Бичлэгийн тоо 3,329

Солонгос улсын иргэн Кан Ён Сүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг ирэх сарын 1-ны дотор Монгол улсаас албадан гаргахаар болжээ.

Тэрээр хэлэхдээ: “ Би МУИС-ын Монгол хэл судлалын ангийг төгссөн. Монголд 19 жил амьдарч байгаа ба одоо  зохих журмын дагуу ширээний теннисний клуб ажиллуулдаг.

Гэвч намайг нэг л өдөр ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн шалтгаанаар нутаг буцахыг шаардлаа. Хэрэг явдал намайг “спорт биш шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээллийн дагуу ГИХАЭГ-аас энэ оны долдугаар сарын 19-ны өдөр дуудсанаар эхэлсэн.

Тэгээд хүлээн авч уулзсан байцаагч Н.Сонсголон бүх бичиг баримтыг минь хураан авсан.

Дараа нь найман сарын 23-нд дахин дуудаж зохих хяналт шалгалтыг нь хийлгүйгээр загнаж зандран “Би Монголд сүмийн үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Монгол улсын хуулийг сайн мэдэхгүй учраас зөвшөөрөлгүйгээр ийм байгууллага ажиллуулсан” гэсэн утгатай зүйлийг албадан бичүүлж гарын үсэг зуруулаад Монгол улсаас албадан гаргахаар боллоо.  

Би “Мөнхийн амьдрал” сүмд очиж залбирдаг болохоос биш сүмд хөрөнгө оруулж, үйл ажиллагаанд нь оролцсон удаа байхгүй. Гэм буруугүй хэрнээ Монголоос гарах болсондоо их харамсаж байна. Монголд гадаадын иргэдийн эрх зөрчигдөж байна гэлээ.

Тэрээр одоо энэ асуудлаар шүүхэд хандаад байгаа юм байна.

Мөн түүний өмгөөлөгч С.Сүрэнжав ГИХАЭГ-ын байцаагч нар хуулиас гадуур ажилласан. Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй болохыг давхар мэдэгдлээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3577455/594/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
109 “Харанга” үнэгүй тоглодог моодтой болжээ 2010-09-02 8770
108 NHK сүмо дамжуулна 2010-09-01 7183
107 Оюутолгойд ажиллаж буй 30 ажилтны гэрээг цуцлав [1] 2010-09-01 7712
106 Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүдийг урамшуулав 2010-09-01 7440
105 "Сүнжин гранд" зочид буудлын дэд захирлыг цагдан хорив 2010-08-31 8548
104 72 хоногийн дараа тооллого эхэлнэ 2010-08-31 7354
103 Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина 2010-08-31 7305
102 Амьтны эд эрхтний наймаачид торгуулаад өнгөрчээ 2010-08-30 8607
101 Танхайрсан иргэдийнхээ хэргийг үнэн зөв шийдэхийг хүсэв 2010-08-30 8060
100 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
99 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
98 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
97 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
96 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
» Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
94 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
93 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
92 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
91 Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
90 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
배너신청
자생병원

배너신청