Бичлэгийн тоо 85

Пусан хотын “Монгол наадам” боллоо

 

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ- дахь  Нэг цэгийн үйлчилгээний төвөөс Пусан хотын биеийн тамирыг дэмжих нийгэмлэг, Пусан хотын Монголын оюутны холбоотой хамтран Монгол наадмын арга хэмжээг 2014 оны 7-р сарын 6 ны өдөр Пусан Сөгү дүүргийн Сонгдо  далайн эргийн амралт үйлчилгээний цогцолборт зохион  байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Элчин Сайдын Яам, Пусан хотын Сөгү дүүрэг  хамтран оролцож Элчин сайдын яамны Хөдөлмөрийн атташе, Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваа Сөгү дүүргийн засаг дарга  Park,Geok Je  нар наадамч олонд баяр хүргэж үг хэлэв.

Наадмын үйл ажиллагааны үеэр М.Нямдаваа  Дүүргийн засаг дарга  Park,Geok Je-д Элчин сайдын яамны дурсгалын зүйлийг гардуулан өгч Монгол иргэдийг олон жил тогтвортой ажлын байраар хангаж  ирсэн Солонгос  ажил олгогч  эзэд болон Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд  дэмжлэг үзүүлэхэд  тэргүүлэн ажиллаж буй нийт 18-н байгууллага,   иргэдийг шагнасан Монгол Улсын Хөдөлмөрийн яамны шагналыг  /Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, Тэргүүний хоршоологч, Хүндэт жуух бичиг /  гардуулан өглөө.

Наадамд Сөгү дүүргийн 10 жилийн сургуулийн Солонгосын Үндэсний Сирөм бөхийн тамирчдыг урин оролцуулж үзүүлэх тоглолт хийлгэж наадамд зодоглож буй монгол бөхчүүдтэй  нөхөрсөг барилдааныг хийлээ. Мөн олс таталт, гар барилдаан, хүүхдийн гүйлтийн уралдаан зэрэг сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгуулж  хүчит 32 бөх барилдаж Аймгийн арслан Цэрэнпилийн Амгаланбат түрүүлж  Аймгийн харцага Жалаагийн Баясгалан үзүүрлэж тэмцээнд түрүүлсэн иргэд болон бөхийн бай шагналыг гардуулан  өгснөөр  наадмыг өндөрлүүллээ.

Энэхүү арга хэмжээнд  Пусан хотод ажиллаж амьдарч буй 500 гаруй Монгол иргэн, наадмын үйл ажиллагааг  дэмжигч 300 гаруй Солонгос иргэн хүрэлцэн ирж  оролцсон нь Монгол Солонгос иргэдийг өргөнөөр хамруулсан хоёр улсын иргэдийн хамтарсан наадам  болсноороо онцлог арга хэмжээ боллоо.

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7059
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
64 Help НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ file ONESTOPSERVICE 2013-07-25 12276
63 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-29 13573
62 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-20 11944
61 2012 외국의료인진료코디네이터양성과정 [1] medicine 2012-03-28 19036
60 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
59 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
58 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
57 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23888
56 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
55 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19393
54 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15902
53 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
52 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
51 Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file ADVertisement 2011-07-18 16926
50 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
49 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
48 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
47 Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
46 Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл admin 2011-06-15 16368
배너신청
자생병원

배너신청