Бичлэгийн тоо 3,329

2014 онд хүн төрөлхтөн инженерчлэлийн салбартай холбоотой олон арван ололтын гэрч болсон. Улиран одсон мөнхүү онд техник технологийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хүн төрөлхтний амьдралд тустай гэж үзсэн маш олон нээлтүүдийг хийсэн байна. 2015 он хүн төрөлхтөн хийгээд инженерчлэлийн хувьд илүү сайн жил болно гэдгийг баталсан хамгийн шилдэг 10 нээлтийг энд танилцуулж байна.

1. Биеийн хэлбэрт тохирсон нягтралттай сансрын өмсгөл
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 1

Массачусетсын технологийн институтын Сансар огторгуй, инженерчлэлийн системийн профессор Dr. Dava Newman энэхүү өмсгөлийг бүтээсэн. Нягтаршуулсан энэхүү өмсгөл нь пүрш шиг өмсөгддөг. Халалтанд хариу үйлчилж, нягтарших энэ өмсгөл нь ердийн, нүсэр өмсгөлтэй харьцуулахад том ололт юм.

2. Хавдрын цаасан тест
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2

Массачусетсын технологийн институтын судалгааны баг яг л жирэмсний тесттэй адил хавдрыг оношлох энгийн цаасан тестийг бүтээсэн нь эдийн засагт ч хэмнэлттэй юм.

3. Халаасны спектрометр
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 1

Халаасанд багтах энэ жижигхэн төхөөрөмжийг ашиглан обьектын материалыг тодорхойлно. Энэ төхөөрөмж ухаалаг гар утасны Bluetooth-тэй хослон ажиллана.

4. Daewoo-гийн гадаад араг яс
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 3

Энэхүү гадаад араг яс нь хөлс гаргахгүйгээр 30 кг-ийг өргөх боломжийг олгоно. Батерейгаа 3 цаг барих энэ өмсгөлийг 100 кг өргөдөг болгохоор ажиллаж байна.

5. Хөвөгч хавтан
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 5

Цахилгаан соронзон ашиглах энэхүү хавтан бидэнд “Back to the Future” киног санагдуулна.

6. Секундэд 43 терабит мэдээлэл дамжуулах
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 4

Данийн техникийн их сургуулийн Өндөр хурдны оптикын холболтын баг ганцхан гэрлийн ширхэг ашиглан секундэд 43 терабит мэдээлэл дамжуулж шинэ дээд амжилт тогтоосон.

7. Google Cardboard
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 6

Google компани Google Cardboard-ыг танилцуулснаар VR буюу Virtual Reality-г бидний босгон дээр авчирсан. Тэд “Бид Virtual Reality-г энгийн, хөгжилтэй, хямд аргаар хүн бүрт хүргэхийг хүссэн. Энэ бол бидний Google Cardboard-ын зорилго.” хэмээн өгүүлжээ.

8. Утасгүй цахилгаан
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 9

WiTricity нь суурь ашиглахгүйгээр төхөөрөмжийг цэнэглэх технологитой хамт гарч ирсэн. 90 хувийн үр ашигтай энэ технологи 10W-аас 20kW эрчим хүчээр хангах юм.

9. SpaceX-ийн FALCON 9 нь 1000 метрт хүрэх дахин ашиглах тестийн тээврийн хэрэгсэл
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 7

Elon Musk болон түүний компани 1000 метрийн зайд хүрэх дахин ашиглах боломжтой пуужин бүтээсэн.

10. Сүүлт одон дээр газардах
2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 8

2014 оны 11-р сарын 12-нд ESA төлөвлөгөөний 20 жил ба 10 гэрлийн жил шаардагдах сүүлт одон дээрх газардалтыг хийхээр ажиллаж байгаагаа танилцуулсан. Сансрын хөлгийг сүүлт одон дээр газардах үед уг сүүлт од 135,185 км/цагийн хурдтайгаар аялж байх аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал найзууддаа хуваалцаарай.

<iframe name="fb_xdm_frame_http" tabindex="-1" title="Facebook Cross Domain Communication Frame" id="fb_xdm_frame_http" aria-hidden="true" src="http://static.ak.facebook.com/connect/xd_arbiter/7r8gQb8MIqE.js?version=41#channel=f1ebba1d136899a&origin=http%3A%2F%2Fnews.xopom.com" frameborder="0" scrolling="no" style="border: currentColor;" allowtransparency="true"></iframe><iframe name="fb_xdm_frame_https" tabindex="-1" title="Facebook Cross Domain Communication Frame" id="fb_xdm_frame_https" aria-hidden="true" src="https://s-static.ak.facebook.com/connect/xd_arbiter/7r8gQb8MIqE.js?version=41#channel=f1ebba1d136899a&origin=http%3A%2F%2Fnews.xopom.com" frameborder="0" scrolling="no" style="border: currentColor;" allowtransparency="true"></iframe>

<iframe name="f655dcda470002" width="1000" height="1000" title="fb:send Facebook Social Plugin" src="http://www.facebook.com/plugins/send.php?app_id=&channel=http%3A%2F%2Fstatic.ak.facebook.com%2Fconnect%2Fxd_arbiter%2F7r8gQb8MIqE.js%3Fversion%3D41%23cb%3Df282c87c53b7cf8%26domain%3Dnews.xopom.com%26origin%3Dhttp%253A%252F%252Fnews.xopom.com%252Ff1ebba1d136899a%26relation%3Dparent.parent&href=http%3A%2F%2Fnews.xopom.com%2F60239%2F&locale=en_US&sdk=joey" frameborder="0" scrolling="no" style="border: currentColor; width: 52px; height: 20px; visibility: visible;" allowtransparency="true"></iframe>

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8432191/bbe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
9 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
8 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
7 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
6 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
5 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
4 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
2 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
» 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
배너신청
자생병원

배너신청