Бичлэгийн тоо 85

БНСУ-Д АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН НЭГ ЦЭГИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

 

 ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

 

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдэд хөдөлмөр эрхлэлт, хүн ам, гэр бүл, нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, тэдний санал хүсэлтийг хүлээн авч дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор дараах төрлийн үйл ажиллагааг явуулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ

1. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн зөвлөгөө өгөх, дэмжин туслах;

2. Хоёр орны хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд илгээгч байгууллага, иргэний хооронд байгуулсан Зуучлалын гэрээний биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчлийг арилгуулах;

3. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэнийг мэргэжлийн ур чадвар, туршлагадаа суурилан эх орондоо эргэн ирж хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах;

4. БНСУ-ын хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой хууль тогтоомж, эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн төлөв байдлын талаарх мэдээллээр Монгол улсын холбогдох байгууллагууд, БНСУ дахь Монгол улсын ЭСЯ болон БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийг хангах;

Хүн ам, гэр бүл, нийгмийн халамжийн үйлчилгээ

1. Монгол улсын нийгмийн халамжийн чиглэлийн хууль тогтоомжийн дагуу иргэдийг халамжийн үйлчилгээнд хамруулах, бичиг баримт бүрдүүлэх талаар лавлагаа мэдээлэл, зөвлөгөө өгөх;

2. Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомжийн дагуу хишиг хувь хүртэх, хувьцаа эзэмшүүлэх талаар лавлагаа мэдээлэл, зөвлөгөө өгөх;

3. БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд, түүний гэр бүл болон БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдэд гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, бусад байгууллагуудтай холбон зуучлах;

4. БНСУ-ын хүн ам, гэр бүл, нийгмийн хамгаалал, оршин суух, цагаачлахтай холбогдолтой хууль тогтоомж, эрх зүйн орчны шинэчлэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр Монгол улсын холбогдох байгууллагууд, БНСУ дахь Монгол улсын ЭСЯ болон БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийг хангах;

Ахуйн болон үйлдвэрийн ослын даатгалын талаархи мэдээлэл өгөх үйлчилгээ

Ахуйн болон үйлдвэрийн ослын улмаас гэмтэж бэртсэн, нас барсан тохиолдолд БНСУ болон Монгол улсын ослын даатгалын үйлчилгээнд хамрагдсан эсэх талаархи лавлагаа, мэдээлэл, нөхөн олговор авахтай холбоотой зөвлөгөө

    НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдээ өөрийн орны тэтгэврийн даатгалд хамруулах, тэдний ирээдүйн амьдралын нийгмийн баталгааг хангах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг Солонгосын тэтгэврийн даатгалын газарт давхардуулан төлүүлэхгүй байх зорилготой бөгөөд энэ ажлын хүрээнд тус төв нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд:

1. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийг өөрийн орны тэтгэврийн даатгалд хамруулах

2. БНСУ-ын тэтгэврийн даатгалын газартай хамтран Солонгосын талд шимтгэл төлж байсан иргэдийн шимтгэлийн мөнгийг буцаан олгох

3. БНСУ-ын тэтгэврийн даатгалын газарт даатгалын шимтгэл төлж байсан хугацааг Монгол улсын нийгмийн даатгалд хамрагдсан хугацаагаар тооцож шилжүүлэн даатгах, заавар зөвлөгөө өгөх

4. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдэд Монгол улсын нийгмийн даатгалын хууль тогтоомжийг таниулах, мэдээллээр хангах

 

Тэтгэврийн даатгалын төрөл, ашиг тус

Тэтгэврийн  даатгал нь заавал даатгал болон сайн дурын даатгал гэсэн хоёр хэлбэртэй байна. 

l  Заавал даатгалд: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол иргэд хамрагдана. 

l  Сайн дурын даатгалд: БНСУ-д хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан, албан бусаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд хамрагдана.

 

Монгол улсынхаа тэтгэврийн даатгалд хамрагдсанаар

Өндөр насны тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

гэсэн төрлөөр тэтгэвэр авах боломжтой.

Тэтгэврийн даатгал нь таны ирээдүйн сайн сайхны төлөө зориулагдсан мөнгөн хуримтлал бөгөөд өөрөөр хэлбэл ирээдүйд өртөж болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах, эрсдэл тохиолдсон үед эргүүлэн зарцуулах санхүүгийн боломжтой болох тогтолцоо юм.

Мөн БНСУ-ын тэтгэврийн даатгалын газарт шимтгэл төлж байсан иргэд НДЕГ-аар дамжуулан шимтгэлээ буцаан авах, шилжүүлэн даатгалд хамрагдах боломжтой.

 

НХХЯ-НЫ ХАРЪЯА ХӨДӨЛМӨР,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

НЭГ ЦЭГИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

 

Хаяг: Сөүл жүнгү кванхи 2 дун 319.

(Дундэмүн ёгсамүнхуа гунвон ёг 4-р гарц, замын эсрэг талд ”White Horse” 6 давхар)

서울, 중구, 광희동2, 319번지

 ”White Horse” 빌딩6

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ

Утас:02-2266-8228, 02-2266-9229

Факс: 02-2266-8227

Web: http://www.mswl.gov.mn/

 

Нийгмийн даатгалын үйлчилгээ

Утас: 02-2278-8030,02-2278-8034,

Факс:02-2278-8033

                                         Web: http://www.ndaatgal.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5589794/92f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 5389
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 58297
84 Help Ганцэцэгт гүн эмгэнэл илэрхийлье! [195] ADVertisement 2010-09-17 53519
83 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40708
82 Website www.workinkorea By KOILAF file [1] sysop5 2008-07-08 33421
81 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27191
80 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24694
79 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 23979
78 Website Korean Migrant's center file [1] sysop5 2008-07-07 23861
» Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23476
76 Website Migrant's Hospital (free) file sysop5 2008-07-13 23109
75 Website http://global.library.kr file [1] ADVertisement 2009-04-07 21557
74 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20748
73 Help Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төв өөс sumowoman 2010-12-10 20309
72 Help БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ЭРХЭМ ХҮНДЭТ АЖИЛЧДАА ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВД ТАВТАЙ МОРИЛНО УУ? гадаад ажилчдыг дэмжих төв 2010-12-16 20300
71 Help ОХИНД МИНЬ АМЬ НАС ХАЙРЛААЧ file [1] admin 2011-04-25 19533
70 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19264
69 2012 외국의료인진료코디네이터양성과정 [1] medicine 2012-03-28 18894
68 Help Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-17 18727
67 Help Хамтдаа оноо үдье sumowoman 2010-12-10 18280
66 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17738
배너신청
배너신청
자생병원

배너신청