Бичлэгийн тоо 3,329

Өнөөдөр Монголын залуу чуудын өдөр юм гэнэ ээ. Учир нь өчигдөр гонжоом, зангиатай бас нүдний шилтэй, тэгээд үс энэ тэрээ гельдчихсэн хэсэг нөхөд энд тэндгүй хэвлэлийн хурал хийлгэж пижигнэхүйд ийн мэдэж авлаа. Харагдах дүр байдал, наснаасаа хэд дахин “хөгшин” яриа хөөрөөтэй тэр сонин “найзууд” соёлын довтолгооны үеийн ухуулагч нар мэт “дайчин”, “цогтой” бас сүртэй ажгуу. Аймаар урт амьдрал туулсан мэт ямар ч их сургааль номлол айлдах юм. Бид ингэх ёстой, тэгэх ёстой. … ёстой, …ёстой гээд ёстой л урсгах юм аа. Залуучуудынхаа төлөө нэг өдөр ч атугай бас ийн “санаа тавих” хэсэг байгаа нь яамай даа. Тэгэхдээ эд нөхдийн яриа огтхон ч таатай санагдсангүй ээ. Үүнийг орхиод өгүүлэх нь.

Монгол Улс мандан бадрахын гараан дээр ирлээ гэх энэ цаг үед мандаан бадруулах залуу үеийнхэн тэгээд хэрхэн бэлтгэгдэж байна вэ! Нийт хүн амын 68 хувь нь залуучууд гэх атлаа ажилгүй, амьдрал нэн дорой гэх ангилалд хамаарах хүмүүсийн 60 гаруй хувийг аанай л залуучууд эзэлдэг гэсэн тоо юуг илтгэдэг юм бол доо. Монголд залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий болоод 89 жил болсон гэх түүхийг энэ өдрүүдэд чангаар, бахархалтайгаар дурдацгаах юм. Шударгаар хэлэхэд социализмын яруу алдартай цуг мартагдсан энэ байгууллагыг эдүгээ мэддэг хүн хэр олон байдаг юм бол.

Учир нь Монголд хамгийн хүнд ачааг хувь заяаны оноолтоор үүрсэн атлаа хамгийн шоовдор амьдралыг тулгуулах болсон залуучуудын төлөө нүдэнд гал, зүрхэнд хийморь бадартал зүтгэж, манлайлан дагуулах учиртай байгууллага хөшиж царцаад олон жилийг үзлээ. Залуучуудын гэх тодотголтой атлаа тэдэнд чиглэсэн, тэднийг дэмжсэн ямар бодлого Монголд байна вэ? Хамгийн ихээр мөлжлөгөд өртсөн хүүхэд залуусынхаа тухай залуучуудын байгууллага яагаад чив чимээгүй байдаг юм бол. Харьд хамаг хүнд хүчрийг нугалан байж эх орноо чирч яваа хэдэн арван мянган залуус өнөөдөр юу бодож явдгийг хэн ч яагаад үл хөндөнө вэ? Монголын залуучуудын гэх өдөр Монголын залуучуудын холбоо гэх байгууллага гэнэт сэрэх юм.

Тэгээд баахан яриа лоозон дэвшүүлж, тоо статистик дурдан, одон медаль болоод явчихна. “Залуучуудын төлөө ийм ажил хийж, тийм төсөл хэрэгжүүлнэ”, “МЗХ-ны дарга, удирд лага ийм улсад уригдлаа, тийм уулзалтад оролцлоо”, “Эцэст нь бие биедээ шагнал өглөө” гэх мэтээр… энэ өдрийг тэмдэглэсээр л байх уу. Саяхан нэгэн судалгааг МЗХнынхон хийжээ. “Монголын залуучуудад төрийн бодлого хүрч, чиглэж чадаж байна уу” гэсэн сэдэвтэй. Гэтэл судалгаанд оролцогчдын 80 хувь нь огтхон ч үгүй гэсэн гутранги хариулт өгчээ. Төр, засаг одоо л дорвитой, яг ярьдаг шигээ бодитой үйл ажиллагаа, бодлого явуулахгүй бол залуучуудын хүсэл эрмэлзэл нурваас түүний хор урхаг хэрхэхийг тааварлашгүй ээ.

Монгол бол орон гэргүй, ажлын байргүй, цалин тэтгэвэргүй, нийгмийн халамж, үйлчилгээнээс хол хөндий залуусын орон гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Гэхдээ Монголын залуус гудиггүй, гуниггүй нь даанч биширмээр. Яаж ийгээд л өөрсдийгөө элээн өмнөх, хойдох үеийн холбоос болон хамгийн сайхныг мөрөөдөн, бас бүтээсээр зүтгэх нь сайхан. Бадарсан, хөгжсөн баян Монголыг бүтээн цогцлоох залуустаа юутай ч энэ өдөр орон байртай, ажилтай, унаатай, боловсролтой, зорилготой, мөрөөдөлтэй, зоригтой байхыг ерөөе! Басхүү цэнгэн жаргахыг хүсье. Үүнээс хойш энэ өдрийг залуучуудаар түрий барьж эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөд улайрагчдын “шоу” бус Монголын “хөдөлгүүр” мянга мянган залуучуудын төлөөх үнэн үг, үйлдлийг хийдэг ярьдаг болгон тэмдэглэдэг болох болтугай. Халаас хоосон ч, толгой гэдгэр Монголын залуусын цог хийморь дээшээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3570878/a86/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
89 С.Ганбаатар монгол ажилчдын цалинг нэмүүлэхээр боллоо 2010-08-25 7192
» Халаас хоосон ч, толгой гэдгэр монгол залуусын цог хийморь ДЭЭШЭЭ 2010-08-25 6664
87 МАХН нэрээ солих талаар ярилцжээ 2010-08-24 6658
86 ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор 2010-08-24 7186
85 Асашёорюүгийн багийн анхны Ялалт 2010-08-24 6426
84 Г.Эрдэнэболд олимпийн аварга боллоо 2010-08-23 6638
83 Япончууд Монголыг сонирхож эхэлжээ 2010-08-23 6902
82 Хамгийн хурдан гүйсэн хүүхэд 800 мянгаар шагнуулна 2010-08-23 6244
81 Сонсох төхөөрөмж гэсэн нь ойсон долгион байсан бололтой 2010-08-20 7295
80 Ц.Жаргалсайханд 17 жилийн ял оноов 2010-08-20 7648
79 Хятадууд Америкаас урваж, БНСУ-д хөрөнгө оруулж байна 2010-08-20 6619
78 Хамадагийн залиланд Кёкүшюүзан Батбаяр холбогдох бололтой 2010-08-19 6580
77 Хотын мээр шийдвэр дээрээ хатуу зогслоо 2010-08-19 6003
76 17 тонн гахайн махны төлөө прокурорыг барьцаалжээ 2010-08-19 6726
75 Алтыг аминаасаа үнэтэйд тооцогсдыг дийлэхгүй байна гэв 2010-08-18 5749
74 Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж 2010-08-18 6976
73 ДОХ-ын 79 дэх тохиолдол илэрлээ 2010-08-18 6460
72 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-17 6935
71 Г.Баярсайхан: Солонгосчууд зохион байгуулалтад орчихож... 2010-08-17 7568
70 Өсвөр үеийнхний олимпийн анхны аварга Баатарзоригийн Батцэцэг 2010-08-17 6469
배너신청
자생병원

배너신청