Бичлэгийн тоо 3,329

Нэг айлын хоёр хүүхэд парламентад суусан анхны тохиолдол


Энэ жилийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулж төр түшилцэхээр сонгогдсон 76 гишүүнтэй ард түмэн сайн танилцаж амжаагүй л яваа байх. Учир нь өнөө жил олон “битүү морьд” төрсөн гэж хэлж болно. Шинэхэн гишүүд өчигдөр тангарагаа өргөж албан ёсоор УИХ-ын гишүүн болов.

Тэдний дотор эгнэшгүй их хүчтэй аваргууд ч байна, эх орон ижий аав элгэн саднаа магтан дуулсаар гавьяат цол авсан дуучин ч байна, “Болор цом” яруу найргийн эзэд ч байна, төрсөн эгч дүүс ч байна, улстөр судлаач, түүх судлаач, инженер гээд салбар салбарын мэргэжилтэй гишүүд олон байна. Түүнээс гадна Лувсан овогтой гурван гишүүн байгаа бол ижил нэртэй 11 гишүүн байна.

Шинэ бүрдсэн парламетанд зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс төр түшилцэхээр түмэн олноосоо сонгогдсон байгаа түүхэнд тэмдэглэгдэн үлдэх ховор аз завшаан боломж бололтой шүү. Өөрөөр хэлбэл, нэг айлын хоёр хүүхэд парламентад сууж байгаа анхны тохиолдол гэж хэлж болно.

Тодруулбал, УИХ-ын гишүүн “Мон-Уран”-ы Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, харин түүний төрсөн эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгуулсан билээ.

Ийнхүү эгч дүүс УИХ-ын чуулганы танхимд мөр зэрэгцэн сууна. Б.Наранхүүгийн хувьд 2012 оны сонгуулиар “УИХ-ын сонгуулиар гишүүн болсон. Харин түүний эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан гэдгээр нь олон түмэн андахгүй сайн мэднэ.

Энэ мэтчилэн Батсүхийнх гэх айлын охин, хүү хоёр анх удаа парламентын танхимд хамтдаа суухаар болов. Б.Наранхүү гишүүний хувьд чуулганы хуралдаанд ховорхон суудаг, “хэлгүй” гишүүдийн тоонд зүй ёсоор ордог.

Тэрбээр “Намайг дахин сонгосон Дундговьчууддаа баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг дааж ажиллана. Эгчтэйгээ цуг нэг танхим сууна гэхээр их сонин байна. Эгчдээ амжилт хүсье” гэжээ. Хэдий хоёр өөр нам гэлээ ч чуулганы хуралдаандаа суух нь тун ховор, хурдан морьдоо байнга эргэдэг гишүүн Б.Наранхүүд төрсөн эгч Б.Саранчимэг нь энэ дөрвөн жилд их тус нэмэр болно гэдэгт ард түмэн ихэд итгэлтэй байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, өмнөх парламентад нэг айлын баз хүргэнүүд төр түшилцэж байсныг сайн санах байх. Тодруулбал, МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Батцогт хоёр нэг айлын хүргэчүүл байсан билээ.

О.Сайхан

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9201506/463/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3309 Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ 2016-07-28 2258
3308 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
3307 Индиго ауратай хүмүүсийн шинж чанар 2016-07-28 2258
3306 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
3305 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
3304 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
3303 Хэрэв маргааш дайн болбол 2016-07-18 2455
3302 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
3301 Хятад Монголыг 2045 онд эзэлнэ 2016-07-18 2297
3300 Шүүх хурал хойшлогдсоноор Шарапова "Рио-2016"-д оролцох боломжгүй болов 2016-07-14 2409
3299 Сэрэмжлүүлэг: Нэг өдөр 12 хүн усанд живж амиа алджээ 2016-07-14 2384
3298 Тэйлорын ”но”-той хөх 2016-07-13 2250
3297 Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ 2016-07-13 2125
3296 Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав 2016-07-13 2092
3295 Б.Цэцэгийн нүд булаам гоёл 2016-07-06 2337
» Нэг айлын хоёр хүүхэд парламентад суусан анхны тохиолдол 2016-07-06 2324
3293 М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана 2016-07-05 2130
3292 Баян залуусын зугаа 2016-07-05 2274
3291 Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн 2016-07-05 2298
3290 Ч.Сайханбилэг: Ард түмний сонголт мэргэн байх болтугай 2016-06-29 2603
배너신청
자생병원

배너신청