Бичлэгийн тоо 3,329
Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ
2016-08-15 15:04:34
Error loading player: No playable sources found

БНХАУ-ын армийн генерал Гуо Бошионыг авлигын хэргээр армийн шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн талаар "Синьхуа" агентлагаас мэдээллээ. Хээл хахууль авсан гэж буруутгагдаж байсан 74 настай, тэтгэвэрт гарсан түүний генерал цол болон хувийн хөрөнгийг нь хураасан байна.

Гуо Бошион нь дэлхийн хамгийн том арми болох Хятадын Ардын чөлөөлөх армийг хариуцдаг Хятадын Армийн төв хорооны дэд даргын үүргийг 2002-2012 оны хооронд гүйцэтгэж байсан юм. Мөн энэ хугацаанд тус улсын Коммунист намын Улс төрийн товчооны 25 гишүүний нэг байсан билээ. Гэвч өнгөрсөн онд авлигын хэрэгт холбогдсоных нь дараа Коммунист намаас түүнийг хөөсөн юм.

Шүүх хурал хаалттай болсон бөгөөд "Синьхуа" агентлаг энэ хэрэгт дурдагдсан мөнгөний дүнг тодорхой хэлээгүй юм. Хэдий тийм ч өнгөрөгч дөрөвдүгээр сард “South China Morning Post” сонинд бичсэнээр Гуог 12.3 сая доллартай тэнцэх хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутган ялласан аж. Мөн сонинд нийтэлснээр дээрх мөнгөн дүн бол Ерөнхийлөгч асан Ху Жинтаогийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын нэг болох Гуо генералын хууль бусаар хуримтлуулсан мөнгөний өчүүхэн хэмжээтэй тэнцүү байх магадлалтай аж. Генерал асан Гуо өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн болохыг "Синьхуа" агентлаг мөн дамжуулсан юм. Харин "Ройтерс" агентлаг тус улсын Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас “Авлига бол манай намын хамгийн том аюул, армийн тулалдах чадварыг алдагдуулагч” гэснийг иш татсан байна.

Мөн дээрх хэргээс гадна өөр нэг генерал Суй Кайхоуг бусдад давуу байдал олгох зорилгоор хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан өнгөрөгч онд буруутгаж байсан ч шүүх хурал болохоос өмнө нас барсан юм. Тухайн үед төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхдээ Суй Кайхоугийн Бээжин дэх гэрт байсан бэлэн мөнгө, эртний болон үнэт эдлэлийг төрөлжүүлж, бүртгэхэд нэг долоо хоног шаардсан бөгөөд бүгдийг нь шилжүүлэхэд 12 ширхэг ачааны машин ашигласан гэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9248522/b99/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
9 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
8 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
7 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
6 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
5 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
4 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
2 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
1 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
배너신청
자생병원

배너신청