Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,Тэд,4

Уншсан 11489 vote 0 2010.08.17 02:47:53

“Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутлаа тайлах” гэсэн монгол үг байдаг. Хантай энэ үгийг мэддэг боловч яах ч аргагүй бусдын л адил биеэрээ туулж байж утгыг нь ойлгох мах цусанд төрсөн хүн ажээ. Тэр урд нь бараа зүсийг нь ч хараагүй тайваний хүчирхэг “мафийн толгойлогч” дайснаа сэтгэлдээ бүтээгээд түүнээсээ айж, өөрийн арчаагүйдээ сэтгэлээр унаж байсан билээ. Гэвч түүнд өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн их цөс, цөлх ухаан байсан тул хувцсыг нь тайлаад л хээр зогсоочихвол тэр хоёр адилхан л хүн шүү дээ гэсэн логик дүгнэлт гаргаж тэрхүү айдсаа давж чадсан юм. Харин одоо англи хэлний өмнө яах ч аргагүй мэгдэн сандарч байлаа. Тэр англи хэл хурдан сурах арга гэгчүүдийг нухацтай авч үзсэн боловч байгалийн хуулийг өөрчилж чадахгүйгээс хойш ямарч аргагүйг ойлгов. Иймээс тэр гуравхан сарын дотор англи хэл сурах “Барбарос” төлөвлөгөөгөө толгойноосоо авч хаяхаас өөр аргагүй болжээ. Айришд пиво ууж суугаа хөгшин жуулчны толгойг эргэтэл ярих хэмжээний англи хэл сурах гэдэг нэг хэрэг Тоефлийн шалгалтад 800 оноо авах хэмжээний англи хэл сурах гэдэг бол огт өөр хэрэг гэдгийг урьд нь хэл сурч байсан туршлагатай хүний хувьд төд удалгүй ойлгосон юм.

Шалгалтын хөтөлбөрийг тэнэг хүмүүс зохиогоогүй нь лав. Асуулт хариултын хооронд бодох хугацаа байхгүй бөгөөд ...аа, энэ ийм юм уу, ингээд үзвэл яадаг бол... гэхчилэн бодох хооронд цаг гэдэг талийгаад өгөх ба үүнд хариулахын тулд бүгд түүний яс маханд шингэсэн байж ямар ч хугацаагүй автоматаар бөглөж байж л хүрэлцэх оноог авч чадна гэдгийг урьд нь олон шалгалт өгч үзсэн хүний хувьд сайн мэдэж байлаа. Гэтэл огт өөр орчинд байгаа хүн гадаад хэлийг өөртөө ба бэ-гүй хоногшуулахын тулд яалт чүгүй цаг хугацаа хэрэгтэй юм. Хантай яаж ч тэлчлээд дор хаяж гурван жил толгой өндийхгүй сууж, англиар ярьж бодож, ойлгож, уншиж сураад хэрэгцээт оноогоо авч чадна гэдэгтээ эвлэрч үүнд бие сэтгэлээ дасгах хэрэгтэй болов.

Энэ л хамгийн хүнд асуудал байлаа. Гурван жилийн дотор их зүйл өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь Хантай 3 жилийн дараа 36 хүрчихнэ, гэтэл энэ хөтөлбөр 35 нас хүртэл гээд заачихсан байдаг. Бас дээрээс ийм хөтөлбөрүүд голцуу хэдхэн жил үргэлжлээд хаагдчихдаг билээ. 3 жилийн дараа байгаа ч уу, үгүй ч үү. Түүнээс гадна засгийн газруудын хоорондын харилцаа гэж байна. Нэг дарга нь ямар нэгэн байдлаар эвгүй сэтгэгдэл төрүүлэх юм бол дуусаа гэсэн үг. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр бодох тусам 3 жил гэдэг хэтэрхий урт хугацаа ажээ: Хантай хэтэрхий эрт баярлаж.

