаас олон жилийн туршид бие махбодь, сэтгэл санааны хувьд асуудалтай байх нь бий. Хүмүүс таньд муухай аашилж, хэцүү үг хэлэхэд та тэр чигээр нь тоохгүй орхиод, дараа нь хэлэх үг, хийх үйлдлүүдээ бодоод байх нь бий. Ямар ч нөхцөлд өөрийгөө өмөөрч, хамгаалж байгаарай.

Та өөрийн оршил, мөн чанарыг хамгаалж чадвал зогсоохын аргагүй хүчирхэг болдог. Хэлэх бүх зүйлсээ зүрхний угаасаа хэлж, чин сэтгэлээсээ хийхийг хүссэн зүйлсээ хийж бай. Бусад хүмүүс танаас үлгэр жишээ авч, та бусдад өөрийн жинхэнэ мөн чанар, боломж, потенциалаа хөгжүүлэх арга замыг нээж өгдөг. Та тогооч, хөгжимчин, аав, ээж ер нь хэн ч байсан хамаагүй манлайлагч байхаар төрсөн тул өөрийнхөөрөө байж, бусдад үлгэр жишээ болох хэрэгтэй. Хүмүүс таны амьдралын хэв маяг, шашин шүтлэг эсвэл шашингүйн үзэл, сэтгэл санааг ойлгохгүй бол санаа зовох хэрэггүй. Та өөрчлөн шинэчлэгч бөгөөд үүнийг хүмүүс эхэндээ ойлгохгүй.

ХАРИЛЦАА ХОЛБОО

Та бол гал дөлтэй, бадрангуй, үнэнч, дэмжлэгтэй нэгэн бөгөөд ойр дотны хүнийхээ жинхэнэ мөн чанарыг тольдож өгдөг. Энэ ч утгаараа таны хажууд маш хүчирхэг хүн л тогтож үлддэг. Таны хэн болохыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ өөрийнхөөрөө байж чаддаг, сүнслэг байдал болон оюун ухааны хувьд маш хурдацтай өөрчлөгдөж, өсөн тэлэх чадвартай хүн байх шаардлагатай.

Өөр өнгийн ауратай хүмүүст анхааруулахад Индигочууд таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх болно. Өсөлт, өөрчлөлт хийхэд бэлд. Хуучин дадал заншлаасаа салж, амьдралын жинхэнэ мөн чанар, шинэлэг өнгө төрх рүү нэвтрэн орохдоо бэлэн байгаарай. Индигочууд гэр бүл, найз нөхөд болон нийгмийн хүрээнд өөрчлөлт шинэчлэлийг авчрах хүсэлтэй байдаг бөгөөд тэдэнд хүлээн зөвшөөрөл хэрэгтэй. Та тэднийг хүлээн зөвшөөрөх замаар тус дэм болохоо санаарай.

Индигочууд нөхцөл болзолгүй хайрыг чухалчилдаг. Заримдаа тэд ууртай, зөрүүд, ичимхий эсвэл гутарсан байх нь бий. Тэд гаднаас ирсэн итгэл үнэмшлээсээ салаагүй, өөрийн хүч чадал, мөн чанарыг мэдрээгүй үедээ ийм байдаг. Энэ бүхнийг мэдэрсний дараа тэд нөхцөл болзолгүй хайр түгээж, уян зөөлөн, сэтгэл татам хүмүүс болж хувирдаг. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн нөхцөл байдлаас болоод тэд дор хаяж амьдралынхаа гуравны нэгийг өөрийнхөө мөн чанарыг таньж мэдэхэд зарцуулдаг.

Индигочууд нийгмийн уламжлалт хэв маяг, нөхцөл байдалд татан оруулах хүмүүстэй харилцаа холбоо тогтоох хэрэггүй. Үүний оронд өөртэй чинь адил сүнслэг ухаарлын түвшинд өөрчлөлт бий болгож хүмүүстэй ойртож дотносох хэрэгтэй. Бусад индиго, акуамарин буюу тэнгисийн цэнхэр, кристал ауратай хүмүүстэй нийлээрэй. Өөрөөр хэлбэл таньтай адил сэрж ухамсарласан хүмүүстэй нэгд.

