Бичлэгийн тоо 497

Гайхамшигт 100 адал явдал

Уншсан 11038 vote 0 2011.02.15 23:17:25

                                                   АХМАД  КИДДЫН   АЯЛАЛ

    Ахмад Уильям Кидд бол үе үеийн далайн дээрэмчдээс хамгийн алдартай нь билээ. Түүний байгуулсан гавьяа өөртэй нь адил алдаршин, хамгийн аймшигт яргачин, догшин хэрцгий бас хамгийн азтай, амжилттай далайн дээрэмчин байжээ.Далайн дээрэм хийхдээ амжилттай, азтай байсан гэдэг бол маш их баян гэсэн үг билээ.Хаа нэгтээ булж орхисон ахмад Киддын алт эрдэнэсийн тухай домог одоо ч гэсэн хүмүүсийн шуналыг хөдөлгөсөөр баыгаа юм...

 

     Түүний хувь заяанд  дээрэмчин болох ямар ч нөхцөл байсангүй.1645 онд Шотландад төрөөд баян чинээлэг амьдралд өсөж хүмүүжин олон талын сайн боловсрол олжээ.Багаасаа л далай тэнгист дурладаг байгаад төрөлх хотод нь ирсэн худалдааны нэгэн хөлөгт ажилд орсон байна. Тэнгист гараад  үнэхээр сайн далайчин, худалдаа наймааны ажилд гаргуун гэдгээ харуулж удалгүй өөрийн гэсэн хөлөгтэй болов.Тэр үнэхээр амжилттай байсан боловч худалдааны хөлөг онгоцны баян чинээлэг эзний амьдралд сэтгэл нь ханасангүй.Кидд мэргэжлээ сольж францын оз ашигт шунасан английн хөрөнгө оруулагч болов.Ийм ажил эрхлээд бас л их амжилт олж байсан тул англичууд түнийг жинхэнэ баатар гэж байхад францчууд өөдгүй амьтан гэх болжээ.

   Эх орныхоо өмнө багагүй гавьяа байгуулсан намтартай Кидд Нью-Иоркт суурьшиж эхнэр аван нэр хүндтэй иргэн нь болжээ. Хуучин дурсамжаа  сэргээн үе үе далайд гарч Шинэ Английн усыг далайн дээрэмчпээс цэвэрлэж ач тусаа үзүүлсэн иргэн, буянтай ахмад Кидд их хэмжээний мөнгөн шагнал хүртэв.

    Өөрийнх нь хөлөг онгоцыг авах хүртэл Кидд нийгэмд зүтгэжээ.Нэг удаа Баруун Энэтхэгийн Антигуа боомтонд байхад  багийнхан нь бослого гаргаж хөлгийг нь булааж аваад далайн дээрэмчдийн далбааг мандуулан тэнгист гарчээ.Бослогыг санаачилсан Мадагаскар эр дээрэм хийж л маш их баян болно гэж хүмүүстээ итгүүлсэн байна.галзууртлаа уурласан Кидд хөлөг дээрээ дахиад ганц ч Мадагаскар хүн гаргахгүй гэж тангараглав.

    Аль нэг хөлгийнхөн далайн дээрэм хийх явдал тэр үед гардаг байлаа. XVIII  зуун гэхэд далайн дээрэм дээд цэгтээ хүртэл хөгжөөд байв.Испани,портуалв, голландын худалдааны баян хөлөг онгоцууддалайн дээрэмчдийн сайхан олз байсны зэрэгцээ  XVII  зууны сүүлчээр британийн парламентаас удаа дараа гаргасан хуулиуд английн хөлгүүдэд ч халтай болжээ.Эдгээр хуулиудаар америкийг колончлогчид далайн чанадаас авчирсан бараа таваарыг хорьсноос гадна өөрсдөө ч бэлэн бүтээгдхүүн үйлдвэрлэхийг хоригложээ. Үүнээс болоод английн үйлдвэрлэгчид бараа бүтээгдхүүнийхээ үнийг хэмжээгүй өсгөсөн нь кооничлогчдод таалагдсангүй.Тэд дургүйцэн гомдол гаргаж байсан ч нэмэр болсонгүй Яг энэ үед колоничлогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн хүмүүс гарч ирсээр бйхад английн засгийн газар нүд чихгүй юм шиг байлаа.

