Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын уяач гишүүний нэг, “Их замын хүлэг” галын ахлагч Р.Буд болж өнгөрсөн наадмын морины уралдааны талаар сэтгэл дундуур яваагаа нуусангүй. Тэрбээр, монголчуудын үндэсний наадамд монгол морьд л тоосоо өргөх ёстой. Эрлийз адууг тусад нь уралдуулах хэрэгтэй гэв.

-Эрлийз морьд Монголын үндэсний их баяр наадам болон улсын чанартай уралдаанд түрүүлж, айрагддаг болжээ. Та энэ талаар сэтгэл дундуур байгаа бололтой. Үүнийг хуулиар зохицуулах ёстой юү?

-Энэ жилийн үндэсний их баяр наадамд эрлийз голдуу морьд түрүүллээ. Ийм үзэгдэл даамжирвал дэлхийн талыг туулж асан монгол адууны чанар устахад хүрч магадгүй л юм. Хөдөөнийн уяачид ч энэ талаар их гомдолтой байдаг юм билээ. Сүүлийн үед эрлийз адуу хурдлах болсноос хөдөөгийнхний амин зуулгын нэг болоод байсан монгол адууны бизнес ч их муудсан.

Тэгэхээр наадамд түрүүлж, айрагдсан монгол адууны бай шагналыг бас нэмчихмээр байгаа юм. Монголчуудын наадам учраас цэвэр монгол адуу уралддаг байх ёстой. Эрлийз адууг тусад нь уралдуулж болно. Ирэх жилээс үндэсний их наадамд дандаа монгол адуу уралдаасай гэж би хүсэж байна. Тийм учраас Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулмаар юм билээ. Үүнд төр, засаг анхаарал хандуулахгүй бол монгол адууны удмын сан алдагдах аюултай. Монгол моринд хайртай УИХ-ын гишүүд надтай санал нэг гэдэгт итгэж байгаа.

-Таныхаар түрүү, айрагдсан морины бай шагнал хэд байвал боломжтой юм бэ?

-Сумын наадамд түрүүлж, айрагдсан мориных тав, аймаг, улсын наадмын айраг, түрүүний шагналын сан 10-20 сая төгрөг байхад буруудах юмгүй. Ингэх нь монгол адууны удмын санг авч үлдэх эдийн засгийн нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3429692/ba0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
9 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21513
8 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20090
7 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19329
6 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21189
5 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21295
» Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 21991
3 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22385
2 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23323
1 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22389
배너신청
자생병원

배너신청