Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын Тамгын газрын Гадаад бодлогын зөвлөх Ц.Жаргалсайханыг эх орноосоо урвасан хэрэгт буруутган, Чингэлтэй дүүргийн шүүх 17 жилийн хорих ял оноосон. Түүний аав Онц бөгөөд Бүрэн эрхm Элчин сайд, ахмад дипломатч Д.Цахилгаан өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм.

Түүний хүүд оноосон Эрүүгийн хуулийн 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг

Д.Цахилгаан “Миний хүүг тагнуул хийсэн хэрэгт буруутгасан. Хэзээ, хаанахын тагнуулын байгууллагад элссэн тухай нотлох баримтаа надад болон Монголын ард түмэнд үзүүлэхийг хүсэж байна. Мөн ямар баримт бичиг дамжуулсан нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд яаж нөлөөлсөн болохыг баримтаар үзүүлэхийг шаардаж байна” гэв. Улсын нууц гэж нэрлээд байгаа бичиг баримт, илтгэх хуудас нь бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод болсон материал байсныг тэр онцоллоо.

“Ц.Жаргалсайханыг УИХ-ын дарга С.Дэмбэрэлийн урилгаар БНХАУын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн энэ оны зургадугаар сард хийсэн айлчлалын материалтай холбоотой зүйлийг дамжуулсан гэж буруутгаж байна.

Ц.Жаргалсайханыг энэ оны зургадугаар сарын 3-ны орой манай улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан Василийтэй хамт байхад нь саатуулсан. Дамжуулсан гэх айлчлалын материал орос найзынх нь цүнхэнд байсан нь түүнийг буруутгах үндэс болсон” гэж Д.Цахилгаан ярилаа. Айлчлал зургадугаар сарын 1-нд болж, 2-ны өдрийн бүх хэвлэл, сонинд дэлгэрэнгүй гарсан учир улсын нууцад хамааралгүй аж.

-Танай хүү Василийг хэдэн жилийн өмнөөс мэддэг юм бэ. Одоо тэр хүн хаана байгааг та сонирхов уу. Тагнуулынхан ямар нэгэн мэдүүлэг авсан болов уу?

-Тийм хүнтэй нөхөрлөж байсныг энэ асуудал гарснаас хойш би сонслоо. Тэр залуугийн аав Монголд 10 гаруй жил ажилласан дипломатч учир би сайн танина. Унаган орос хэлтэй хүн орос залуутай найзалж байсан юм билээ. Одоо хаана байгааг би хэлж мэдэхгүй.

-Монгол Улсыг төлөөлж та олон жил гаднын оронд дипломат алба хашиж байсан. Дамжуулсан гэх айлчлалын материал улсын нууцад ордог юм уу?

-Ийм материал улсын нууцад хамаардаггүй. Миний хүү ажил албандаа алдаа дутагдал гаргасан байхыг би үгүйсгэхгүй. Өндөг шиг өөгүй байсан гэж хэлэхгүй. Гагцхүү эх орноосоо санаатай урваж, ард түмнийхээ аюулгүй байдалд нөлөөлөх хэрэг хийгээгүй, хийх ч хүн биш.

Энэ асуудал зөвхөн манай хүүгийн бус хоёр хөршөө эвгүй байдалд оруулсан бүдүүлэг асуудал болж байна. Монгол Улсын гадаад харилцааны хөдөлшгүй баримтлах зарчимд хоёр хөрштэйгээ тэргүүлэх зэрэгт хамтран ажиллана гэж заасан. Миний хүүг буруутгасан үйлдлээрээ хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнасан бодлого барьдаг гэж хэлж байгаатай ялгаагүй боллоо.

Зөвхөн миний хүүгийн бус хоёр орны харилцаанд нөлөөлөх хэмжээний асуудал босож байгаа учир би маш их санаа зовж байна.

Ухвар мөчид бодлоор нэг урвагчийг илрүүлж, зэрэг дэв ахих гэсэн бодолтой хүн ийм хэрэг үүсгэсэн байж болох юм. Энэ хэрэг нь нэг хүний асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3575619/d65/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
109 “Харанга” үнэгүй тоглодог моодтой болжээ 2010-09-02 8770
108 NHK сүмо дамжуулна 2010-09-01 7183
107 Оюутолгойд ажиллаж буй 30 ажилтны гэрээг цуцлав [1] 2010-09-01 7712
106 Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүдийг урамшуулав 2010-09-01 7440
105 "Сүнжин гранд" зочид буудлын дэд захирлыг цагдан хорив 2010-08-31 8548
104 72 хоногийн дараа тооллого эхэлнэ 2010-08-31 7354
103 Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина 2010-08-31 7305
102 Амьтны эд эрхтний наймаачид торгуулаад өнгөрчээ 2010-08-30 8607
101 Танхайрсан иргэдийнхээ хэргийг үнэн зөв шийдэхийг хүсэв 2010-08-30 8060
100 Баян-Өлгийд тарваган тахал гарав 2010-08-30 7532
99 Солонгос иргэд нэгнийхээ амийг хөнөөлөө 2010-08-27 9444
98 Монгол Улсад хоёр дахь боломж олдов 2010-08-27 8332
97 Оршуулгын газруудыг цэгцэлнэ 2010-08-27 8471
96 Монгол 2014 онд газрын тос боловсруулна 2010-08-27 7787
95 Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ 2010-08-26 8031
94 Солонгосын тал энэ онд багтааж хариу өгнө 2010-08-26 7704
93 “ДАЯАР МОНГОЛ”-ЫНХОН хятад ажилчдыг албадан гаргахыг шаардав 2010-08-26 7968
92 Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ 2010-08-26 7923
» Д.Цахилгаан: Миний хүүд тулгаж байгаа ял нь хоёр хөршөө Монголын эсрэг дайсагнадаг гэж хэлсэнтэй адил байна 2010-08-26 6767
90 Хүүхдийн парк нээлтийнхээ үеэр тасалбараа 50 хувь хөнгөлнө 2010-08-25 7153
배너신청
자생병원

배너신청