    Далайн дээрэмчид хэзээд дээрэмчин байгаад зогсоогүй бас ашиг хонжоо хайсан худалдаачид байсан болохоор Англи болон түүний Америкийн колониудын хооронд зуучлагч болжээ.Вигуудын нөлөө бүхий нэг бүлэг далайн дээрмийг үндсээр нь өөрчлөөд зогсохгүй  маш их ашиг олох төлөвлөгөө зохиосонд найдвартай  ахмад хэрэгтэй болжээ. Далайн дээрэмчдийн эсрэг ажиллагааг удирдахад Киддээс илүү тохирох хүн байсангүй.Вигүүдийн намын гишүүн. Нью-Иорк, Массачусетс, Нью-Хемпшир мужийн амбан захирагч, лорд Белломонт энэ ажиллагааг удирдахыг Киддэд санал болгоход өөрийн хөлгөө Мадагакарчуудад булаалгасандаа өсөрхөөд байсан тэр ч дуртай зөвшөөрчээ.Хөрөнгө мөнгө ихтэй вигүүд Киддын багийнхныг хэрэгтэй бүхнээр хангажээ."Адал явдлын хөлөг" 258 тонн усан түрцтэй, хамгийн сайн 34 их буутай, багиийнхныг ахмадын хувийн сонголтоор бүрдүүлсэн байлаа.Киддэд түүний онцгой эрхийг баталсан албан ёсны бичиг баримт байгаагүй бол зүгээр л нэг далайн дээрэмчин гэгдэхээр байжээ. Англитай дайны байдалд байсан  Францын хөлгүүдэд халдах эрхийг ч авлаа.

    Тухайн үедээ далайн дээрэмчдийн үүр уурхай болж байсан Мадагаскарыг эхний байгаа гэж сонгов.Киддын хайгаад байсан ахмад Тью, Мейз нар тэнд л байгаа сурагтай. Кидд тэднийг Мадагаскарын эрэг , Энэтхэг хүртэл хаа сайгүй эржээ. Замдаа англи, голландын хэд хэдэн хөлөгтэй таарсан ч Кидд тэдэнд гэм хийхийг хүссэнгүй. Бас ч гэж багагүй "баян түүх намтар"-тай хүмүүс багтаж байсан багийнханд ахмад Киддын энэ байдал таалагдсангүй тул Мадагаскарт зангуугаа буулгамагц л хүмүүс нь таран одож дээрэмчидтэй нийлжээ.

    Хэдийгээр жаахан бүтэлгүй явдал болсон ч шударга ахмад зангаа хувиргасангүй үлдсэн хүмүүсийнхээ хамтаар аялалаа үргэлжлүүлэв.Гэтэл түүнтэй үлдсэн хүмүүс үзэл санааг нь дэмжсэнгүй.Нэг удаа их буучин Уильям Мур ахмадтай хэрэлдэж "Чи биднийг юу ч үгүй болгож байна.Бүгдэд саад болж байна" гэсэнд ахмад гэссэнгүй уурлаж хувин авч шидэн толгойг нь цохисонд тэр маргааш нь нас баржээ.Мурын шууд хэлсэн үг Киддэд маш хүчтэй нөлөөлжээ.Хэрэв эцэж ядарсан,өлсгөлөн хүмүүсийн үгэнд орохгүй бол дараачийн удаа өөрөө амиа алдана гэдгийг тэр ойлгожээ.Сонголт хийх цаг иржээ.Ингээд ахмад Кидд далайн дээрэмчний замыг сонгожээ.

