profile

Сайрын чулуу шиг мөлийлгөж
Амьдрал намайг элээж урсана
Сайхан бүсгүйн дөлгөөхөн харц
Аандаа л намайг сөхрүүлж үргэнэ
Санчигны минь үс
Намрын өвс шиг гандаж цайрна
Санаа сэтгэл хоёр минь
Үерийн ус шиг задарч уйлна