Бичлэгийн тоо 85
Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлнө. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцээд эцэслэн баталсан бөгөөд харин хэлэлцэж амжилгүй үлдсэн зарим хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн Мягмар гарагт чуулганы нэгдсэн хуралдаан хийж шийдвэрлэхээр болсон юм. Энэ дагуу Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр болов. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультай зөрчилдөж байгаа тул хэлэлцэх нь боломжтой эсэхийг тодруулахад Улсын Их Хурлын дарга хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ярилцаад хэлэлцүүлгийн явцад хуульд нийцүүлж гаргах нь зүйтэй гэсэн хариулт өгсөн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм. Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалт хийх үүднээс Засгийн газраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамаардаг бөгөөд төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг. Засгийн газар татварын бааз суурийг өргөтгөх үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хөл дээр нь босгох, хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, татвар төлөлттэй холбоотой чирэгдэл, хүнд суртлыг арилгах бодлого барьж байгаа. Иймээс эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс энэ төслийг оруулж ирж байгаа юм. Хуулийн төсөлд туссан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг энэ оны дундуур өргөн барих төсвийн тодотголоор шийднэ гэдгийг хэллээ. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 44 нь буюу 80 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 81.8 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file [Level:1]ONESTOPSERVICE 2016-09-28 2681
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file [Level:30]id: id: Levi`s 2012-03-02 56732
84 Help Иргэдэд сэрэмжлүүлэх нь [Level:1]ONESTOPSERVICE 2014-10-13 9272
83 Help Үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт [Level:1]ONESTOPSERVICE 2014-09-22 8322
82 Help "БИД ЭХ ОРОНДОО ОЧООД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?" [Level:1]ONESTOPSERVICE 2014-08-22 8985
81 Help 13 дахь сарын цалингаа аваад азтан боллоо. [Level:1]ONESTOPSERVICE 2014-08-22 8743
80 Help НЦҮТ дарга М.Нямдаваа энгэр мялаалаа. [Level:1]ONESTOPSERVICE 2014-08-13 6008
79 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 10 ДАХЬ УДААГИЙН 6, 7 ДУГААР САРД ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХУВААРЬ [Level:1]ONESTOPSERVICE 2014-08-12 6161
78 Help Монгол 6 хүүхдэд хийсэн зүрхний хагалгаа амжилттай боллоо. [Level:1]ONESTOPSERVICE 2014-07-30 5977
77 Help Пусан хотын “Монгол наадам” боллоо file [Level:1]ONESTOPSERVICE 2014-07-08 6239
76 Help Зарлал file [1] [Level:1]ONESTOPSERVICE 2014-07-02 6206
75 Help Монгол улсны иргэн “А” -г эрж хайх ажил үргэлжилж байна. file [Level:1]ONESTOPSERVICE 2014-06-05 6509
74 Help Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалт болов. [Level:1]ONESTOPSERVICE 2014-06-03 6201
» Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө [Level:1]ONESTOPSERVICE 2014-05-29 6199
72 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө [Level:1]ONESTOPSERVICE 2014-05-29 6182
71 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД [Level:1]ONESTOPSERVICE 2014-05-21 6342
70 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД [Level:1]ONESTOPSERVICE 2014-05-21 6157
69 Help ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ. [Level:1]ONESTOPSERVICE 2014-05-12 6140
68 Help Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй. [Level:1]ONESTOPSERVICE 2014-05-08 6376
67 Help Иргэдийн санал авна. [Level:1]ONESTOPSERVICE 2014-02-21 7153
66 Help Монгол ажилчдад зориулсан үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт [Level:1]ONESTOPSERVICE 2013-09-03 10494