Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Монгол",3

Уншсан 10923 vote 0 2010.08.17 00:52:28

              Дэжид охин тэр шөнө унтаж чадаагүй билээ. Эх, эмээ, отог омгийнхон нь амьд мэнд өглөө болгох болтугай гэж эмээгийнхээ зааж өгсөн хэдэн тарнийг амандаа уншиж, мэдээ орсон цагаас шүтэн мөргөж дадсан догшин сахиус жамсран бурхандаа үүр цайтал залбирсаан. Гэгээ орж хөл хөдөлгөөн эхэлмэгц гарч, хашааны хаалганы багана налан зогсоод уран хийцэт төмөр сараалжны завсраар хөдөлгөөн орж эхэлсэн гудамжийг ширтэн эхийгээ хүлээсэн. Эхэндээ ойртсон хүн болгоныг, хүн тэрэг болгоныг сэрхийн хардаг байсан бол, үд өнгөрч нар гудайх үеэс бүгдийг ойлгож түм түжигнэж бум бужигнасан гудамыг зүгээр л гөлийн ширтсээр зогссон. Ар гэрийнхэн нь бүгд үрэгджээ гэсэн бодол цээжинд нь тов бууж байвч үүнтэй эвлэрэхийг хүссэнгүй, түмэн зүйлийн шалтаг бодож олохыг хичээнэ. Түүн дотроос хамгийн үнэмшилтэй нь хөлөг онгоц өнөөдөр явахаа больж хойшлуулсан байх гэсэн таамаг... Охин энэ бодолдоо итгэж байв. Тэгээд л тэд ирээгүй хэрэг. Хашир болгоомжит хөгшин эх нь хүний анхаарал татахгүйн тулд бүгдийг гадагш гарахыг хориглоод “Дэжид тэртэй тэргүй найдвартай газар, хангалттай мөнгөтэй байгаа юм чинь тэндээ байж л байг, цаг  нь болохоор очоод авчихна... “ гэхчилэн ярьж буй нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохоор тодхон төсөөлөгдөх аж. Энэ бодолдоо бага зэрэг тайвширч харанхуй болоход тэд маргааш өглөө ирнэ дээ гэсэн бодол тээсээр буудалдаа буцаж орлоо.

              Буудлын зочин хүлээн авах дарга өчигдөр орой харуулын ахлагчаас түүнийг хүлээн авсан намхан бүдүүн ах мөн л инээмсэглэсээр тосон мэндлэхэд, өнөөдөр гэрийнхэн нь ирээгүй тул дахин нэг хонохыг хүсэв. Хариуд нь нялуун инээмсэглэл тодруулсан нүүрээ ойртуулж эрхэм авхайн аргагүй байдлыг бодож өчигдөр ганц л хонохыг зөвшөөрсөн тухай мэдэгдэхэд охин ганц ч үг хэлэлгүй цүнхэндээ гараа хийн 200 иен гаргаж ширээн дээр тавилаа. Уг нь бол түүний өчигдөр хоносон өрөөний үнэ 50 иен байсан. Гэвч одоо бол буудлаас гарч яасанч болохгүй байлаа. Гэрийнхэн нь энд л түүнийг хайж ирэх ёстой. 50 иен ч их мөнгө, аргагүй тусгай хамгаалалт бүхий албаны  улс буудаг буудал болохоор тэр биз. Харин энэ удаад мөнгө хамаагүй байлаа. Эх нь түүнд ямарч үнээр хамаагүй хахуульдаад энд үлдэж хүлээ гэж ойлгуулсан. Ширээн дээрх мөнгө өрөөний түлхүүрээр солигдох нь тээр холоос дурангаар харж байгаа мэт сонин харагдах ажээ.

              Дэжид охин ийм байдалтай арав хонов. Өглөө болгон горьдож, өдөр болгон үхэж, үдэш болгон найдаж, шөнө болгон залбирч байлаа. Амьдралын гашууныг амсаж үзээгүй бяцхан зүрх нь өглөө болгон шархирч, өдөр болгон зогсож, үдэш болгон эмтэрч, шөнө болгон амилж байлаа. Тэр юу хийх яах ёстойгоо ч мэдэхгүй, зөвхөн хүлээх ёстой хүлээх ёстой, хүлээх ёстой, хүлээх ёстой... хэмээн амьсгалж, зүүдэлж, амьдарч, зөвхөн тэр үгэн дээр тээглэн тогтож байсан билээ.

Бүтэн арав хоногийн турш Дэжидтэй хамт уйлагнан өнжсөн тэнгэрийн зузаан бараан үүл нимгэрэн нарны туяа хөшигний цаанаас тусах мэт сүүмийн гэгээрсэн тэр өдрийн өглөө энэрэлт эхийн нөөлгөд хоргодон асан балчир нас нь түүний амьдралаас тасар татагдан эгнэгт одоод, хадат уулын хайргат энгэр мэт хорвоогийн хатуу нудрагатай улаан нүүрээрээ халз тулсан билээ.

