Бичлэгийн тоо 3,329

 Урьд хожид дуулдаж байгаагүй, сонсоод л айдас төрмөөр зүйл иргэдийн ам дамжин яригдах боллоо. Асууж тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Баруунбаян, Зүүнбаян багийн иргэд нэгэн төрлийн өвчин тусах болжээ. Хүний биенээс сатурк шиг урт утаснууд гарах болсоор удаж байгаа гэнэ. Тэд уг өвчний үүсгэгч юунаас болж буйг өнөө хэр нь олоогүй бөгөөд хэнд хандахаа мэдэхгүй байгаа бололтой. Бүх шатны эмнэлгээр явсан ч онош нь тодрохгүй байгаа аж. Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж орчмоор учир нь үл мэдэгдэх дээрх өвчин сүүлийн үед хурдацтай тархаж эхэлжээ. Тэр бүү хэл “утас” нь хүний биеийг бүтэн бүрхвэл үхэлд хүргэдэг аюултай юм байна. Өвчнийхөө оношийг тодруулж чадалгүй явсаар нас барсан тохиолдол ч бий хэмээн нутгийн зарим иргэн ярьж байв. Тэд онош нь үл тодрох энэ өвчний анхны шинж тэмдгийг таньж өөрсдөө эмчилдэг болсон юм байх. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын ГорхиТэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлж хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Д.Энхжаргал уг өвчнөөр өвчилж байжээ. Тэрбээр би Тэрэлжид ирээд зургаан жил болж байна. Анх удаагаа ийм сонин юм дууллаа гэсээр яриагаа эхэлсэн юм.

-Танд анх ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Өвчний анхны шинж тэмдэг гэхээр сүртэй зүйл эхэндээ мэдэгдээгүй. Гэнэт бөөлжиж, гэдэс гүйлгээд шөнө нь өндөр халуурч хоносон. Би долоо хоног орчим халуурсан байх. Өвчин намдаах эм уугаад ч нэмэр болоогүй. Бүх шатны эмнэлэгт хандсан ч үр дүн гараагүй. Эмч нар гэдэс чинь өвдөөд байгаа юм биш үү гээд гэдэсний эм өгч байсан. Сүүлдээ хамаг бие тамирдсан. Тэгсэн харин эндхийн хүмүүс “Өө манай энд нэг тийм зүйл байдаг юм, хэдэн судас шөрмөс таслаад наадхыг чинь зүгээр болгоно” гэсэн. Би хоёр жилийн өмнө өвдөж байсан. Энэ өвчин хүний биеийн эсэргүүцлээс ихээхэн хамаардаг бололтой. Одоо бодоход тэр үед хоол унднаас гарч, бие их сульдаж ядарч байсан. Уг өвчин чухам юунаас болж гарч буйг сайн мэдэхгүй байна. Хүний биеийг бүрхвэл нас бардаг гэсэн. Ийм тохиолдол ч гарч байсан гэдэг.

-Юунаас болсон гэж нутгийн иргэд ярьж байх юм. Онош нь тодроогүй гэхээр сонин санагдаж байна?

-Гол ус бохирдсоноос ийм өвчин гарч байгаа байх гэж нутгийн иргэд таамаглаж байсан. Дээхнэ үед байгалийн өвөрмөц тогтоцтой, цэвэр усны эх булаг ундарга болсон сайхан газар байлаа гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм билээ. Одоо ч хүн, малын хөлд талхлагдаад гол ус бохирдож байгаа нь үнэн л дээ.

-Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэд олноор өвчилж байна гэсэн. Тэд ямар арга хэмжээ авсан юм бол?

-Нэгэнт эмнэлгээр яваад онош нь тодрохгүй байгааг мэдсэн учир “утсаа” түүлгэчихдэг болсон гэсэн. Ер нь өвчилсөн хүн олон байдаг юм билээ.

-Эмнэлэгт хандаж “утас” түүлгэдэг хэрэг үү. Аль эсвэл нутагт нь мэргэшсэн хүн байдаг юм уу?

