Бичлэгийн тоо 3,329

Олон улсын шатрын холбооны ерөнхОлийлөгч өнгөрсөн жил манай улсад айлчлах үеэрээ Монголд шатрын ордон барьж өгнө хэмээн амласан билээ. Гэвч газрын асуудал нэлээд ярвигтай байсан учраас дээрх ажил жил орчим сунжирсан юм. Эцэст нь Улаанбаатар хотын захиргаа одоогоос хоёр сар гаруйн өмнө Нисэхийн цагаан хаалганы дэргэдэх Спорт цогцолборын баруун хойно газар олгосон аж.

Уг талбайд сүндэрлэх шат рын ордны шав тавих ёслол өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд FIDE-гийн ерөнхийл өгч бөгөөд ОХУ-ын Халимаг улсын төрийн тэргүүн Кирсан Илюмжинов, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, FIDE-гийн маркетингийн асуудал эрхэлсэн захирал Мальт улсын иргэн Жеоффри Борг, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “FIDE Women’s Grand Prix” тэмцээний ерөнхий шүүгч Сингапур улсын иргэн Леон, МоШХ-ны ерөнхийлөгч С.Энхцаг нарын хүмүүс оролцсон. Энэ үеэр Кирсан Николаевич Монголын шатар сонирхогчдод хандан “Юуны өмнө дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчин өрсөлдөх гран при тэмцээнийг зохион явуулах эрхийг авсан МоШХ болон Монголын шатар сонирхогчдод баяр хүргэе.

FIDE өөртөө данстай 170 гаруй орноос сонгон танай улсад эл эрхийг өгсөн нь Монголын шатарчид тив, дэлхийд хүчтэй өрсөлдөх болсны нэг баталгаа мөн. Гүржийн домогт шатарчин Майя Чибурданизе тэргүүтэй дэлхийн дөрвөн аварга, FIDE-гийн чансаатай Энэтхэгийн их мастер Хюмпу Конеру нарын хүчтэй тамирчид Улаанбаатарт ирсэн нь энэ тэмцээний нэр хүндийг өндөрт өргөж байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн шатрын ордны шав тавих ёслол энэ арга хэмжээтэй давхцаж буй нь бэлгэшээлтэй хэрэг. Энэ ордон сүндэрлэснээр шат рын спорт цогц утгаараа хөгжиж, Мон голоос тив, дэлхийн аваргууд төрнө гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа.

Энэ ордонд ажиллах мэргэжлийн багш дасгалжуулагчид, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангахаа Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчийн хувиар амлаж байна” гэсэн юм.

Дараа нь зочид төлөөлөгчид, албаны хүмүүс “Их тэнгэр” цогцолбор дахь хэвлэлийн төвд ирж, сэтгүүлчдийн сонирх сон асуултад хариулсныг толилуулъя.

 

-“FIDE Women’s Grand Prix” нь Олон улсын шатрын холбооны хэд дү- гээр категорид хамаарагдах тэмцээн бэ?

 

-Жеоффри Борг:

Саяхан шинэчлэгдсэн журам ёсоор тэмцээнийг категориор ангилахаа больсон. Гэхдээ FIDEгийн 24.78 кодтой “А” зэрэглэлийн супер тэмцээн гэж ойлгож болно.

 

-Тэмцээний цагийн хяналтын талаар тайлбарлахгүй юу?

-Леон:

Цагийн хяналт талдаа 1.30 цаг. Дээр нь 40 нүүдлийн дараа 30 минут сунгана. Мөн нүүдлээ хийж, цаг дарах бүрт автоматаар 30 секунд нэмэгдэнэ. Үүнийг Фишерийн систем гэж нэрлэдэг.

 -Энэхүү гран-приг зохион явуулах эрхийг Монголд хэрхэн олгосон бэ?

-Кирсан Илюмжинов:

“FIDE Women’s Grand Prix” нь анх удаа зохиогдож байгаа тэмцээн. 2009 оны гуравдугаар сараас эхэлсэн тус цувралын нэгийг нь зохион байгуулах хүсэлтээ Монголын шатрын холбоо бидэнд хоёр жил гаруйн өмнө илэрхийлсэн юм. Уг асуудлыг Олон улсын шатрын холбооны Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэдэг.

Би өөрөө монгол цустай халимаг ойрад хүн учраас тус хурал дээр хүчтэй дэмжиж, зөвшөөрүүлж чадсан. Элэг нэгт монголчууд маань энэ тэмцээнийг зохион байгуулснаар улс орноо дэлхий дахинд сурталчилж, шатрын хөгжилд нь ахиц дэвшил гарах боломжтой гэдгийг мэдэж байсан учраас лообийдсон.

-Тэмцээний иж бүрэн зардалд наанадаж 168 мянган евро хэрэгтэй гэж сонссон юм байна. Төсөв мөнгөний асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-С.Энхцаг:

Монгол Улсын Засгийн газраас 170 сая төгрөг гаргаж өгсөн. Хэдий багагүй мөнгө ч хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой. Энэ хэцүү үед ивээн тэтгэгч байгууллагууд тусламжийн гараа сунгасныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Тухайлбал, манай тэмцээний ерөн хий ивээн тэтгэгчээр “Моннис” групп ажиллаж байна.

Гаднын зочид төлөөлөгчдийн замын зардлын тал дээр МИАТ, “Аэро Монголиа” компаниуд тусалсныг хэлэхэд таатай байна. Энэ мэт шатрын спортыг дэмждэг төр засгийн удирдах албан тушаалтнууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн ачаар тэмцээн маань эдийн засаг, санхүүгийн асуудал дээр айлтгүй болоод байна.

-Ноён ерөнхийлөгч К.Илюмжинов өнгөрсөн жил айлчлахдаа Улаанбаатарт шатрын ордон байгуулж өгнө гэж амласан. Нийт зардлын хэчнээн хувийг FIDE гаргах вэ?

-Кирсан Илюмжинов:

Олон улсын шатрын холбоо хэд хэдэн оронд шатрын ордон, сургалтын төв байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Монгол Улс. Хэдий тийм ч FIDE бол ашгийн төлөө бус олон улсын байгууллага. Дээр нь дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал бидэнд ч хүндээр туссан.

нэ мэт шалтгааны улмаас 100 хувь, шууд санхүүжүүлнэ гэж яаран хэлж чадахгүй нь. Гол нь ивээн тэтгэгчдийг хайж олох хэрэгтэй. Монголын хувийн хэвшлийнхэн, бизнесменүүд ч энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3457374/b2e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
29 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
28 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
27 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
26 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
25 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
24 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11346
» ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
22 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
21 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
20 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
19 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
18 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
17 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
16 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
15 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
14 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
13 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
12 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
11 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
10 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
배너신청
자생병원

배너신청