Бичлэгийн тоо 3,329

         

Нойрны эмгэгээр та шаналж байгаа бол шинжлэх ухаан тун удахгүй таны асуудлыг шийдэж өгөх нь ээ.

Дэлхийн нөгөө өнцөг рүү аялах юм уу ажил мэргэжлээ солиход бидний нойр солигдож, бие махбодийн өдөр тутмын мөчлөгүүдэд нөлөөлж байдаг билээ. Үүнийг “хоногийн ритм” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд судлаачид бидний “биологийн цаг”-ийг нарийвчлан судалж, уг ритмийг хэрхэн удирдах талаар олон тооны судалгааг явуулсаар байгаа юм. Эрдэмтэд хулганы “Reset буюу Дахин тохируулах товч”-ийг олж нээсэн бөгөөд алс хэтдээ хүн төрөлхтөн бидний биологийн цагийг сайржуулах цоо шинэ аргыг нээх нь тодорхой болжээ.

Хоногийн ритм гэдэг нь бие махбодь, оюун санаа болон зан аашийн өөрчлөлтийг хэлдэг. Бидний эргэн тойронд 24 цагийн турш болж буй өөрчлөлт нь бидний хоногийн ритмийг удирддаг. Байгалийн цаг гэж нэрлэгддэг бидний биеийн доторх эд эсүүд нь өөр хоорондоо харилцах чадвартай байдаг аж.

Биологийн цагийг “Reset" хийх товчийг эрдэмтэд олж нээжээ 2

Олон жилийн өмнө “мастер цаг” хэмээн нэрлэгдсэн мэдрэлийн эсүүдийн цогцыг “suprachiasmatic nucleaus” бүсэд оршдог болохыг олж тогтоосон байдаг. Гэсэн хэдий боловч өнөөг хүртэл эрдэмтэд эдгээр эсүүдийг хэрхэн өөрчлөх аргыг олохгүй л байгаа юм. Харин өдгөө Vanderbilt Их сургуулийн эрдэмтэд хүний биеийн уг эсүүдийг “асааж унтраан” хоногийн ритмийг удирдаж болох боломжтойг олж нээжээ. Эдгээр мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг удирдахдаа судлаачид оптогенетик гэх боловсронгуй технологийг ашиглажээ. Уг технологи нь өөр төрлийн эсүүдтэй нийлэхээрээ гэрэлд мэдрэг чанартай болдог генүүдийг амьд биетэд оруулдаг арга юм байна. Ингэснээр мэдрэлийн эсүүд гэрэлд хариу урвал үзүүлэх юм. “Уг аргыг хүн дээр туршиж үзэх боломж одоогоор алга байна. Гэхдээ бусад судлаачид уг технологийг нааштайгаар ашиглаж байна” гэж судлаач Michael Tackenberg мэдэгджээ. Тэрбээр хулгана дээр туршилт хийж, эсүүдэд түүний туршилт ямар нөлөө үзүүлж буйг хүлээх л үлдэж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9252990/5cf/trackback

korea2000

2016.08.25 19:10:31
*.213.127.213

Сонирхолтой мэдээлэл дуулгасанд баярлалаа
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
9 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
8 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
7 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
6 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
5 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
4 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
2 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
1 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
배너신청
자생병원

배너신청