-Миний мэдэхийн нэг л хүн байдаг юм. Шүдэнзний толгойгоор дарж үзээд “утасны” гол нь хаана байгааг мэдээд арьс махан завсраас зүүний үзүүрээр сийчээд нарийхан цагаан сатуркан утас шиг зүйл татаж гаргаад түүнийгээ таслаад байсан. Нэг газраас дор хаяж 20 гаруйг тасалсан санагдаж байна. Татаад байвал гараад л байх юм билээ. Тэгээд л зүгээр болчихсон. Ганцхан газар зүүгээр сийчсэн. Олон газар сийчвэл маш их өвддөг гэхээр нь би нэг л удаа түүлгүүлсэн. Тэр нь сунадаг юм шиг байна лээ. Битүү гогцоолсон зүйл гаргаад түүнийгээ дундуур нь таслаад байсан. Нэг ёсондоо “утсаа” ингэж түүлгүүлсний дараа гараас өргөс авсан мэт зүгээр болсон. Миний эргэн тойронд надтай адил “утас” түүлгэсэн хүн олон бий. “Утас”-аа түүдэг тэр хүн энэ тал дээр мэргэшсэн юм шиг санагдсан. Маш олон хүнийг өвчнөөс нь салгаж байгаа гэж өөрөө ярьсан.

-Танай хүүхэд бас өвдсөн гэсэн. Халдварладаг юм уу?

-Халдварладаг байж магадгүй. Манайх гурван хүүхэдтэй. Нэг хүү маань хоёр настай байхдаа өндөр халуурч, онош нь тодрохгүй байсан. Гэтэл тэндхийн оршин суугчид хүүхдийн чинь гэдсэн дээгүүр үс ургачихсан байна гэсэн. Арьс махан завсар утас шиг хатуу зүйл ургасныг ийн хэлдэг юм билээ. Чихрийн бурмаар наагаад татаж авахад хүүхэд маш их уйлсан. Тэндхийн иргэдэд энэ өвчин энгийн үзэгдэл мэт болчихсон нь сонин санагдаж байсан.

-Хэдийнээс энэ өвчин гарсан юм бол?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй. Сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа гэсэн. Насны ангилал хамаарахгүй тусдаг юм шиг байна. Тэрэлж, Эрдэнэ сум хавиар бол нэлээд түгээмэл тархсан. Тэгэхээр ямар нэг зүйлтэй хамааралтай л байх. Энэ хэсэгт Туул, Тэрэлжийн гол урсдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын нэг бүрэлдэхүүн хэсэг болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар энд байдаг юм.

Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдал, нийслэл хотын ундны цэвэр усны нөөцийг хамгаалах, бүх нийтийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор 1994 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг төрийн хамгаалалтад авчээ. Тэр үед жуулчны бааз ч гарын арван хуруунд багтам цөөн байсан аж. Гэтэл одоо энд жуулчны 186 бааз бүртгэлтэй байна.

Тэдний 100 орчим нь байнгын үйл ажиллагаа явуулдаг бө гөөд бохир ус нь ил задгай байдаг учир ундны усаа Тэрэлжээс авч буй иргэдэд ийнхүү сөрөг нөлөө үзүүлж байгаа бололтой. Уг нь 10-15 км зайд нэг жуулчны бааз байх ёстой гэсэн стандарт байдаг юм байна. Гэтэл энэ нь өчүүхэн төдий ч хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

Анагаах ухаан оношилж чадахгүй байгаа энэ өвчний талаар Эрүүл мэндийн салбарынхан ямар мэдээлэлтэй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбэсэлмаагаас тодруулахад “Манайд одоохондоо ийм өвчний тохиолдол бүртгэгдээгүй болохоор би сайн мэдэхгүй байна” гэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3444133/3d6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
29 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
28 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
27 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
26 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
25 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
24 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11346
23 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
22 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
21 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
20 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
19 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
18 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
17 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
16 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
15 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
» Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
13 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
12 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
11 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
10 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
배너신청
자생병원

배너신청