Бичлэгийн тоо 8

Сургалтын тэтгэлэг

Уншсан 9421 vote 0 2009.12.28 19:25:26

Солонгосын ихэнх их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба ихэнх сургуулиуд элсэлтийн байдлаас шалтгаалан сургалтын зардлыг 30-100% хүртэл хөнгөлж байна.
Сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар www.studyinkorea.go.kr сайтаас нарийвчилсан мэдээллийг авна уу.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг

БНСУ-ын ЗГ нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байна. Одоогоор Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам, Мэдээлэл харилцааны яам, Соёл, аялал жуулчлалын яам, Гадаад хэрэг, худалдааны яам зэрэг яамдуудаас гадаадын оюутнуудад тэтгэлэг олгож байна.

БНСУ-ын ЗГ- ын урилгаар суралцуулах магистр докторын тэтгэлэгт хөтөлбөр-Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам
Хөтөлбөрийн англи нэрKorean Government Scholarship Program
Хөтөлбөрт хамрагдагчСоёлын харилцан ойлголцлын бичгийг байгуулсан улс орон ( Улсын тоо өөрчлөгдөх боломжтой )
мэргэжлийн салбарМэргэжих салбарт хязгаар тавихгүй
Сургалтын төрөл ба хугацааМагистрийн сургалт 2жил, докторын сургалт 3 жил Солонгос хэлний сургалт 6сараас 1жил хүртэл 6сараар тэтгэлэг олгоно
тэтгэлгийн агуулгаирж очих 2 талын онгоцны зардал, сургалтын төлбөр, сарын амьжиргааны тэтгэлэг 900000вон, судалгааны зардал (хүмүүнлэгийн салбар нэг улиралд 210000вон, байгалийн ухааны салбар улиралд 240000вон) эрүүл мэндийн даатгал
Хөтөлбөрт хамрагдагчын тоо3000 хүн
Материал хүлээн авах хугацаажил бүрийн 11~2 сар
Хэрэгжүүлэгч байгууллагаБоловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам Олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн Утас 82-2-3668-1355 www.niied.go.kr  gukje@mest.go.kr
Хавсралт материал
БНСУ-ын ЗГ-ын урилгаар бакалаврын зэрэгт суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр-Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам
Хөтөлбөрийн англи нэрKorean Government Scholarship Students(Undergraduate Course)
Хөтөлбөрт хамрагдагчСоёлын харилцан ойлголцлын бичгийг байгуулсан улс орон ( Улсын тоо өөрчлөгдөх боломжтой )
мэргэжлийн салбарМэргэжих салбарт хязгаар тавихгүй
Сургалтын төрөл ба хугацааБакалаврын сургалт 4 жил, Солонгос хэлний бэлтгэл тусад нь 1 жил
тэтгэлгийн агуулгаирж очих 2 талын онгоцны зардал, сургалтын төлбөр, сарын амьжиргааны тэтгэлэг 800000вон, эрүүл мэндийн даатгал
Хөтөлбөрт хамрагдагчын тоо000 хүн
Материал хүлээн авах хугацаажил бүрийн 10~1 сар
Хэрэгжүүлэгч байгууллагаБоловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам Олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн Утас 82-2-3668-1355 www.niied.go.kr  hongbo@mest.go.kr
Хавсралт материал
Зүүн Азийн урлагийн мэргэжилтэнд зориулсан тэтгэлэг – Соёл Аялал жуулчлалын Яам
Хөтөлбөрийн англи нэрArt Major Asian(AMA) Scholarship
Хөтөлбөрт хамрагдагчАзийн орнуудын шилдэг урлагийн зүтгэлтнүүд
мэргэжлийн салбарурлагийн салбар (хөгжим, бүжиг, урлал, дүрс бичлэг, жижиг, уламжлалт урлаг)
тэтгэлэг олгох зэргийн төрөл, хугацаабакалавр 4 жил, магистрантур, докторантур 2~3 жил
тэтгэлгийн агуулга$18,000орчим(1жил)
Хөтөлбөрт хамрагдагчын тоо20 хүн
Материал хүлээн авах хугацаа

