Бичлэгийн тоо 85
/2014 оны 8 дугаар сарын 18-22/ 1 дүгээр ээлж
1. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдөр ...хүртэл Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хуваарьт өдрийнхээ дагуу хамрагдах бөгөөд өөрийн хамрагдах хуваарийг Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mn, www.ajil.gov.mn, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болох HRD-Korea www.monkor.net сайтуудаас тус тус харна уу.
2. Ерөнхий Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд Зөвхөн тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг вэб сайтанд тавина.
3. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаадад ажиллах хүч гаргах албанд ирж байршуулах бүртгэлийг /БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгч/ хийлгэнэ. Шалгалт 11 дүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх тул Байршуулах бүртгэлийн хугацааг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарлана.
4. /Жич: Нэр нь байхгүй иргэн ЭМҮШ өгсөн эмнэлэгийн байгуулага болон ХЭҮТ-өөс лавлаж тодруулна уу./
Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахын өмнөх өдөр дараах зүйлсийг онцгой анхаарч, өөрийгөө бэлтгэж ирнэ.
ХӨСҮТ – ийн амбулаторийн 1 давхарын 113 тоотод бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, мөн нарийн мэргэжлийн эмч нарийн баг үзлэг шинжилгээ оношлогоог нэг доор хийнэ.
Үүнд:
• Өлөн байх
• Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх
Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороход шаардагдах баримт бичиг:
• Өлөн шээсээ цэвэр саванд хийж авчрах
• Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
• Бүртгэлийн шар хуудас
• Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж 55000 төгрөг ХӨСҮТ эмнэлэгийн кассанд бэлнээр тушаана.
• Цээж зураг 1% / Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй/
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8245027/1ef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7056
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59080
배너신청
자생병원

배너신청