Америкийн Нью-Йорк хо тод орших Метрополитан му зейд өчигдөр “Хубилай хааны ертөнц: Юань гүрний үеийн Хя тад ын урлаг” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Чингис хааны ач хүү, Хубилай хааны байгуулсан Юань гүрэн 1271-1368 он хүртэл 97 жил оршин тогтносон билээ.
Тэгвэл тэрхүү үзэсгэлэнд Хятад, Тайвань, Канад, Германаас авчирсан түүхийн ховор нандин 200 гаруй олдвор, урлагийн бүтээл дэлгэгдсэн аж. Тэр дунд уран зураг, каллиграф, баримал, үнэт чулуун эдлэл, шаазан ваар гээд бүхий л төрлийн үзмэр бий гэнэ.
Ялангуяа цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр зурж хээлсэн нэгэн ваар буй нь дэлхийд хосгүйд тооцогдох үнэт өвд ордог байна.
“Хубилай хааны ертөнц: Юань гүрний үеийн Хятадын урлаг” үзэсгэлэн Метрополитан музейн хоёрдугаар давхарт гарч байгаа бөгөөд хоёр сарын тур ш үргэлжлэх юм. Дашрамд дурдахад, тус музейн хамт олон ирэх аравдугаар сарын 24-нд “Хубилай хааны бодлого” нэртэй лекц зохион байгуулах аж.