Бичлэгийн тоо 3,329
14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй


Их Британийн 52 настай сантехникч Жон Доэрти Үндэсний хэмжээний сугалаанаас 14 сая 671 мянга 343 фунт стерлингийн хожил байгуулсан хэдий ч хожлын мөнгөө авснаасаа хоёр хоногийн дараа ажилдаа гарчээ. Мань хүн гэрт зүгээр суугаад байх нь уйтгартай зүйл гэж үзсэн байна.

Аз нь шовойсон эр “Би ажлаасаа таашаал гэдгийг жинхэнэ утгаар нь авдаг. Би энэ ажлыг олон жил хийсэн. Тиймээс хөөрч баярлахгүй, хуучин хэвэндээ байхыг хүссэн. Ажил хийхгүй суувал уйтгартай байх болно. Тийм учраас би ажлаа цаашид үргэлжлүүлэн хийнэ. Надад байнгын үйлчлүүлэгчид чамгүй бий. Тэднийгээ би зүгээр орхимооргүй байна. Харин би хуучин шигээ махруу зүтгэхээ больж, долоо хоногт дөрөв хоног ажиллах болно. Гэхдээ л энэ ажлаа орхихгүй юм шүү” хэмээн ярьжээ.

Доэрти өөрийн сантехникийн үйлчилгээ үзүүлдэг пүүсээ аль 1984 онд нээсэн аж. Мань хүн өөрийн эхнэр Элисоны хамтаар их хэмжээний хожил байгуулсан гэдгээ энэ сарын 02-нд мэдсэн хэдий ч тэд АНУ-ын Флорида муж руу аялахаар төлөвлөсөн байжээ. Гэр бүлийн хоёр аз дагуулсан сугалааны тасалбараа гэрлийн бүрхүүл дотроо хийж нуугаад гэртээ эргэж ирсэн хойноо хожлын мөнгөө авсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/69715.shtml#sthash.Hc9gF44a.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9228578/29d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청