Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг Билл Гейтс ахин тэргүүллээ
Уншсан 5810 vote 0 2016.03.02 15:55:21АНУ-ын Forbes сэтгүүл 30 жилийн ойн дугаартаа, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг нийтэлсэн байна. 2016 онд тэрбумтануудыг Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 75 тэрбум ам.доллараар үнэлэгдэж дахин тэргүүлжээ.
Хоёрдугаарт Испанийн бизнесмэн, Zara-г үүсгэн байгуулагч Амансио Ортега, 67 тэрбум ам.доллараар, гуравт АНУ-ын хөрөнгө оруулагч, Berkshire Hathaway-г үндэслэгч Уоррен Баффет 60.8 тэрбум ам.доллараар багтав.
Шилдэг 5 бизнесийн дөрөв, тавд Мексикийн телемагнат Карлос Слим (50 тэрбум ам.доллар) ба Амазоны гол хувьцаа эзэмшигч, Жефф Безос /45.2 тэрбум ам.доллараар/ оржээ.
Эхний арван баян хүнд Facebook нийгмийн сүлжээний Марк Цукерберг (44.6 тэрбум ам.доллар) Oracle компанийн гүйцэтгэх захирал Ларри Эллисон (43.6 тэрбум ам.доллар), Нью-Йорк хотын хуучин дарга Bloomberg-ийн үүсгэн байгуулагч, Майкл Блумберг ( 40 тэрбум ам.доллар), ах дүү хөрөнгө оруулагчид Чарльз ба Дэвид Кох (гэхэд 39.6 тэрбум ам.доллар)-аар багтжээ.