Бичлэгийн тоо 3,329
ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ

Шүдний өвчлөл ихэвчлэн бага насны хүүхдэд явагддаг. Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушигны хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ.

Шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг 54, уушигны хорт хавдар үүсэх эрсдлийг 68 хувь нэмэгдүүлдэг хэмээн health.com сайтад онцолжээ.

Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэнийг илтгэнэ. Шүд ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед, шүд голдуу шөнийн цагаар өвддөг. 

Шүдний өвдөлт нь хэдэн минутаас, хэдэн цаг хүртэл ч үргэлжилдэг. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална. Хэрэв шүд ямар ч завсарлагагүй байнга янгинаж, лугшин өвдөж байвал, энэ нь магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно. Ер нь бол шүд өвдөнө гэдэг нь шүдний өвчин хүндэрч буйн дохио гэнэ.

Шүд өвддөг бол яах вэ?

Шүдний паалан гэмтэж, зовиур илэрсэн үед шоколад, кофе, зайрмагаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр.

Өдөр тутмын хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэ. Эдгээр хүнсэнд фтор болон кальци нь маш их байдаг. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

Шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оо-нд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Мөн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний паланг гэмтээхээс сэргийлдэг сонгодог арга юм.

Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Б.Дэжид

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8961479/1cf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3149 Илүүдэл жингээ хасах энгийн дүрмүүд 2016-03-03 5978
3148 Та ямар бүлгийн цустай вэ. Хэрхэн хооллох вэ? 2016-03-03 5721
» ШҮДНИЙ ӨВЧИН ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ 2016-03-02 5469
3146 Усэйн Болтын дээд амжилтыг эвдсэн ч бүртгэсэнгүй 2016-03-02 5751
3145 Шекспирийн бунхныг шалгаж эхэллээ 2016-03-02 5707
3144 Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ 2016-03-02 5810
3143 THE MONGOLZ багийн Польш явах виз гарлаа 2016-02-29 5729
3142 “Mad Max fury road” гурван оскарын эзэн боллоо 2016-02-29 5768
3141 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 6181
3140 Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд 2016-02-29 5619
3139 ГЭРТ ХУРИМЛАХ МООД ЕВРОПТ ДЭЛГЭРЧЭЭ 2016-02-26 5875
3138 Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа! 2016-02-23 5717
3137 Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-13: Д.Хадбаатар 2016-02-23 5838
3136 UFC 196 дэлхийг зогсооно 2016-02-23 5669
3135 ХҮН-ын дарга С.Ганбаатар Мүүнийн шашинтай юу 2016-02-22 5456
3134 Турахыг хүсдэг бүсгүйчүүдийн гаргадаг 6 алдаа 2016-02-22 5231
3133 Өмнөд Солонгосын бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 2016-02-22 5212
3132 "Хоёр Мөнх"-ийн талаар Улсын заан том Санжаа ийн хуучилжээ 2016-02-22 5424
3131 Майли Сайрус, Лиам Хемсворт нар гэрлэжээ 2016-02-22 5718
3130 Монголчуудад цагаачлал олгохгүй 2016-02-16 6788
배너신청
자생병원

배너신청