Тэр өдрийн өглөө гудамжаар холхих хүн хогийн урсгал ширүүсч эхлэх үес хаалганы сараалжнаас зууран зогсож асан охины чихэнд “Дэжид авхай, Дэжид авхай...” хэмээн хашгирах танил дуу гэнэт сонсогдоход агчисхийн цочиж олны дундуур нүдээ гүйлгэн харцаараа хайтал, өрвийж халтартан царай дарж, ноорхой хувцасны оронцог эгэлдрээд агшиж жижгэрэн танихын аргагүй болсон Жаман... мэдээ орсон цагаас хамтдаа наадаж өссөн Жаман хөвүүн хоёр гараараа даллан дэвхцэж түүнийг чиглэн гүйж явах нь нүдэнд туслаа.

              “Амьд байна... Амьд байна манайхан “ гэсэн бодол харанхуй цээжинд нь цахилгаан цахих мэт зурсхийн гялбахуй охин ухасхийн гүйж гарлаа. Хүүгийн өөдөөс гүйж явах зуурт “манайхан хэцүү байдалд орж нуугдсан байх... Тэгээд энэ Жаманыг зүс хувилган нууцаар илгээсэн байх” гэсэн бас нэгэн бодол сэргэлэн ухаанд нь гялсхийн буумагц  дороо зогтусан эргээд дааман хаалганы бүдүүн баганы буланд олны нүднээс нуугдасхийн зогсоод энэ хооронд хар гүйхээрээ ээрэн бархирсаар тулж ирсэн хөвүүний хоёр гараас угз татан доош нь суулгалаа. “Юу болов? Яриач...” хэмээн шивнэх мэт чимээгүйгээр хашгиран дахин дахин асуухад, гагцхүү Дэжид авхай... Дэжид авхай... хэмээн ээрэн уйлах сөөнгө хоолой л хариуд нь дуулдах ажээ.

Хөвүүний цөхөрч туйлдсан харц, үхмэл өнгөөр цонхийж харласан царай, өмхий ханхалж ноорсон хувцас нүдэнд нь ээлж ээлжээр тодрон тусахад тэр өдрийн тэнгэр шиг нимгэрэн онгойж ирсэн цээжинд нь цөхрөл гашуудлын хар үүл хором хормоор хуралдан зангирсаар “Үхсээн... Бүгд алагдсан” гэсэн үг хатаж сөөсөн хоолойноос сонсогдохтой үгүйтэй дөнгөж дуулдахад харах нүдийг нь харанхуйлан бүрхлээ.

              Нойтон хүнд агаар турьхан мөрөн дээр нь дааж давшгүй хүндээр дарж, эцсийн мөч хүртэл цэх тэнэгэр байхыг хичээсэн туяхан нуруу нь бөхийгөөд, туранхай өвдөг нь чулуун шалан дээр нидрэн сөхөрч, төрөлх тунгалаг харц нь цөхрөлийн сүүдэрт балартан, энэрэлгүй тавилангийн шорвог нулимсанд алдрай охин живлээ. Эх нутаг элгэн саднаасаа хагацсан, элээний ангаахай шиг хоёр жаалхан хүүхэд мөр мөрөө түшилцэн чимээгүйхнээр эгшин хайлан байх нь тэдний хажуугаар урсан өнгөрөгч ширхэг будааны төлөө тэмцэн шоргоолж шиг бужигнан хөлхөх харь элгийн хүмүүс хийгээд тэр бүхний дээрээс омог бардам сүүдрээ тусган өнгийх өндөр барилгын оройд залагдсан эзэнт гүрний сүрт далбаанд огтоос падгүй хэрэг байлаа.

Тэр хоёрт одоо түшиж тулах хэн ч байхгүй, цаашид хэрхэн яаж амьд үлдэхээ ч мэдэхгүй, басхүү амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хоёр хүүхэд тэр үед ганц л зүйлийг сайн ойлгож байсан нь энэ газар монгол гэдэг нэр үхэл гэдэг үгтэй агаар нэгэн ажээ. Юу чухал, юу буруу, юу зөвийг ялгаж салгаж мэдэхгүй ч үхлээс айж, үхлээс зугтах нь амьд амьтны төрөлх зөн совин ажгуу.

              Нэгэн цагт ертөнцийг чичрүүлж явсан хүчирхэг монгол, би монгол гэж хэлэхэд дэлхий өмнө нь сөхөрдөг байсан эрин цаг хэдэн зууны тэртээд алсран өнгөрөөд, эцсийн голомтоо аварч үлдээхийн төлөө эх нутгаасаа ойн гарсан нэгэн монгол омог сүйрэн мөхөв.

Нэгэн үе африк, европ, азийн хагасыг эзэрхэж асан хүчирхэг Мухамедийн хөвгүүнийг өлмийдөө сөгтгөсөн, идэрхэг монгол баатар Хархулангийн цусны сүүлчийн тасархай шанхайн чулуун гудамжинд чийгийн өт мэт арчаагүйгээр атиран унахыг хараад, мандах буурах олныг үзсэн буурал түүхийн мэлмий дальдран мэгшиж авай.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531742/f0f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107130
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10881
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11209
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11018
배너신청
자생병원

배너신청