СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ?
Банкны мэдээлэл Уншсан 19393 vote 0 2011.12.21 17:10:13Төрөөс олгож буй Хүний хөгжил сангийн хишиг хувийн мөнгөө
гадаадад байгаа монголчууд яаж авах талаар бяцхан зөвлөгөө өгье.
Юуны өмнө та хүн амын тооллогод бүртгүүлж, шинэчилсэн
бүртгэлд хамрагдсан байх хэрэгтэй. Хэрвээ бүртгэлдээ хамрагдсан бол таны
мэдээлэл харьяа дүүргийн тань Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар /ХХҮГ/-аар
дамжин Хадгаламж банкинд ирдэг. Таны мэдээлэл ХХҮГ-аас Хадгаламж банкинд ирсэн
даруй нэр дээр тань Хишиг хувийн харилцах данс автоматаар үүсэж, сар бүр
олгогддог Хүний хөгжил сангийн мөнгө тэрхүү дансанд тань шилжиж орж байх юм.
Үүнээс гадна та Хишиг хувийн дансны мэдээллээ Хадгаламж
банкны Солонгос дахь төлөөлөгчийн газраас лавлаж, хүсвэл хадгаламжийн данс
руугаа шилжүүлэн авах бүрэн боломжтой.
Нэмэлт үйлчилгээнүүд:
Солонгос дахь Хадгаламж банкны төлөөлөгч нь 2011 оны 12-р
сарын 5-наас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тус улсад ажиллаж амьдарч буй
монголчууддаа зориулан дараах үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнд:
-
Хугацаатай
болон хугацаагүй хадгаламжийн дансны үйлчилгээ
-
Хишиг
хувийн харилцах дансны үйлчилгээ
-
Интернэт
банкны үйлчилгээ
Нэмэлт мэдээллийг www.savingsbank.mn хаягаас авна уу. Лавлах утас: 010-8123-3330