Гэтэл тэр бүхэл бүтэн 3 жил толгойгоо салаавчилж хэвтэхдээ чухам юу хийж байсан хүн бэ? Гэдэг асуулт хамгийн аймшигтай байв. Тулаанд бэлдэж байна. Эх орон дуудахад бэлэн байх болно энэ тэр гээд л өөрийгөө хөөргөөд байсан, хаана байна  тэр бэлэн байдал чинь? Гэж өөрөө өөрөөсөө асуухад хариу хэлэх үг олдохгүй гөлөлзөж байлаа. Ашиггүй өнгөрүүлсэн энэ гурван жилд англи хэл сурч байсан бол... гэж бодогдоход өөрийн эрхгүй тархиа шаамаар санагдаж байлаа. Ийм юм болно гэж би яаж мэдэх юм бэ гэж тэр өөрөөсөө өөрийгөө өмөөрөх аргагүй байлаа. Зурагт асаахад, сонин уншихад, нэт эргүүлэхэд ер нь хаана л бол хаана, гэрийнх нь гадаа хүртэл “ Англи хэл сурцгаая. 21-р зуунд англи хэлгүйгээр юу ч бүтэхгүй шүү” гэсэн утгатай уриалга, ухуулга, зарлал энд тэндгүй бүтэн гурван жил нүднийх нь өмнүүр алаглаж, чихэн дээр нь хашгирч байсныг тэр сайн мэдэж байгаа учраас тэр.

Цаг хугацаа бол хамгийн үнэт эрдэнэ гэдэг үгийг тэр цээжээр мэднэ. Бүр сайн мэднэ. Гэтэл тэр өөртөө цаг хугацаанаас өөр их юм байхгүй гэж бодож явснаа санахад амиа хорломоор болж ирэв. Алдагдсан цаг хугацааг эргүүлж авчрах арга байхгүй ажээ. Амь амьдралаа шийдвэрлэх мөчид зориулан биеэ бэлдэх бүхэл бүтэн 3 жилийг хувь заяа нь түүнд харамгүй гаргаж өгсөн, харин түүнийг нь ашиглаж чадсангүй алджээ. Халаглаж хашгирч уйлаад юу ч бүтэхгүй, тэр ахиад л хожигдож, дахин гутамшигтайгаар ялагдах болж байна. Ямар ч тулаан, ямар ч дайсан гарч ирсэнгүй зүгээр л тэр тэнэг, өөрийнхөө тэнэгээс болоод өөрөө өөрийгөө гэрээсээ гараагүй байхдаа булшлав.

Хэний ч санаанд ороогүй англи хэл, цаг хугацаа хоёр түүний мохошгүй бардам зүрхийг бяц дарлаа. Хантай энэрэлгүй хорвоогийн энэ гэнэтийн цохилтийг дааж чадах уу? Энэ асуултад тэр хариулж чадахгүй байлаа. Хариулах нь битгий хэл амьсгаа ч авч чадахгүй байв. Цаг хугацааг байгаа дээр нь ашиглаж чадахгүй бол бүх юм өнгөрнө гэдгийг харин тэр өнгөрсөн хойно нь ойлгов. Монгол хүн жар хүрээд ухаан орж жаран нэг хүрээд үхнэ гэдэг үг хачирхалтай хорон утгаараа яг голыг нь олж хэлжээ.

