Бичлэгийн тоо 3,329

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцид оролцогч талуудын Ерөнхий Ассамблейн III дугаар чуулган Парис хотноо болж өнгөрлөө. Энэхүү чуулганд конвенцийн гишүүн нийт 111 орон, конвенцийн гишүүн бус 26 орон, НҮБ-ын системийн хоёр байгууллага, Засгийн газар хоорондын бөгөөд бүс нутгийн гурван байгууллага, төрийн бус 44 байгууллага ажиглагчаар оролцсон байна.

Чуулганы үеэр биет бус соёлын өв, нэн ялангуяа хэд хэдэн оронд тархсан биет бус соёлын өвийг бүртгүүлэх асуудлаар гарч байгаа маргаантай асуудлыг шийдэх талаар гишүүн орнууд нэлээд ярилцсаны дүнд ”Үйл ажиллагааны дүрэм”-ийг илүү боловсронгуй, тодорхой болгох талаар санал солилцож, зарим нэгэн заалтад өөрчлөлт оруулсан байна.


Энэхүү өөрчлөлтийн дагуу аливаа биет бус соёлын өв нэг буюу түүнээс дээш гишүүн улсын нутаг дэвсгэрт оршиж байвал тэдгээр улсууд хамтран тухайн өвийг Хүн төрөлхтний яаралтай хамгаалалтад авах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалт эсвэл Биет бус соёлын төлөөллийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх эрх нээлттэй (Дүрмийн 13 дугаар зүйл) болсон.


Мөн түүнчлэн Конвенцийн нэг буюу түүнээс дээш гишүүн орон хоорондоо тохиролцсоны үндсэн дээр өмнө нь бүртгэгдсэн аливаа элементийг хамтдаа дахин бүртгүүлэхээр (Дүрмийн 14 дүгээр зүйл) нэр дэвшүүлэх боломжтой боллоо.


Эдгээр өөрчлөлтийн дагуу Монгол Улс өөрийн өв соёлыг улсынхаа нэр дээр дангаар бүртгүүлэх болон зарим нэгэн оронтой хамтран бүртгүүлэх, улмаар өөрийн нэр дээр дахин бүртгүүлэх боломж нээлттэй болж байгаа юм. Ингэснээр хөөмий зэрэг биет бус соёлын өвийн асуудал нааштайгаар шийдэгдэх бололцоотой.


Чуулганы үеэр Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны гишүүдийг сонгох сонгууль болж, манай улс 2012-2014 онд уг хороонд ажиллахаар сонгогдсон. Мөн Яаралтай өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн өвийг бүртгэхэд зөвлөх статустай оролцох төрийн бус байгууллагуудыг сонгож, эрх олгох асуудлыг тус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.


Ийнхүү хүсэлт гаргасан нийт 182 ТББ-ын хүсэлтийг хэлэлцэж, шаардлага хангасан төрийн бус 97 байгууллагыг сонгосны дотор манай улсын ”Түүх соёлын дурсгалыг хамгаалах сан” сонгогдон ажиллахаар болов.


Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороонд манай улс сонгогдон ажилласнаар өөрийн өв соёлыг бүртгүүлэх, хамгаалах асуудлаар илүү идэвхтэй ажиллах, мөн түүнчлэн туршлага хуримтлуулах, дэлхий дахины соёлын өвийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах бодит боломж нээгдэж байгаа юм гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн хэлтэс мэдээлэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3475920/f0d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
49 БНСУ-д амьдарч буй асуудал тулгарсан эмэгтэйчүүдэд утсаар зөвлөгөө өгч эхэлжээ [1] 2010-08-09 7639
48 Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад , тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх МИНИЙ ААВ 2010-08-09 8716
47 Хурандаа Т .Батболдод сахилгын шийтгэл ногдууллаа 2010-08-09 7048
46 Л.Байгалмаагийн үеэл хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогджээ 2010-08-09 8346
45 БНСУ руу ажиллахаар явах иргэдийн нэрс 2010-08-07 12062
44 08.03-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-06 12702
43 Орхон голд алт олборлож байсан компаниудын үйл ажиллагааг зогсоов 2010-08-06 8423
42 Засгийн газар Өмнөговь аймагт хуралдана 2010-08-06 7735
41 Буудлагын Ц.Хонгорзул дэлхийн залуучуудын аварга болов 2010-08-06 7118
40 07.30 ба 08.02-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-05 8896
39 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ 2010-08-05 7628
38 Японы эзэн хаан Хакүход захиа бичжээ 2010-08-05 8317
37 Завхан, Архангайн зарим суманд цас оржээ 2010-08-05 9520
36 СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД болон ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРС 2010-08-04 9170
35 С.ЭРДЭНЭ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ 2010-08-04 7914
34 ИДЛЭГ ШОНХРЫН ЭРЭЛД гаднын 185 иргэн гарлаа 2010-08-04 8479
» Хөөмийн асуудлыг Монголд нааштайгаар шийдэх боломжтой 2010-08-04 8597
32 АТГ-ын дэд даргыг сэжигтнээр тооцжээ 2010-08-03 8517
31 Английн иргэн Саймон Моррис хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдов 2010-08-03 9178
30 Ховдчууд Ерөнхий сайдыг жагсаалаар угтах уу 2010-08-03 9072
배너신청
자생병원

배너신청