Бичлэгийн тоо 497

Гайхамшигт 100-н адал явдал

Уншсан 11673 vote 0 2011.02.20 22:19:27

              

                        АЛЬБЕРТ  ОСТМЕНЫ  ИТГЭМЭЭРГҮЙ  АДАЛ ЯВДАЛ

 

    Сэлүүрдэх  бүр усны тугалган мандлыг хага ярагдана. Сэлүүр бараг жингүйдэх адил усан доогуур нэг орж, нэг дээш гарч ирэн дахин далд орох нь эрүүл хүний жигд амьсгаа мэт.Ачаа зөөгч хөгшин индиан залуу эрийг ширтэхэд харц нь улам анхааралтай болов.

  -Эртний алтан малтмалууд хэмээн Альбертын үгийг давтаад чимээгүй болоход сэлүүр барьсан гар нь жигдхэн хөдөлж байлаа. Индиан эр Альбертыг сонжих мэтдахин харав. Хэдийгээр цагаан арьстан харийн хүн ч гэсэн анхааруулах хэрэгтэй.Сэтгэлд амар байх болно. Завинд сууж яваа хүн муу хүн биш бололтой.Дээр нь ийм залуу байдаг...

      Альберт Остмен яг л сайн завь, бат бөх байшин шиг хүмүүст итгэл найдвар төрүүлдэг байжээ.Тайван ,дөлгөөн ааштай нэгэн ажээ.

    -Эртний алтан эдлэлийг энд нэг цагаан хүн авчирдаг байсан юм. Би түүнийг хамгийн сүүлд хүргэж өгсөн л дөө. Харин  тэр эрэг рүү буцаж ирээгүй.Альберт  юу ч хэлсэнгүй. Ямар нэг муу юм учрахгүй гэдэгт тэр итгэлтэй байлаа.

  -Сасквач түүнийг алсан байх хэмээн хөгшин нэмж хэлэв.

  -Хэн алсан гэнээ?

  -Сасквач

  -Санаанаасаа зохиосон үлгэр шиг дэмий зүйлдээ гээд Альберт тоосонгүй.Индиан эр ч чимээгүй болов.Альберт цээж дүүрэн амьсгаа аваад нуруугаа тэгшлэн огцом өндөр эргийг анхааралтай ширтэв.

  -Хоёр долоо хоногийн дараа ирж аваарай.

  Мод бэлтгэгчээр нэг жил ажиллаад Альберт амралтаа аваад Ванкуверээс 100 бээр хойд нутагт амрахаар сонгожээ.Тэндэхийн хаа нэгтээ хаягдаж үлдсэн алт байх ёстой болохоор сайхан амрахын хамт алт эрдэнэс олж нэг сумаар хоёр туулай буудахаар яваа нь энэ.Ан ав хийгээд эзгүй зэлүүд газарт түүдэг галын дэргэд тайван сууж бүтэн сар амрах сайхан л даа.

  Гэтэл энэ байдал ердөө зургаан өдөр үргэлжлээд долоо дахь өдөр нь асуудал гарчээ.Өглөө сэрээд аяны хөнжлөөсөө сугаран сайн гэгч суниагаад үсээ илбэн мөчир дээр өлгөсөн өмдөө авах гэтэл байдаггүй газарт хэвтэж байлаа.Салхинд уначихаа юу? Яагаад ингэтлээ үрчийсэн байдаг билээ? Орой уначихсан болохоор шөнө хэн нэгэн хүн дээр нь гишгэлжээ дээ.Гэтэл эргэн тойронд нь нэг л бишээ.Консервны лаазуудаа дэлгүүрийн лангуун дээрхи шиг томыг нь доор нь жижгийг нь дээр нь гарган өрсөн байтал нураагаад хаячихсан байна.Түүдэг галынх нь нурмыг ч сандаачиж орхижээ. Ямар нэгэн араатан амьтан ирсэн юм болов уу? Альберт яагаад ч юм үхэр зараа бйах гэж бодов.

  Маргааш орой унтахдаа Альберт юмыг яаж мэдэх вэ гээд магазин дүүрэн сумтай винчестэр буугаа хөнжлийнхөө ирмэг доогуур шургуулаад хэвтэв.Консервны лааз, цаасан хайрцагтай зүйлсээ үүргэвчиндээ хийгээд дөрвөн хөлт ямар ч адгуус хүрэхэргүй өндөрт өлгөв. Сурсан зангаараа нилээн бөх унтжээ.Өглөө сэрээд ёстой хачин зүйлийг харав.Хамаг юмыг нь эргэн тойронд нь замбараагүй хөглөрүүлэн хаяжээ.Нилээн өндөрт өлгөсөнүүргэвчнийх нь амыг нээж потор нь байсан зүйлсийг газарт хаяад үүргэвчийг нь доошоо харуулжээ.

  Хачин юм даа.Тэр горхи уруудав.Тэнд уулын хүйтэн урсгал дунд бугын махаа хийгээд чулуунаас уяж үлдээсэн юм.Гэтэл өнөөх мах ч, уясан дээс, чулуу ч алга болсныг үзээд мэл гайхав.Махаа үлдээсэн газраа андуурлаа гэж үү? Үгүй ээ яг л энд үлдээсэн. Шөнийн гийчин ямар амьтан бэ?Баавгай юм болов уу? Альберт хөлийн мөр хайсан боловч чулуурхаг хатуу газар дээр үлдсэн юм байсангүй.Тохиолдсон явдал тэгтлээ сандраад байх зүйл биш байсан тул тэр буусан газраа солих гэсэнгүй.

   Тэр өдөр цаг агаар муудлаа. Шөнө бороо орох шинжтэй.Альберт унталгүй шөнө ямар амьтан ирэхийг харахаар хатуу шийдэв.Тэрбээр хүнд шаахайгаа тайлаад гадуур хувцастайгаа аяны хөнжилдөө шурган тухтай хэвтээд хүлээв."Унтахгүй байгаад харъя.Ямар нэг амьтан ирэхгүй бол өөр хэн байж таарах вэ?" гэж боджээ.

  Хэн нэгэн түүнийг түлхэх, нудрах шиг болоход Альберт сэрэв.Эхлээд тэр хэвтэж байгаа биш аяны хөнжил дотроо ямар нэг амьтан унаад яваа ч юм шиг санагджээ.Гүйцэд сэрсний хойно тэр хөнжил дотроо босоо байдлаар хаа нэг тийшээ явж байгаагаа ойлгов.Бороонд норохоос сэргийлэн хөнжил дотроо хийсэн консервны лааз, бууных нь гол бүгд доргин энд тэндээс нь хүчтэй нухах ажээ.

 

          

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4227590/3b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
» Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청