Гэвч байз... уул үзээгүй байж хормойгоо шуух хэрэг юу байна? Бүх юм арай ч өнгөрчихөөгүй байна. Юманд учир суманд гичир гэж бий... Аавын хүү аргатай, аргалын гал цогтой гэсэн үг ч бий сайтар бодож тунгааж үзэх хэрэгтэй гэсэн нэгэн нэгэн бодол түүний дотор харван орж ирэхэд Хантай бага зэрэг тайвшрав. Яарч сандран давчдаж орилж хашгирах хэрэг байхгүйэ. Хожимдсон ч гэсэн англи хэлээ шаргуу үздэгээрээ үзье англи хэл үзлээ гээд алдах юм байхгүй гэдэг бол харин баталгаатай зүйл. Гурван жил ч бай хэдэн жил ч бай англи хэл үзээд хэрэгтэй оноогоо авч чадах юм бол тэр насаа дарж болно шүү дээ. Монгол хэдийгээр ядуу зүдүү гэвч монголчуудад нэг иймэрхүү жижигхэн эрх чөлөөг эдлэх боломж байдаг юм. Японд бол энэ санашгүй зүйл, харин монголд бол боломжтой гэж бодож байна. Тиймдээ ч монголчууд ядуу хоосон ч монголдоо амьдраад болоод байдаг бизээ. Насаа дарах, бичиг баримтаа солих зэрэг ч ёстой хурууны үзүүрээр бүтэх ажил байлгүй... гэсэн бас нэгэн бодол толгойд нь түрэн орж ирэхүй Хантай бүр тайвширч толгой нь шажигнатал ажиллаж эхэллээ.

Ажил үүргээ яв цав, яг таг хийтэл гүйцэтгэдэггүй гэж гадныхан монголчуудыг шүүмжилдэг боловч монголдоо бол хойно урд нь оруулж, өнхрүүлж дүгэрүүлээд болоод л байдаг юм. Энэ бол монголын онцлог, үүнийг зөвхөн монгол хүн л ойлгоно. Тиймээс зөвхөн гурван жилийн дараа гэхэд тэтгэлэгт хөтөлбөр хаагдахгүй байх болтугай л гэж залбирах үлдэв. Гэхдээ л эрсдэл өндөр байна. Алдагдсан цаг хугацааг нөхөх өөр арга юу байна судлая гэж тэр шийдлээ.

Хантай Тоэфлийн шалгалтын талаар сураглаж үзээд хүн анзаарамгүй боловч нэгэн чухал зүйлийг олж мэджээ. Энэ бол орчин үед уг шалгалтыг интернэтээр авдаг болсон гэнэ. Энэ бол гэртээ сууж байгаад өгчих боломжтой гэсэн үг. Ингэхэд компьютерийн дэлгэцийн цаана хэн сууж байхыг хэн мэдэх билээ. Мэдээж уг шалгалтын хөтөлбөрийг бүтээгчид тэнэг хүмүүс биш тул өөр хүнээс шалгалт авахгүйн тулд ямар нэг юм хийсэн л байх гэхдээ судалж үзэхээр шийдэв. Энэ гэнэхэн заль амжилттай бүтвэл тэр даруй 2 жилийг хэмнэж чадмаар бодогдоно. Юу гэвэл тэр нэг жилийн турш англи хэл үзэхэд тоэфлийн 800 оноо авч чадахгүй ч дориун сайн англи хэлтэй болчихно гэдэгтээ бол итгэлтэй байлаа. Тэр үед мадаггүй сайн англитай хүнийг өөрийнхөө оронд шалгалтад оруулаад хэрэгтэй оноогоо авчихвал түүнд хэн эргэлзэх юм бэ?

Энэхүү гэнэхэн бодолдоо урам орсон Хантай хичээлээ шамдан үргэлжлүүллээ. Хууран мэхлэх гэдэг муухай л юм. Гэхдээ “Дайтах урлаг бол хууран мэхлэх урлаг” гэж хэн хэллээ, Күнз өөрөө тэгж хэлсэн. Харин монголчууд сайн хуурч чаддаг байсан тул ялж чаддаг байсан юм. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж үг байдаг ч энэ удаа бол Хантай нэг муу бутны бор туулайтай биш харин тэнгэрийн луутай өрсөлдөх хэрэгтэй болоод байна. Тиймээс тэр үхэр хэлбэртэй бүргэд бүтээхээс өөр аргагүй байгаа билээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531879/77b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12717
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10924
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11672
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11037
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10880
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11208
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
» Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11017
배너신청
자생병원

배너신청