Харилцаа холбоогоо сайжруулахын тулд харгис бус байдлаар харилцаж, өөрийгөө илэрхийл. Та аливаа зүйлсийг байгаагаар нь хардаг тул үзэл бодлоо шууд хэлэх нь бий. Та бусдын адил үгээ зөөлрүүлдэггүй. Энэ ч утгаараа зарим хүмүүсийг өөрөөсөө түлхэх тохиолдол гардаг. Бусад хүмүүс сэрж ухаарах үе шатандаа явж байгаа учраас таны үг, санааг шууд хүлээж авах боломжгүй байгаа. Иймээс тэвчээртэй байж, зөөлөн харилцаарай.

УХААРАХ ЗҮЙЛС

1) Та бүх зүйлийг нэг дор, тэр чигээр нь өөрчилж чадахгүй. Хүмүүсийг сэрж ухааруулахын тулд бага багаар өөрчлөлт хий. Гэнэт бүх зүйл өөрчлөгдөж магадгүй ч заримдаа өчнөөн жил шаардагдах нь ч бий. Тэвчээртэй бай. Таньд байгаа мэдлэгийг бусад хүн шууд хүлээн авах боломжгүйг ойлго.

2) Өөрийгөө нууж эсвэл бусадтай ижил байх замаар зохицож нийцэхийг оролдох хэрэггүй. Өөрийн өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрч, гэрэлтэн гялалз. Та өөрийнхөөрөө өвөрмөц байх зорилгоор ирсэн.

3) Та өөрийнхөөрөө зүтгэх дуртай. Гэвч маргаан, мэтгэлцээнд таны зөв байсан ч нөгөө хүн өөрийн бурууг ойлгохгүй бол эерэг баланс тогтоох аргагүй. Бусдын үзэл санааг хүндэлж, энэрэл, хайрыг чухалчил.

АУРАНЫ НИЙЦЭЛ

Ивээл аураны өнгөнүүд: Бусад индигочууд тань хүнд хэцүү амьдралын зорилгыг ойлгодог тул сайн найз нөхөр болж чадна. Тэд таны үзэл бодлыг сорьж, гайхшруулж, таны үнэнч шударга, өвөрмөц мөн чанарыг хүлээн зөвшөөрнө. Кристалууд таньтай харьцуулахад маш зөөлөн шинж чанартай. Тэд таныг газардуулж, тайвшруулж, зөөлрүүлж, амьдралын сүнслэг мөн чанарыг ухааруулдаг. Акуамарин буюу тэнгисийн цэнхэрүүд таньтай адил өндөр сүнслэг хөгжилтэй бөгөөд, таны айдас, бухимдлыг тайлахуйц газардуулга сайтай. Тэд таныг хөгжөөж, сэргээж, өөр өөрийгөө нөхцөл болзолгүй ХАЙРЛАХЫГ зааж сургана.

Харш аураны өнгөнүүд: Цайвар бор буюу abstract tan ауратай хүмүүс газардуулга сул, заримдаа сэтгэл санааны хувьд тэнцвэргүй байдалтай байдаг тул тохиромжгүй. Шарууд хөнгөн хийсвэр зантай тул таньтай адил ноцтой асуудлуудыг чухалчилдаггүй. Ягаан буюу pink ауратай хүмүүс таны талаар маш эргэлзээ үүсгэдэг. Хүрэн ауратай хүмүүс өөрийн итгэл үнэмшилдээ хатуу байр суурьтай зогсдог тул таны өөрчлөлт шинэчлэлийг хүлээн авахгүй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ

Хамгийн тохиромжтой ажил мэргэжил: Сүнслэг чиглэлийн ажлууд таньд тохиромжтой. Учир нь та энд сүнслэг мөн чанарыг таниулж, тогтсон систем, шашин шүтлэгийг өөрчлөхөөр ирсэн. Зохиолч: учир нь та амьдарч, аж төрөх шинэ арга замуудад суралцаж байгаа тул энэ талаараа бичих замаар олон хүнд хүрч чадна. Амьдралын зөвлөх, энергийн зөвлөх, энергийн эмчилгээ: та олон нийтэд хүрч, тусалж, эмчилж чадна. Нийгмийн идэвхтэн: танд хүмүүс итгэдэг бөгөөд та бусдыг удирдан, өөрчлөлтийн төлөө чиглүүлэх чадвартай. Бизнес эрхлэгч: та дуртай зүйлээ хийгээд, биеэ даагаад амьдарч чадна. Сайн үйлсийн аян зохион байгуулах, эмч, номын санч, түүхч, шүүгч, сувилагч, компьютерийн системийн аналист.

