Бичлэгийн тоо 3,329

Дэлхийн дулаарал манай улсыг ч тойроогүй, зарим улс орон Монголоос үүдэлтэй гэж мэдэгдэж байна. Агаарын температур 30 градусаас доош буух нь бараг үгүй болж, зарим шөнө 26-28 градус дулаан хонож байгаа нь иргэдийн тэр дундаа ахмад настан, зүрх судасны өвчтэй, цусны даралт нь байнга өөрчлөгддөг хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд өдөрт 280-220 дуудлага ирж байгаагийн дийлэнх нь хэт халуунаас болж хүний эрүүл мэндэд өөрчлөлт орсонтой холбоотой аж. Хэт халалт хүний эрүүл мэндээс гадна байгаль дэлхийд асар их сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Түүнчлэн хуурайшилтын зэргийг огцом нэмэг дүүлж, ой хээрийн түймэр гарах гол нөхцөл боллоо. Хаврын улирлын цаг агаарын онцлогоос хамаарч ой хээрийн түймэр олон гардаг байсан бол одоо зуны дэлгэр цагт түймэр хүний хүчин зүйлээс үл хамааран дэгдэх болжээ.

 

Тухайлбал, өнгөрөгч ням гаригт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Өвөр Зайсангийн амны Арцатад гал гарч Онцгой байдлынхан түргэн авчээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Д.Ганбат албан хаагчидтайгаа ажилласны дүнд Дархан цаазат цогцолборын 0,5 га газрыг шатаачилгүй түймрийг унтрааж чаджээ. Мөн өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын төмөр замын 284 дүгээр зөрлөгийн Ногоон толгой гэдэг газарт гал гарч 10 га газар хамарсан байжээ.

Золоор шөнөдөө усархаг бороо орж, түймэр унтарчээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан мэдээг сонирхоход 28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30, 31-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Салхи энэ үед нутгийн баруун хагаст, 29- нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлэв. Хугацааны эхээр говь, талын нутгаар халуун хэвээр байх боловч 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа уулархаг нутгаар бага зэрэг сэрүүсэх юм байна. Говь талын нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10- 15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж ярилаа.

Наймдугаар сард ч халалт үргэлжлэх аж. Дэлхийн томоохон сайтуудад ирэх жил олон орны эдийн засгийн байдал доройтож, өлсгөлөн нүүрлэж болзошгүй гэж таамаглан бичжээ. Учрыг нь өнөөх л халалттай холбон тайлбарлаж байна. Газар тариаланд ус шиг хэрэгтэй зүйл байхгүй. Гэтэл тэрхүү амин чухал ус чийгийг хугас өдрийн нар юу ч үгүй болгож байгаа аж. Мөн будаа ховордож, үнэ нь өсөх магадлалтай байна. Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэдэг хүнсний гол бүтээгдэхүүн болох будаа усанд ургадаг.

Наймдугаар сард ч халалт үргэлжлэх аж. Дэлхийн томоохон сайтуудад ирэх жил олон орны эдийн засгийн байдал доройтож, өлсгөлөн нүүрлэж болзошгүй гэж таамаглан бичжээ. Учрыг нь өнөөх л халалттай холбон тайлбарлаж байна. Газар тариаланд ус шиг хэрэгтэй зүйл байхгүй. Гэтэл тэрхүү амин чухал ус чийгийг хугас өдрийн нар юу ч үгүй болгож байгаа аж. Мөн будаа ховордож, үнэ нь өсөх магадлалтай байна. Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэдэг хүнсний гол бүтээгдэхүүн болох будаа усанд ургадаг.

Будааны эх орон гэх Хятад, Солонгос, Вьетнамд манайхаас даруй 10- 12 градус илүү дулаан байгаа нь ургац алдахад хүргэх бололтой. Тиймээс ч урд хөршийнхөн эртнээс арга хэмжээ авч, вагоноор ирж буй иргэдийг их хэмжээгээр будаа авч гарахыг хориглосон билээ.

Одоо ч энэ шийдвэр хэвээр байгаа бөгөөд хамгийн дээд тал нь 25 кг будаа авч явах зөвшөөрөл олгосон аж. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай Монголд зун цаг хамгийн сайхан улирал байсан бол өдгөө байдал өөрчлөгдсөн. Бороо хур орох нь олон жилийн дунджаас огцом цөөрч, халалт олон өдөр үргэлжилснээр аадар орж, байгалийн аюулт үзэгдэл үргэлжилсээр байна. Өнгөрөгч бямба гаригт Архангай аймгийн Батцэнгэл суманд олон айл орох оронгүй болж, дахин сэргээн засах боломжгүй болсон юм байна.

Учир нь тус суманд гэнэт аадар бороо орж, 28м/ сек хүчтэй салхилснаас 21 айлын гэр, 64 айлын хашаа нурж, сумын төвийн олон барилгын дээвэр хуурч, цахилгаан дамжуулах зургаан тулгуур мод унасан юм байна. Энэ бол нэг л суманд гарсан хохирол. Дулаарал, огцом халалт дэлхийн олон оронд гай гамшиг авчрах нь тодорхой болсныг олон нийт хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гамшигт энэ үзэгдэл хүний буруутай үйл ажиллагааны үргэлжлэл бөгөөд дэлхийгээ хэрхэн аврах талаар хүн бүхэн сэтгэл өвдөх боллоо.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3444047/3c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
29 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
28 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
27 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
26 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
25 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
24 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11346
23 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
22 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
21 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
20 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
19 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
18 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
17 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
16 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
15 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
14 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
13 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
» ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
11 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
10 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
배너신청
자생병원

배너신청