Бичлэгийн тоо 3,329

М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана

  

УИХ-ын шинэхэн дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо,

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын сонгууль хуульд заасан журмын дагуу зохих ёсоор зохион байгуулагдсан гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг зарлан хуралдууллаа.

УИХ-ын ээлжит сонгуульд сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж, төрийн сүлдэндээ сүслэн гишүүний тангаргаа өргөсөн УИХ-ын эрхэм гишүүддээ баяр хүргэе.

Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо.

УИХ-ын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ Талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.

УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд байгаад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна.

Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.

Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй.

Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх УИХ-ын үед шийдвэрлэгдэж чадалгүй үлдсэн байна.

Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй.

Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгарч байна.

Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-д олонхи болгож, өндөр итгэл, өргөн хариуцлага хүлээлгэсэнд сонгогч түмэндээ талархал илэрхийлье.

Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно.

Бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ.

Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно.

Монгол түмний минь сүлд нь гийсэн хийморь дээшээ, сүүн цагаан заяа нь өөдөө байх болтугай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9200943/6d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3309 Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ 2016-07-28 2258
3308 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ 2016-07-28 2165
3307 Индиго ауратай хүмүүсийн шинж чанар 2016-07-28 2258
3306 Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ 2016-07-27 2154
3305 Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1] 2016-07-27 2177
3304 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1] 2016-07-27 2144
3303 Хэрэв маргааш дайн болбол 2016-07-18 2455
3302 Алматы хотод буудалцаан болж байна 2016-07-18 2197
3301 Хятад Монголыг 2045 онд эзэлнэ 2016-07-18 2297
3300 Шүүх хурал хойшлогдсоноор Шарапова "Рио-2016"-д оролцох боломжгүй болов 2016-07-14 2409
3299 Сэрэмжлүүлэг: Нэг өдөр 12 хүн усанд живж амиа алджээ 2016-07-14 2384
3298 Тэйлорын ”но”-той хөх 2016-07-13 2250
3297 Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ 2016-07-13 2125
3296 Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав 2016-07-13 2091
3295 Б.Цэцэгийн нүд булаам гоёл 2016-07-06 2337
3294 Нэг айлын хоёр хүүхэд парламентад суусан анхны тохиолдол 2016-07-06 2324
» М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана 2016-07-05 2130
3292 Баян залуусын зугаа 2016-07-05 2274
3291 Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн 2016-07-05 2298
3290 Ч.Сайханбилэг: Ард түмний сонголт мэргэн байх болтугай 2016-06-29 2603
배너신청
자생병원

배너신청