Бичлэгийн тоо 3,329

 Нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг нэгэн айлаас 200 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эртний хөөрөг болон их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэг гарлаа. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн нэг ажилтан “Баянгол дүүргийн IV хорооны Гаалийн ажилчдын байранд оршин суугч Д-ынхаас алтан нуухтай эртний хийцийн 18 ширхэг мана, гартаам, чүнчигноров хөөрөг алдагдсан.

Гэмт этгээд гэрт нь түлхүүр тааруулан орж, улмаар төмөр шүүгээг нь эвдэн хөөрөг болон 10 мянган доллар, 140 мянган юань, 10 сая төгрөг хулгайлсан. Бид Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын ажилтнуудтай хамтран эрэн сурвалжилж байгаа ч одоогоор эзэн холбогдогч нь тог тоогдоогүй” гэв. Уг мэдээллийн дагуу Гаалийн ажилчдын байранд очлоо.

Тус байрны III давхарт хохирогчийнх амьдардаг аж. Эл орон сууцны нэг давхарт дөрвөн айл байдаг бөгөөд давхар цоожтой, шилэн хаалгатай юм. Гэрийн эзэн Д-тай уулзахад “Ах нь одоогоор мэдээлэл өгөхгүй. Тэгээд ч цагдаа нар хэвлэлийнхэнд ямар нэгэн зүйл яриад хэрэггүй гэж хэлсэн болохоор ярилцлага өгмөөргүй байна” гэлээ. Орцны жижүүр эмэгтэйтэй уулзахад “Манай байранд 24 айл оршин суудаг. Би гараашаа давхар хариуцаж, ажиллуулдаг юм.

Намайг гараашийн хаалга хаахаар гараад явсан хойгуур хулгайч түлхүүр тааруулж орсон юм шиг байна лээ. Надад тухайн үед сэжигтэй хүн харагдаагүй. Эд зүйл нь алга болсон айлын эзэд их тохитой хүмүүс байдаг юм” гэхээс илүү зүйл ярихыг хүссэнгүй. Уг байрны өөр нэг оршин суугчтай уулзахад “Өнгөрсөн баасан гаригт цаг даагийнхан ирээд л бөөн юм болж байсан. Тэгээд айл айлаар орж сэжигтэй хүн харагдсан уу, ямар нэгэн дуу чимээ сонссон уу гээд асууж явсан.

Тэр өдөр гэрийн эзэн, эзэгтэй нар хөдөө явсан, хүүхдүүд нь хичээлдээ явсан хойгуур хулгайч түлхүүр тааруулж орсон юм билээ. Уржигдар цагдаагийнхан тэднийхээс эвдсэн төмөр шүүгээг нь аваад явсан. Хулгай хийсэн хүмүүс төмөр тасдагч багажтай ирсэн бололтой, төмөр шүүгээний ар талыг дугуйлан цоолсон байгаа нь харагдсан. Түүгээр ч зогсохгүй ул мөр үлдээхгүй гэж бодсоных ч юм уу, үүдэнд нь байсан шалны алчуурыг нь авч явсан байна гэсэн” хэмээлээ.

Цагдаагийн өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээдийн ул мөр, гарын хээг бэхжүүлж авсан гэнэ. Харин хохирогчийн хувьд “Нарантуул” худалдааны төвд нэлээд олон жил эртний үнэт эдлэл борлуулж байгаа ченж аж.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3737478/d05/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
189 “Монголросцветмет”- ийн орлогыг оросууд авна 2010-10-12 6642
188 “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн үргэлжлэл гарна 2010-10-11 7460
187 Сэтгэцийн эмгэг өвчний эсрэг явган аялав 2010-10-11 6452
186 “Монгол Улс өвөлд бэлэн” 2010-10-11 6560
185 Хэнтийн Өмнөдэлгэрт галдан шатаасан хэрэг гарлаа [1] 2010-10-09 6616
184 “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-д бүртгэлтэй ДАРААХ ИРГЭДЭД АЖЛЫН САНАЛ ИРЛЭЭ 2010-10-09 8889
183 Хакүхогийн гэрэл зургийн цомог гарна 2010-10-09 6812
182 БНСУ дахь Элчин сайдын яамныхан 5.7 сая вонын торгуульд оржээ 2010-10-08 6931
181 Цэргийн жинхэнэ албаны татлага тоолох үеэс өмнө явагдаж дуусна 2010-10-08 6241
180 Та интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн байсан ч Хүн, ам, орон сууцны улсын тооллогодоо оролцох эрхтэй 2010-10-08 6266
179 “ЭРДЭНЭС МГЛ” КОМПАНИ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ 2010-10-08 6535
178 МАН нэр сэргээхийг үүрийн гишүүдийнх нь 81.3 хувь дэмжжээ 2010-10-06 6711
177 Олимпийн аваргуудын дүрийг зоосноо мөнхөллөө 2010-10-06 6794
176 Сулинхээрт заставын орлогч эхнэрээ хөнөөгөөд амиа егүүтгэлээ 2010-10-06 6674
» Үнэт эдлэл хулгайлсан гэмт хэрэгтэн шалны алчуурыг нь хүртэл авч явжээ 2010-10-05 7270
174 Жэки Чаны гарын үсэгтэй зураг 8500 долларт хүрчээ [1] 2010-10-05 6709
173 Нэг настай хүүхдийн амийг егүүтгэв [3] 2010-10-05 6310
172 Япончууд газрын ховор элемент судлахаар Монголд ирнэ 2010-10-04 7357
171 1000 гаруй алба хаагч Туулын хөндийг цэвэрлэв 2010-10-04 6909
170 Арнольд Шварценеггерээс албан захидал иржээ 2010-10-04 7414
배너신청
자생병원

배너신청