Хамгийн тохиромжгүй ажил мэргэжил: зочид буудал, үйлчилгээний салбарын ямар ч ажил таньд нийцэхгүй. Та өөрийн сэтгэлийн хувирлаа нууж, бусдын ая эвийг олж чаддаггүй. Та хөдөлгөөнтэй байж, цэвэр агаарт гарах дуртай тул ихэнх оффисын ажлууд зохимжгүй. Банкир болон наймаачин.

ЭРҮҮЛ МЭНД

Өвчлөл: сэтгэл гутрал, дархлааны системийн өвчлөл, мэдрэлийн ядаргаа, генийн өвчлөл, зүрх, судас, булчингийн өвчлөл, эмзэг хоол боловсруулах систем

Давуу тал: хүчирхэг дотоод шүүрлийн булчирхайтай, тархины хавдар тусах нь бага, дасгал хийхдээ маш тэвчээртэй, амьсгалын замын өвчлөл бага, уушиг, элэг, дэлүү сайн.

Индигочуудын түгээмэл шинж тэмдгүүд:

1) Хүн танихдаа сайн. Зан чанаруудыг нь маш сайн тодорхойлдог.

2) Нэгэн хэвийн байдалд дургүй.

3) Та олон жилийн туршид нийгмийн хэв маягт нийцэхийг хичээсний дараа өөрийгөө олоод бусад хүмүүс юу бодох талаар тоохгүй болсон.

4) Цэгцтэй сэтгэдэг, ухаалаг.

5) Маргаан мэтгэлцээнд дуртай.

6) Ажигч мэдрэмтгий. Бусдын сэтгэл санааны байдлыг маш сайн мэдэрдэг. Эмпат чадвартай.

7) Та бусад хүмүүс ярьж эхлэхээс өмнө төдийлөн ам нээдэггүй. Яриа өрнөсний дараа бол маш нээлттэй чөлөөтэй ярилцдаг.

8) Ихэнх асуултанд “тайлбарлахад төвөгтэй л дөө”, “яг юу мэдмээр байна” гэх мэтчилэнгээр хариулдаг.

9) Та багын найзууд эсвэл өчнөөн жил найзалсан найзуудтай.

10) Уламжлал, ёс заншил таны дургүйг хүргэдэг.

11) Таны хувьд сүнслэг байдал маш чухал ач холбогдолтой.

12) Та нийгмийн уламжлалт хэв маягт дургүй бөгөөд дэлхий дахинд тогтсон улс төр, шашны системийг өөрчлөхийг хүсдэг.

13) Та бусдад нийцүүлэн үг яриагаа өөрчилж, зөөллөх дургүй. Бодсоноо шулуухан хэлдэг.

14) Маш гоё бичдэг.

15) Хоол хийхдээ сайн.

16) Та ихэнх тохиолдолд хүмүүсээс илүү амьтныг хайрладаг.

17) Та бусад орны хүмүүст ч хамаагүй туслахыг хүсдэг бөгөөд ядууралд өртсөн хүүхдүүдэд туслахыг эрмэлздэг.

18) Та өвөрмөц стиль, хэв маягтай.

19) Та унтах дуртай бөгөөд хангалттай нойр авч чаддаггүй, ядрангүй байдаг.

20) Ганцаараа байхаас санаа зовдоггүй.

Эх сурвалж: http://www.aurareader.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9227189/c42/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3309 Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ 2016-07-28 2258
3308 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
» Индиго ауратай хүмүүсийн шинж чанар 2016-07-28 2258
3306 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
3305 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
3304 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
3303 Хэрэв маргааш дайн болбол 2016-07-18 2455
3302 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
3301 Хятад Монголыг 2045 онд эзэлнэ 2016-07-18 2297
3300 Шүүх хурал хойшлогдсоноор Шарапова "Рио-2016"-д оролцох боломжгүй болов 2016-07-14 2409
3299 Сэрэмжлүүлэг: Нэг өдөр 12 хүн усанд живж амиа алджээ 2016-07-14 2384
3298 Тэйлорын ”но”-той хөх 2016-07-13 2250
3297 Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ 2016-07-13 2125
3296 Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав 2016-07-13 2091
3295 Б.Цэцэгийн нүд булаам гоёл 2016-07-06 2337
3294 Нэг айлын хоёр хүүхэд парламентад суусан анхны тохиолдол 2016-07-06 2324
3293 М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана 2016-07-05 2130
3292 Баян залуусын зугаа 2016-07-05 2274
3291 Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн 2016-07-05 2298
3290 Ч.Сайханбилэг: Ард түмний сонголт мэргэн байх болтугай 2016-06-29 2603
배너신청
자생병원

배너신청