Бичлэгийн тоо 3,329

Хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж, оршуулгын газартай хаяа дэрлэн буух айлуудын тоо нийслэлд нэмэгдсээр байна. Тиймээс уг асуудлыг цэгцлэх үүднээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсээс журам боловсруулж, өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийнхөнд танилцуулав. Нийслэлд 4000 орчим га талбайд оршуулгын газрын зөвшөөрөл олгосон байна.

Гэтэл сүүлийн үед шарилыг ил задгай болон зөвшөөрөлгүй газарт тавих явдал ихэсчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 400 мянган хүний шарил байдгийн 30 хувь нь зөвшөөрөлгүй газарт байгаа гэнэ. Үүнийг хязгаарлах үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Улаанбаатр буян” компанитай хамтран ажиллахаар болов.

Оршуулгын газар хөрс, ус, агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд жил бүр 10 га-гаар талбай нь нэмэгддэг байна. Энэ талаар Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Ч.Дэлгэрбаяраас тодруулахад “Манай улсад чандарлах үйл ажиллагаа явуулдаг ганц компани байдаг.

Бид зөвшөөрөлгүй газарт нэгэнт орчуулчихсан шарилын холбогдох хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байна. Хэрэв ар гэрийнхэн нь олдохгүй бол “Улаанбаатар буян” компани чандарлаж, хөрөнгө мөнгийг нь нийслэл, дүүргийн төсөвт тусгуулна.

Эхний ээлжинд 25 мянган шарилыг нүүлгэх шаардлагатай байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар уг журмыг дэмжиж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр болов.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3580780/23f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
109 “Харанга” үнэгүй тоглодог моодтой болжээ 2010-09-02 8770
108 NHK сүмо дамжуулна 2010-09-01 7183
107 Оюутолгойд ажиллаж буй 30 ажилтны гэрээг цуцлав [1] 2010-09-01 7712
106 Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүдийг урамшуулав 2010-09-01 7439
105 "Сүнжин гранд" зочид буудлын дэд захирлыг цагдан хорив 2010-08-31 8548
104 72 хоногийн дараа тооллого эхэлнэ 2010-08-31 7354
103 Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина 2010-08-31 7305
102 Амьтны эд эрхтний наймаачид торгуулаад өнгөрчээ 2010-08-30 8607
101 Танхайрсан иргэдийнхээ хэргийг үнэн зөв шийдэхийг хүсэв 2010-08-30 8060
100 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
99 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
98 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
» Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
96 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
95 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
94 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
93 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
92 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
91 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
90 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7152
배너신청
자생병원

배너신청