Бичлэгийн тоо 85

 

Иргэдэд сэрэмжлүүлэх нь

2014 оны  2 дугаар сараас эхлэн тархаж эхэлсэн эбола вирусын халдвар 2014 оны 10 дугаар сарын эхний өдрүүдийн байдлаар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго Улсад тархаад байсан бол эдүгээ АНУ болон Испани улсад бүртгэгдсэн байна. Баруун Африкаас эхлэлтэй эбола вирусын халдвар хяналтаас гарч, халдварын тархалт хурдацтай өсөж байгаатай холбогдуулан олон улсын зүгээс анхаарал хандуулж эхэллээ. Эдүгээ Либери, Сьерра Леон, Нигер, Сенегал зэрэг орнуудын 3300 орчим иргэний аминд хүрч, 7000 орчим хүн уг вирусаар халдварлаад байгаа юм. Харамсалтай нь одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм бэлдмэл, вакцин гараагүй байгаа бөгөөд ОХУ, АНУ, Их Британи, Канад, Япон зэрэг хэд хэдэн улсын эрдэмтэд вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

 Иймд улс орон дамжин  вирусээр дамжих халдварт өвчнөөс иргэд хэрхэн сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

-       Эбола нь цус, агаар дусал, нус, цэр, бөөлжис, шүлс, ам хамрын хэрэглэлээр дамждаг учир өвчин дэгдээд буй бүс нутагт ариун цэврийг өндөр түвшинд сахих ёстой аж.

-       Эболагийн халдвар авсан хүнд толгой эргэх, булчин зангирах, бөөлжих, ухаан алдах зэрэг онцгой шинж тэмдэг илэрдэг.

-        Энэ вируст халдвар дэлхийн аль ч улс оронд тархах магадлал өндөр болсон тул шинээр бүртгэгдэж буй вирусээр дамжих халдварт өвчин бүртгэгдэж байгаа бүс нутагт аль болох зорчихгүй байх.

-       Өвчин бүртгэгдсэн улс оронд зорчиж ирсний дараа халуурах, толгой өвдөх, ядрах суулгах, бөөлжих, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл  яаралтай эмнэлэгийн тусламж авах .

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8328500/e14/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7058
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
4 Help 13 дахь сарын цалингаа аваад азтан боллоо. ONESTOPSERVICE 2014-08-22 9830
3 Help "БИД ЭХ ОРОНДОО ОЧООД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?" ONESTOPSERVICE 2014-08-22 11442
2 Help Үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2014-09-22 10875
» Help Иргэдэд сэрэмжлүүлэх нь ONESTOPSERVICE 2014-10-13 12108
배너신청
자생병원

배너신청