Бичлэгийн тоо 3,329

Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд өнгөрсөн онд оюутнуудын амьдрах орчинтой танилцаж, 1000 оюутны байр бариулах 4.5 тэрбум төгрөгөөс 2010 оны улсын төсөвт нэг тэрбумыг суулгуулсан. Гэвч бүтэн жил өнгөрөөд байхад дотуур байр босох битгий хэл ганц тоосго ч тавиагүй тул УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.БатЭрдэнэ, Ц.Сэдванчиг нар уг ажлыг хариуцаж буй БСШУЯ-ны Барилга зохицуулалтын албаны дарга Б.Цэрэнтэй өчигдөр уулзаж, газар дээр нь очиж танилцлаа. Мянган оюутны байранд зориулж хотын төвд газар авчээ.

Өөрөөр хэлбэл оюутны хотхон дахь МУБИС, СЭЗДС-ийн дотуур байруудын дунд нэгийг нь, нөгөөг нь МУБИС-ийн II дотуур байр, ЭМШУИС-ийн дотуур байрны дунд барихаар болсон байна. 10 давхар энэхүү хоёр байрны хонгилд нь фитнес, спортын, нэгдүгээр давхартаа үйлчилгээний танхимтай байх аж. Нэг өрөөнд гурван оюутан амьдрах гэнэ. Хоёр өрөө болгоны дунд тус бүр нэг бие засах, гал тогооны өрөө, шүршүүртэй байхаар зургийг гаргажээ.

Оюутны байрны ажил яагаад ийнхүү удааширсан талаар БСШУЯ-ны Барилга зохи цуу лалтын албаны дарга Б.Цэрэнгээс тодруулахад “Хоёр байрыг барихад 6000 ам метр талбай хэрэгтэй байгаа. Улаанбаатар хотод ийм хэмжээний газар олж, техникийн нөхцөлөө батлуулахад ихээхэн хугацаа алдлаа. Тухайлбал, ду лааны шугам сүлжээнийхэн 10 давхар хоёр байрыг халаахын тулд энэ хэсгийн шугамаа бүхэлд нь өргөтгөх шаардлагатай гэсэн.

Гурван сарын турш ярилцаж, УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авч байж наймдугаар сарын сүүлчээр техникийн нөхцөлөө авсан. Ингээд цахилгаан, холбооны техникийн нөхцөлийг авах гэсээр өдий хүрлээ. Ирэх долоо хоногт тендерээ зарлана. Төсөвт суулгасан нэг тэрбум төгрөгөө буцаахгүйн тулд энэ ондоо багтаан газар шорооны ажлаа хийж, материалаа татаад 2011 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа” гэв. Өнөөдрийн байдлаар нийслэлд 160 гаруй мянган оюутан сурч байгаагийн 100 орчим мянга нь орон нутгийнх. Энэ жил гэхэд 43 мянган оюутан их, дээд сургуульд шинээр элсэн орж буй бөгөөд жил бүр 25 мянган оюутанд дотуур байрны хэрэгцээ гардаг байна.

Тиймээс “Тэргүүний оюутны байр” хэмээн нэрлэсэн 1000 оюутны байр ашиглалтад орсноор сургууль бүрийн авьяаслаг, шилдэг су рагчид энд амьдрах боломжтой болох юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3715247/57b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
169 Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу 2010-10-02 7661
168 Б.Хурцыг суллахыг шаардсан ноот бичиг ГХЯ-наас илгээжээ 2010-10-02 6874
167 Хүн худалдаалсан эгч дүүс 10-11 жил хорих ял эдэлнэ 2010-10-02 6939
166 Хилчдэд оноосон ялыг хэвээр батлав 2010-10-01 6549
165 Бахархалт залуус тодорлоо 2010-10-01 6879
164 Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг Монгол Улс даргална 2010-10-01 6577
163 Хакүхо хүрхрээнд цохиулна 2010-09-29 6432
162 Утаагүй такси үйлчилнэ 2010-09-29 7198
» Мянган оюутны байр ирэх онд ашиглалтад орно 2010-09-29 7122
160 Монгол Улсын санаачилгыг дэмжихээ 65 дугаар чуулганы дарга илэрхийлэв 2010-09-28 7165
159 ХЯТАДУУД МОНГОЛ ХҮНД ХАЛДСАН ХЭРЭГ ДАХИН ГАРЛАА [1] 2010-09-28 6827
158 АНУ-ААС 9.5 САЯ ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ 2010-09-28 7101
157 Ханиад томуугийн тухай мэдээллийг онлайнаар дамжуулна 2010-09-27 8766
156 Жүжигчин Жэки Чан Монголд ирнэ 2010-09-27 7420
155 БНСУ-ын эмнэлгүүд цагаачдыг төлбөргүй эмчилнэ 2010-09-27 7553
154 Өргөн хэрэглээний барааны үнэ 50-200 төгрөгөөр нэмэгдэв 2010-09-24 7373
153 Цэргүүдээ дарамталсан багийн захирагчийг Зэвсэгт хүчнээс халав 2010-09-24 6856
152 Эмийн санчийг хүлж, дөрвөн сая төгрөгийг нь дээрэмджээ 2010-09-24 7431
151 Хоёр хүн дайрч хөнөөсөн жолооч машинаа орхиод зугтав 2010-09-23 7645
150 ОРХОН ГОЛЫН САВ ГАЗАР ОЛГОСОН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛНА 2010-09-23 7215
배너신청
자생병원

배너신청