Бичлэгийн тоо 3,329
2015 оны 03-р сар 01-нд 13:46 цагт
Мэдээний зураг,
Хүмүүс агуу хэрнээ, хачирхалтай, нууцлаг зүйлсийг цөөнгүй бүтээн үлдээжээ. Үүний нэг жишээ нь тэнгэрээс харагддаг асар том дүрсүүд юм. Эдгээрийг бүтээх үед хүмүүс өнөөгийнх шиг нисдэггүй байв. Эдгээрийг ямар зорилгоор, ямар арга, техник хэрэглэн хийсэн нь өнөө хүртэл нууцлаг хэвээр.

1. Паракас Канделабра, Перу



Зүүн Перугийн төв нутгийн Писко хотыг харуулдах элсэрхэг уулын энгэрт ухаж гаргасан сонин дүрс бий. Энэ дүрсийн дээд, доод төгсгөл нь ямар ч алдаагүйгээр хойд ба өмнө зүгийг чиглэн заажээ. Энэ нь тэнгисээс 19 км-ийн алс зайд харагддаг. Энэ дүрсийг Инкүүдийн өмнөх үе буюу МЭӨ 200 оны үед урласан Паракасын соёлын хүмүүсийн бүтээл гэж үздэг байна. Андын Канделабра хэмээх энэ дүрс чухам юу илэрхийлдэг талаар өнөө хүртэл маргаж иржээ.

2. Блайтын дүрс, АНУ



Калифорни мужийн Колорадогийн цөлд урт нь 50 метр хүрэх хүн, амьтны дүрсүүд бий. Эдгээр аварга дүрс хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулахын зэрэгцээ усны мандал дээр зогсож байгаа анчин гэх мэт нууцлаг утгыг ч агуулна. Колорадогийн цөлийн энэ хэсэгт ийм хэдэн арван дүрс бий. Эдгээр дүрсийг Мажавэ, Квичан омгийн индианчууд 450-10,000 жилийн өмнө бүтээсэн гэж үздэг. Гэвч, энэ талаар өнөө хүртэл нэгдсэн санал үгүй байна.

3. Сажама шугам, Болив



Болив улсын баруун нутгийн Сажама бүсэд оршдог. Эдгээр шугам нь бараг төгс шулуун олон арван мянган сүлжээ юм. Энэ шугам нийтдээ 22,525 км квадрат газар нутгийг хамардаг бөгөөд дэлхийн хамгийн том газрын хөрсөн дээр урласан дүрст тооцогддог байна. Хүмүүс энэ дүрсийг 3000 жилийн турш үргэлжлүүлэн дүрсэлжээ. Нэгэн онолоор, эдгээр шугмыг нутгийн хүмүүс сүсэг бишрэлдээ зориулан бүтээжээ.

4. Харратын дүрс, Иордан



Ойрхи Дорнодын улс Иорданы зүүн нутгийн элсэн цөлд оршдог. Аялахад хэцүү, эзгүй цөлийн дунд орших хүрмэн чулуун энэ дүрсийг дөнгөж 2013 онд нээж олжээ.

5. Уффингтоны морь, Англи



Английн Оксфордшайр дахь Уффингтон хэмээх жижиг тосгоны хажуугийн толгой дээр газар ухан гаргасан гүн ховилыг буталсан шохойн чулуугаар дүүргэсэн морины дүрс бий. Энэ морь уртаараа 110 метр бөгөөд эртний төмөр зэвсгийн үед бүтээгдсэн гэж үздэг. Үнэндээ, энэ амьтныг морь хэмээн нэрлэж заншсан боловч яг ямар амьтан болохыг өнөө хүртэл баттай тогтоогоогүй.

6. Атаканы аварга хүн, Чили



Атаканы цөл нь Номхон далайн дагуух 1,000 км квадрат талбайг эзлэх тэгш өндөрлөг зурвас юм. Сүүлийн гучин жилд археологичид энэ нутгаас эртний 5,000 орчим түүхийн дурсгал олжээ. Тэднийг нэг нь 119 метр урт Атакаын аварга хүн бөгөөд энэ нь төр улс үүсэхээс өмнөх дэлхийн хамгийн том хүний дүрс гэнэ. Энэ дүрсийг эртний хүмүүс цаг тооны бичиг болгон ашиглаж байсан хэмээн таамагладаг.

7. Оросын геоглиф, Орос



2007 онд “Google Earth”-ын газрын зургаас хүний гараар бүтсэн мэт сонирхолтой дүрс илрүүлжээ. Энэ нь ОХУ-ын Журат нуурын орчим байв. 2012 онд энэ газарт археологийн малтлага явуулахад гүнд булагдсан эгнүүлсэн чулуун байгууламж олсон байна. Энэ байгууламжийг тэнгэрээс харвал дөрвөн хөлтэй, хоёр эвэртэй амьтны геоглиф (газрын хөрсөн дээр зурсан зураг) болох нь тодорхой болжээ. Үүнийг шинэ чулуун зэвсгийн үед бүтээсэн дурсгал хэмээн үзэж байна.

8. Ютагийн геоглиф, АНУ



Зүүн өмнөд Ютагийн Канионы Үндэсний Паркын нутагт одоогоос 1000 жилийн өмнө амьдарч байсан Фремонт, Анасази хүмүүс олон тооны гайхалтай түүхийн дурсгал үлдээжээ. Тэдгээр хүмүүс дээрх хачирхалтай дүрс зургуудыг ч бүтээсэн хэмээн үзэж байна. Гэхдээ, энэ нь баттай нотлогдоогүй.

9. Назкагийн Сансрын нисгэгч, Перу



1927 онд онгоцоор нисэж байсан хүмүүс санамсаргүй олжээ. Назкагийн зураас удалгүй дэлхий даяар шуугиан тарив. Энэ аварга дүрс эрдэмтдийн толгойг удаан хугацааны туршид гашилгажээ. Өнөөдөр, энэ шугмыг сүсэг бишрэлийн агуулгатай хослуулан бүтээсэн усжуулах систем хэмээн үзэж байна. Назкагийн сансрын нисгэгчийг 1,500 орчим жилийн өмнө бүтээжээ. Мөн, үүнийг Ууль-Хүн хэмээн нэрлэдэг. Назкагийн сансрын нисгэгч чухам юу илэрхийлдэг нь өнөө хүртэл нууцлаг хэвээр.

10. Амазоны ширэнгийн геоглиф, Бразил



Амазоны ширэнгэ нь өнөө хүртэл асар олон нууцыг агуулсаар байгаа газар хэмээн үздэг. Археологичид зарим талаар үүнийг баталжээ. Энэ нутгаас сүүлийн дөч орчим жилд 300 гаруй эртний геоглиф илрүүлсэн байна. Эдгээрийг Колумб Америк тивийг нээхээс өмнөх үеийн дурсгал хэмээн үздэг боловч тэдгээрийг юуны тулд бүтээсэнийг өнөө хүртэл мэдээгүй.

Эх сурвалж: www.gashuun.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8494500/656/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
9 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
8 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
7 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
6 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
5 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
4 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
» Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
1 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
배너신청
자생병원

배너신청