Бичлэгийн тоо 85

Пусан хотын “Монгол наадам” боллоо

 

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ- дахь  Нэг цэгийн үйлчилгээний төвөөс Пусан хотын биеийн тамирыг дэмжих нийгэмлэг, Пусан хотын Монголын оюутны холбоотой хамтран Монгол наадмын арга хэмжээг 2014 оны 7-р сарын 6 ны өдөр Пусан Сөгү дүүргийн Сонгдо  далайн эргийн амралт үйлчилгээний цогцолборт зохион  байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Элчин Сайдын Яам, Пусан хотын Сөгү дүүрэг  хамтран оролцож Элчин сайдын яамны Хөдөлмөрийн атташе, Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга М.Нямдаваа Сөгү дүүргийн засаг дарга  Park,Geok Je  нар наадамч олонд баяр хүргэж үг хэлэв.

Наадмын үйл ажиллагааны үеэр М.Нямдаваа  Дүүргийн засаг дарга  Park,Geok Je-д Элчин сайдын яамны дурсгалын зүйлийг гардуулан өгч Монгол иргэдийг олон жил тогтвортой ажлын байраар хангаж  ирсэн Солонгос  ажил олгогч  эзэд болон Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд  дэмжлэг үзүүлэхэд  тэргүүлэн ажиллаж буй нийт 18-н байгууллага,   иргэдийг шагнасан Монгол Улсын Хөдөлмөрийн яамны шагналыг  /Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, Тэргүүний хоршоологч, Хүндэт жуух бичиг /  гардуулан өглөө.

Наадамд Сөгү дүүргийн 10 жилийн сургуулийн Солонгосын Үндэсний Сирөм бөхийн тамирчдыг урин оролцуулж үзүүлэх тоглолт хийлгэж наадамд зодоглож буй монгол бөхчүүдтэй  нөхөрсөг барилдааныг хийлээ. Мөн олс таталт, гар барилдаан, хүүхдийн гүйлтийн уралдаан зэрэг сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгуулж  хүчит 32 бөх барилдаж Аймгийн арслан Цэрэнпилийн Амгаланбат түрүүлж  Аймгийн харцага Жалаагийн Баясгалан үзүүрлэж тэмцээнд түрүүлсэн иргэд болон бөхийн бай шагналыг гардуулан  өгснөөр  наадмыг өндөрлүүллээ.

Энэхүү арга хэмжээнд  Пусан хотод ажиллаж амьдарч буй 500 гаруй Монгол иргэн, наадмын үйл ажиллагааг  дэмжигч 300 гаруй Солонгос иргэн хүрэлцэн ирж  оролцсон нь Монгол Солонгос иргэдийг өргөнөөр хамруулсан хоёр улсын иргэдийн хамтарсан наадам  болсноороо онцлог арга хэмжээ боллоо.

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7060
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
84 Help Ганцэцэгт гүн эмгэнэл илэрхийлье! [195] ADVertisement 2010-09-17 53877
83 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
82 Website www.workinkorea By KOILAF file [1] sysop5 2008-07-08 33650
81 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
80 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
79 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 24139
78 Website Korean Migrant's center file [1] sysop5 2008-07-07 24050
77 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23888
76 Website Migrant's Hospital (free) file sysop5 2008-07-13 23286
75 Website http://global.library.kr file [1] ADVertisement 2009-04-07 21749
74 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
73 Help Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төв өөс sumowoman 2010-12-10 20442
72 Help БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ЭРХЭМ ХҮНДЭТ АЖИЛЧДАА ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВД ТАВТАЙ МОРИЛНО УУ? гадаад ажилчдыг дэмжих төв 2010-12-16 20433
71 Help ОХИНД МИНЬ АМЬ НАС ХАЙРЛААЧ file [1] admin 2011-04-25 19690
70 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19393
69 2012 외국의료인진료코디네이터양성과정 [1] medicine 2012-03-28 19036
68 Help Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-17 18864
67 Help Хамтдаа оноо үдье sumowoman 2010-12-10 18415
66 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
배너신청
자생병원

배너신청