6-7 сар

хариуцах байгууллагахариуцах байгууллага : Солонгосын урлагийн нэгдсэн сургууль 
Утас : 82-2-746-9073 www.knua.ac.kr ama@knua.ac.kr
Солонгос судлаач магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр Гадаад хэрэг, худалдааны яам
;
Хөтөлбөрийн англи нэрGraduate Studies Fellowship for Foreign Students in Korea
Хөтөлбөрт хамрагдагчДэлхийн бүх орнууд
мэргэжлийн салбарСолонгостой холбоотой хүмүүнлэг, нийгэм, шинжлэх ухааны салбар Солонгос судлал, Солонгос хэл, соёл судлал, Солонгосын түүх судлал болон бусад Солонгостой холбоотой хүмүүнлэг, нийгмийн ухааны салбар
тэтгэлгийн хугацааМагистр2 жил, доктор3 жил
тэтгэлгийн агуулгаСургалтын төлбөр
шалгаруулах үежил бүрийн 1 сарын 15-нд дуусна
хариуцах байгууллагаСолонгосын олон улсын хамтын ажиллагааны сан www.kf.or.kr scholar@kf.or.kr
Холбоо барих утас02)2046-8537 Fax: 02)3463-6075
Солонгос хэлний сургалтын тэтгэлэг – Гадаад Явдлын Яам
Хөтөлбөрийн англи нэрKorean Language Training Fellowship
Хөтөлбөрт хамрагдагчдэлхийн бүх орон
тэтгэлгийн салбарсолонгос хэлний сургалт
тэтгэлгийн хугацаа6сар ~ 1жил
тэтгэлгийн агуулгасард $900 ~ $1,100, суурьших мөнгө $300, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал
шалгаруулах хүний тоо70 ~ 80хүн
материал өгөх хугацаа7сарын 31 хүртэл
хариуцах байгууллагаСолонгосын олон улсын солилцооны сан http://www.kf.or.kr/ language@kf.or.kr
Холбоо барих утас02)2006-8606 Fax: 02)3463-6075
Солонгосын дээд боловсролын сан олон улсын эрдэм шинжилгээний солилцоон дэмжих хөтөлбөр
Хөтөлбөрийн англи нэрThe International Scholar Exchange Fellowship
Хөтөлбөрт хамрагдагчАзийн орнуудын их сургуулийн багш нар, судлаачид
тэтгэлгийн салбархүмүүнлэг нийгэм, энерги, мэдээлэл холбооны салбарууд
тэтгэлгийн хугацаа1жил
тэтгэлгийн агуулгасудалгааны төлбөр(сар бүр), суурьших зардал, онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал
шалгаруулах хүний тоо50хүн
материал өгөх хугацаа2сар 15 сүүлчийн хугацаа
хариуцах байгууллагаСолонгосын дээд боловсролын сан www.kfas.or.kr
Гадаад оюутны тэтгэлгийн сан
Хөтөлбөрийн англи нэрScholarship for Students from Abroad
Хөтөлбөрт хамрагдагчсолонгосын их сургуулийн магистрант гадаад оюутан (2дээш улирал суралцаж байгаа оюутан)
тэтгэлгийн салбарбүх улирлын голч 3.0/4.5(2.8/4.3)дээш байх
тэтгэлгийн хугацаадээд тал нь 3 улирал
тэтгэлгийн агуулгаалтын төлбөр, стипэнд(сар бүр)
материал өгөх хугацаа1сар ~ 2 сарын үед
хариуцах байгууллага

Солонгосын гадаад оюутанд тэтгэлгийн сан www.kosffl.or.kr





Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2591754/dbe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 서울에서 지하철로 갈 수 있는 가볼만한 곳. ADVertisement 2009-03-06 6424
배너신청
자생병원

배너신청