    Хамгийн эхлээд энэтхэгүүдийн мэдлийнх боловч францын далбан доор явж байсан  "Кведаг"  хөлгийг дээрэмдэж торго дурдан,алт мөнгө,өөр бусад эд зүйл булаан авчээ.Сэтгэл ханасан Кидд дээрэмдсэн хөлгөө чирсээр Мадагаскарт ирж хуучин муу хөлгөө илүү найдвартай "Кведаг"хөлгөөр сольж  Мадагаскараас баруун Энэтхэг хүрэх 5 сарын аянд гарчээ.

    Түүнийг африкийг тойрон явж байхад Англи, Энэтхэг хоёр улсын хооронд хөлөг онгоц булаасан тухай улс төрийн маргаан дэгдэв. Английн хөрөнгө оруулагч энэтхэгийн хөлгийг булаасанд уурласан Их могол Баруун Энэтхэг компанийн  түшмэлүүдийг шоронд хорих зарлиг буулгав. Гэтэл Баруун Энэтхэг компанийнхан Их моголын өмнө буруугаа цайруулахыг английн засгийн газар, парламентаас шаарджээ.Улс төрчид бүр яахаа мэдэхгүй болов.Яагаад гэвэл Кидд эзэн хааны баталгаа бичигтэй байсан юм.тэр баталгааг хүчингүй, харин Киддыг далайн дээрэмчин гэж зарлах хэрэгтэй болов.Кидд болон хамсаатнуудыг нь баривчлах зарлиг гарчээ.

    Юу ч мэдээгүй Кидд Ангилья аралд дөхөж ирэв.Өөрийг нь дээрэмчин гэж зарласныг дуулаад дарвуулаа хөөргөн Антигуагийн зүг зугтжээ. Цорын ганц аврал нь лорд Белломонт гэж боджээ.Делэвэр буланд зарим нөхдөө онгдох хувийг нь өгч буулгаад лорд Беллотонтод хүргэх захиа дамжуулав.Тэр эхнэртэйгээ уулзахыг маш их хүсэж байсан ч болгоомжлон эхлээд Лонг-Айлендаас хойхно байдагГарднес аралд хүрээд цаашид яахаа зөвлөлдөхөөр эхнэр лүүгээ дотны нөхдөө илгээв.Нөхдөө ирэхийг хүлээж чухам ямархуу ирээдүй хүлээж байгааг мэдэхгүй байсан тул алт эрдэнэсээ булжээ. Удалгүй нөхөд нь эхнэрийнх нь хамт ирлээ.Цаашид яахыг хэн ч хэлж мэдэхгүй байлаа.

    Лорд Белломонтоос захиа ирэхэд жаахжн найдвар төрөв. Булаагдсан хөлөг дээр байсан францын бичиг баримтуудыг эргүүлэн өгвөл өөрт нь туслаж чадна гэж зальтай улс төрч хэлжээ.Сайн нэрээ хурдхан сэргээнэ гэж найдсан Кидд дэндүү болгоомжгүй загнаж шаардсан бичгийг нь лорд Белломонтод өгөхөөр Бостоныг зорив.Зөвхөн үүнийг л хүлээж байсан лорд түүнийг баривчлуулан шоронд хорьжээ.Кидд эцсээ хүртэл буруугаа хүлээхгүй байжээ.Түүний өмнөх сайн нэрийг сэргээхэд туслах ёстой өнөөх баримт бичгүүдийг лорд шүүгчдэд өгсөнгүй.1701 онд Киддыг дүүжилж алах ял оноов.

     Харин өнөөх алт эрдэнэс яасан бэ? Тэднийг Гарднес арал дээр булсан гэж ахмад баталж байсан ч дээрэмчдийн хөлгийн ахмад хаа нэгтээ булчихаар хэмжээний  баялагтай байсан гэж үү? Олзоо ихэвчлэн багийнхандаа хувааж өгдөг байсан шүү дээ.Киддын эрдэнэсийголон хүн хайсан боловч одоо болтол олоогүй ажээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4206568/16b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
» Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청