Бичлэгийн тоо 3,329

Нийслэлийн өнгө төрх өдрөөс өдөрт сайжирч байна. Энэ онд зам засвар, хот тохижилт гээд бүтээн байгуулалтын цөөнгүй ажил хийж байгаагийн нэг нь Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн юм. Чингэлтэй дүүргийнхний амарч суудаг ая тухтай ногоон хүрээлэнг халхалж, хашаа барьсан нь нийслэлийнхний дунд багагүй бухимдал, хардалт төрүүлсэн.

Тэгвэл энэ цэцэрлэг ирэх сарын 15-нд нээгдэх гэж байна. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өчигдөр Чингэлтэй дүүрэгт хийж буй бүтээн байгуулалттай танилцах үеэр уг цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг сонирхсон юм. Одоогоор 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн уг хүрээлэнд задгай театр, хиймэл нуур, Б.Явуухулангийн хөшөө, усан оргилуур зэрэг байх бөгөөд Монголын уламжлалт хэв маягийг хадгалсан хийц, хээг шингээж байгаа аж.


Тухайлбал, усан оргилуур нь хөгжмийн аясаар оргилох бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд алхах иргэдийн сонорыг их найрагчийн үгээр бүтсэн дуунууд мялаах нь. Мөн тус хүрээлэнг камержуулах тул иргэд аюулгүй амарч, зугаалах боломж бүрдэж байна.

Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиож байх тул зүүн өмнөд хэсэгт нь явуулын бие засах газар байрлуулах юм. Явган хүний замыг БНСУ-д ажиллаж байсан монгол залуус тавихаар болжээ. Учир нь энэ замыг стандартын дагуу зөв тавьж чаддаг хүн манайд ховор аж. “Чандмань” төвийн өмнөх Тусгаар тогтнолын талбайн ажлын явцтай нийслэлийн Засаг дарга мөн танилцсан юм. Есөн хөлт цагаан туг, гал, нар, сар зэрэг тусгаар тогтнолын бэлгэдлийг агуулсан гэрэлт хөшөө бүхий уг талбайд тус бүр нь 50 ширхэг хошуу бүхий усан оргилуур хоёрыг хийж байгаа юм байна. Түүнчлэн талбай дээгүүр лэд гэрэл буюу шалан дээгүүрх гэрэлтүүлгийг ашиглах аж. Нэг тэрбум орчим төгрөг өөр босож буй уг талбайг ирэх сарын 15-нд нээх бөгөөд гэрэлт хөшөөг оны өмнө хийж дуусгахаар төлөвлөжээ.


Хотын Мээр Г.Мөнхбаяр “Бид дүүргүүдийн ажлыг дэмжиж байгаа. Чингэлтэй дүүргийг харахад байгаа хөрөнгөдөө тулгуурлаад батлагдсан зураг, төслийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг сайн явуулжээ. Мөн цэцэрлэгийн тохижилтуудыг харахад жишиг болохуйц, санаа авах шийдэл олон хийсэн байна” гэв. Чингэлтэй дүүрэгт энэ онд янз бүрийн эх үүсвэрээр нийт 20 орчим тэрбум төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж байна.


Түүнчлэн Анкарагийн гудамж буюу Хүнсний I дэлгүүрийн уулзвараас СУИС хүртэлх гудамж, V сургуулийн өмнөх талбайг тохижуулах зураг төслөө Анкара хотын удирдлагуудад явуулсан бөгөөд уг ажилд 700 мянга орчим доллар шаардагдах аж. Мөн дүүргийн гэр хороололд гурван шинэ цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд хоёр нь энэ ондоо ашиглалтад орох юм байна.


Түүнээс гадна орон сууцны дунд гурван талбайг тохижуулсан бөгөөд ахмадын сувилал байгуулахаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Бид аль болох үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэх үүнийг ашиглаж, үндэсний хэв шинжийг агуулсан хэв маягаар хийхийг зорьж байна.


Дашрамд дуулгахад, чулуу үйлдвэрлэгчдийг дэмжих тал дээр анхаармаар байна. Бид өөрийн орны байгалийн чулууг ашиглавал Европ шиг 500 жилийн настай тохижилтыг ч хийх боломжтой. Ингэж чадвал тохижилтыг сэргээхэд бус өөр ажилд мөнгөө зарцуулж болохоор байна” хэмээн ярьсан юм

 www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3527912/ebd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
69 Монгол муу хуульчдаар дүүрсэн үү 2010-08-17 6162
68 “Дакар ралли”-гийн “айрагтай” Жона Стрит “Монгол ралли”-д түрүүллээ 2010-08-17 7083
» Явуугийн цэцэрлэгт хүрээлэн ирэх сард нээгдэх нь 2010-08-16 6571
66 Мафитай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байна 2010-08-16 7922
65 Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын залуу лидерүүд өнөөдөр чуулна 2010-08-16 7020
64 ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэдэд ажлын санал ирлээ 2010-08-15 7447
63 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
62 “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдөр” үргэлжилж байна 2010-08-15 6678
61 Хүүхдүүд Хакүхог ичээв 2010-08-13 7235
60 Газар шорооны тэмцлээс болж нэг иргэн амиа алджээ [1] 2010-08-13 6599
59 Таксин Чинават Монголд байна уу 2010-08-13 6362
58 08.09-нд Эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-12 6911
57 Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал болно шүү 2010-08-12 7675
56 Оюутолгойн нэрээр луйвар хийжээ 2010-08-12 6498
55 ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэнд ажлын санал ирлээ 08.11 2010-08-11 7804
54 “МОНГОЛЫН ЦОМ-2010” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ 2010-08-11 7451
53 МОНГОЛ УЛС яг л жижиг СӨҮЛ шиг юм 2010-08-11 8163
52 ГАХИТ-д бүртгэлтэй дараах иргэнд ажлын санал ирлээ 08.10 2010-08-10 7851
51 Б.Мөнгөнтуул хоёр хожиж, нэг тэнцсэн үзүүлэлттэй 2010-08-10 6697
50 Монгол залуусыг Хонконг, Хятад улсын алиных нь хуулиар шийдвэрлэх нь тодорхойгүй байна 2010-08-10 7670
배너신청
자생병원

배너신청