Бичлэгийн тоо 85

П.Батхүү: Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд 300 орчим хүн хамрагдаад байна

Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян. Олон улсад жишиг болсон ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монголд эхлүүллээ. Ажил хайж буй эрхэм таны өмнө Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч, шилдэг банкны үүд хаалга нээлттэй байна. Энэ талаар тус банкны Хүний нөөцийн хэлтсийн захирал П.Батхүүтэй ярилцлаа.

Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян зохион байгуулах цаг үеийн шаардлага хэрэгцээний талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Ажлын орон тоо огцом өсөв үү аль эсвэл боловсон хүчин дутмаг болчихов уу гээд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян гэдэг харьцангуй шинэ ойлголтоос урган гарах асуулт олон байна ?

Хүний нөөцийн хувьд баримтлах гол зүйл нь сайн хүмүүсийг ажилд авч, зөв албан тушаалд томилох замаар тэднийг үр ашигтай ажилуулахад оршдог.

Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян гэдэг нэр томъёо  манайд шинэ ойлголт бол олон улсад түгээмэл ашиглагддаг  үйл явц. Өдөр тутмын сонинуудад гарч байгаа зарын тавиас илүү хувийг ажлын байрны зар эзэлж байна. Өөрөөр хэлбэл байн байн ажлын зар гаргаж, түүнийхээ дагуу сонгон шалгаруулах бус  үйл явцыг илүү дэвшилтэт арга аргачлал ашиглан , илүү өргөн цар хүрээтэй болгон нэгтгэж байгаа явдал юм. Энэ нь зөвхөн зар гаргаад л ажилтан авах бус ажилд авсан хүнээ бэлтгэж сургахаас гадна нөөцийг бэлтгэдгээрээ онцлогтой.

Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засагт огцом өсөлт гарч байна. Үүнийг дагаад банк санхүүгийн салбар өргөжин тэлэх шаардлага урган гарч байгаа. Нөгөө талаар Голомт банк олон улсын банк санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулалтын зөвлөлүүдтэй хамтран ажиллаж байгаа нь хүний нөөцөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм.

Яг өнөөдрийн байдлаар Голомт банкинд нийт хичнээн хүн ажиллаж байна вэ? 2011 онд шинээр ажилд авахаар төлөвлөж буй боловсон хүчний тоог сонирхмоор байна?

Голомт банк өнөөдөр 1100 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ онд бид нийт ажилтныхаа тоог 30 орчим хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Бүрдүүлэлтийн аян зарлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хүмүүсийн идэвх ямархуу байгааг сонирхмоор байна?

Бид хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг зарлаад 10 гаруй  хонож байна. Энэ хугацаанд 300 орчим  хүн бидэнд хандаад байна. Нэн ялангуяа гадаадад сурч байгаа оюутан залуучуудын анхаарлыг энэ аян маань ихээхэн татсан. Мөн хөдөө орон нутгаас ч мөн сонирхсон хүмүүс олон байгаа. Ирсэн анкетуудаа бид нягталж үзээд эхнээс нь сонгон шалгаруулалтаа хийж байна.

Бүрдүүлэлтийн аян ямар шат дараалалтайгаар явагдах вэ? Мөн аянд хамрагдаж Голомт банкны ажилтан болоход ямар хугацаа шаардагдах вэ?

Энэхүү аян зохиогдсоноор  Голомт банкны үүд хаалга ажил горилогчдын хувьд өмнөхөөсөө илүү нээлттэй  болсон гэж ойлгож болно. Шат дарааллын хувьд үндсэн  3 шаттай. Энэ сарын 28-ныг хүртэл Голомт банкны Төв оффис дээр материал хүлээн авна.

Голомт банкны Хүний нөөц тогтвортой бөгөөд чадварлаг гэсэн яриа байдаг. Энэ яриаг баталгаажуулах тоо баримтууд танд хангалттай байгаа байх? Нөгөө талаар ажилтнуудаа тогтвортой байлгахын тулд ажил олгогчийн зүгээс ямар бодлого баримталдаг вэ?

Манай банкинд ажилладаг хүн бүрийн бахархан ярих дуртай зүйл бол Голомт банкны соёл. Өөрөөр хэлбэл байгууллагын соёл өндөртэй, эрүүл орчинтой  гэдгээр нь хөндлөнгийн хүмүүс ч мэддэг. Нөгөө талаар бид  ажилтнуудаа тогтвортой байлгах хэд хэдэн хөшүүргийг ашигладаг . Жишээ болгож хэлэхэд, саяхан манай банк Монголд анх удаа Тэтгэврийн Ууган Сан байгуулж ажилтнуудынхаа үүсгэсэн хуримтлалтай тэнцүү хэмжээний мөнгийг банкны зүгээс нэмэлт хуримтлал болгон өгч ирээдүйд нь хөрөнгө оруулж байгаа .Тиймээс  Голомт банкны ажилтан ирээдүйдээ санаа зовох шаардлагагүй болж байна гэсэн үг.  Мөн хөнгөлттэй нөхцөлтэй орон сууцны зээл, хувь нийлүүлэгчидтэйгээ ижил эрхтэйгээр хувьцаа эзэмших боломж, гадаад сургалтанд хамрагдах зэрэг  ажилдаа дур сонирхолтой, ирээдүйдээ итгэлтэй байх нөхцөл бололцоог хангах олон хөшүүрэг ашигладаг. Энэ нь ажилтнуудын маань сэтгэл ханамжийн түвшинг өндөр байлгахад гол нөлөө үзүүлдэг болов уу. Мөн бид ажилтан бүрээ ямар тушаал дээр байгаагаас нь үл хамааран банкныхаа амжилтын үндэс, үнэ цэнэтэй хүн гэдгийг алхам тутамд нь мэдрүүлэхийг хичээн ажилладаг. Ингэснээрээ Голомт банкаар овоглодог хүн бүр сэтгэл хангалуун, ажилдаа дуртай байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Аян зарлагдсанаас хойш 300 орчим  хүн хандсан гэсэн. Тэдний мэдээллээс өнөөгийн Монголын хүний нөөцийн чадавхийн үндсэн дүр зураг харагдаж байгаа байх гэж бодож байна?

Дээр хэлсэнчлэн гадаадад сурч буй оюутнууд бидэнд хандаж байгаагаас харахад Хүний нөөцийн урсгал Монголоос гадаад руу бус гадаадаас Монгол руу гэсэн эерэг голдрилдоо орж байгааг харахад таатай байна. Нөгөө талаар ажил горилогчдын дийлэнх олонхи нь ажлын туршлага өндөртэй, мэдлэг боловсролын түвшин нь өссөн үзүүлэлттэй байна.

Голомт банкинд ажилд орно гэдэг нэр төрийн бас нилээдгүй өндөр шалгууртай гэдэг утгаар нь зарим хүн шалгуурыг нь давахгүй болов уу гэж эмээж байж болох юм. Тэдэнд хандаж та юу хэлэх бол?

Манай бүрдүүлэлтийн аян ямар нэгэн мэргэжил харгалзахгүйгээрээ онцлогтой. Та багш, инженер, эдийн засагч  байж болно. Өөрийгөө хөгжүүлж өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй эрхэм таныг эрч хүчтэй, шилдэг хамт олон, ажлын  таатай орчин нөхцөл хүлээж байна.

Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4186058/af4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7054
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59080
45 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
44 Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
43 Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file ADVertisement 2011-05-30 16620
42 Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг ADVertisement 2011-05-25 12854
41 Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ ADVertisement 2011-05-24 13008
40 Банкны мэдээлэл Зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарт Голомт банк хувь нэмрээ оруулна file ADVertisement 2011-05-18 12682
39 Банкны мэдээлэл БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ file ADVertisement 2011-05-03 14032
38 Help ОХИНД МИНЬ АМЬ НАС ХАЙРЛААЧ file [1] admin 2011-04-25 19690
37 Банкны мэдээлэл Яг одоо ханш 1085,90 "2000доллараас доош 5000вон " shinhan bank 1577-8380~5 2011-04-21 12921
36 Банкны мэдээлэл Монгол дахь дипломат төлөөлөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө file ADVertisement 2011-04-18 12689
35 Банкны мэдээлэл Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ file ADVertisement 2011-04-05 12771
34 Банкны мэдээлэл “ТОП 5 банк” шагналын эзэн Голомт банк “Авилгын эсрэг түншлэл”-д нэгдэхийг уриалж байна file ADVertisement 2011-04-04 12567
33 Банкны мэдээлэл Smart phone -р банк ашиглах shinhan bank 1577-8380~5 2011-03-31 12583
32 Банкны мэдээлэл Япон Улс руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй file ADVertisement 2011-03-24 12268
31 Банкны мэдээлэл Голомт банкны 1061 ажилтан нэг өдрийн file ADVertisement 2011-03-16 11956
» Банкны мэдээлэл ГОЛОМТ БАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П. БАТХҮҮТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА admin 2011-02-10 16539
29 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 24139
28 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70 shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14691
27 Банкны мэдээлэл КАРТАА АЛГА БОЛГОВОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ? shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14440
26 Банкны мэдээлэл Өнөөдрийн шилжүүлгийн ханш 1137,30 shinhan bank 1577-8380~5 2011-01-05 13419
배너신청
자생병원

배너신청