Бичлэгийн тоо 497

Хоолоо идээд дуусахад яг үдийн 14 цаг өнгөрч байв. Хантай модчингийн хамт агуулахын новшийг зайчилж мотоциклийг гаргаж ирээд үзлээ. Модчин мөн агуулахаас хайрцагтай бүрэн багаж гаргаж өгсөн нь талархаад ч барахгүй их тус болно. Санасныг бодвол тун гайгүй харагдах ба дугуй болон гинж, хурдны араа хэвийн солигдож, гаднах эд анги бүв бүтнээрээ байлаа. Мэдээж акумлятор нь суусан байх тул модчины ландаас холбон асаах товчийг дарахад астачер ажиллаж байсан боловч мотор асахгүй байв. Шатахууны хоолойнууд бүтэн, юун түрүүн сэвчээг цэвэрлээд карбюраторыг авч үзвэл хавлагууд нь ажиллагаатай шатахуун хэвийн ирж байв. Одоо мотор л үлдлээ. Мотор цохичихсон байвал өнгөрөх нь тэр. Түрүүн үзэхэд моторын масло хэвийн байсан тул гайгүй байгаа гэж найдна. Юу нь болохоо байчихсан юм бол? Модчин түүний хажууд сандал авчирч суугаад, тамхи баагиулан түүний хийж байгаа зүйлийг шохоорхон ширтэх ажээ. Моторын дээд тагийг тайллаа. Ийм байдаг байжээ. Ганц цилиндерт хөдөлгүүрийн хоёр клапанг нээж хаадаг нударган гол дээр байрлах хос дохиурын нэг нь хуга үсрээд дотроо хэвтэж байв. Гарах клапан хаагдахгүй байсан тул мотор асахгүй байжээ. Хугархай дохиурыг салгаж авлаа. Үүнийг хотоос худалдан аваад сольчихвол боллоо. Гэвч хотод түүнийг харуулдаж байгаа нь гарцаагүй. Анхны төлөвлөгөө ёсоор бол хотоос бүр мотоцикл авчирах тухай бодож байсан ч тэр бол аргаа барсан хүний л санаа. Одоо бол иймхэн юмны төлөө хот руу орж мөшгигчдийн сэжгийг төрүүлэн мөрөөрөө оруулах нь дэндүү харамсалтай хэрэг.

Хөдөө тосгонд ойр зуурын юм хийдэг улс мэр сэр байх нь хаа газар адилхан. Горьдлого сүүмэлзсэн харцаар модчинг ширтэн асуулаа.

Модчин тамхины утаагаа аажуухан үлээгээд

-Наадах чинь гагналаа гээд ачааллаа дааж ажиллах юм уу? Гэж асуултыг асуултаар хариулав.

-Монголд энэ байтугай юмыг аргалаад л явдаг юм. Сайн гагначихвал ямарч гэсэн мянган км тэсэх байлгүй. Энэ дохиурт ямарч цохилт ирдэггүй, зөвхөн нударган голны энэ зууван хэсгийн хөдөлгөөнийг даган дээш доош л хөдөлж байдаг юм хэмээн Хантай тэвчээртэй тайлбарлаад модчинг харлаа.

-Явцгаая гэж модчин товчхон хэлээд босоход Хантай хугархай дохиураа барьсаар дагав. Машиндаа орж суугаад хөдлөхдөө модчин “Хажуугийн халуун рашааныг ажиллуулдаг гэр бүлийн нөхөр нь хагарсан цоорсон хоолойнуудаа өөрөө гагнаж байх нь их зардал хэмнэх юм гэж үглэсээр байгаад саяхан нэг дамжаанд суугаад гагнуурын аппарат худалдаж авчирсан юм. Чи ч бас азтай золиг юм” гэж ярилаа. Хантайн ч сэтгэл сэргэж “Би ч эрх биш дээрээ харах тэнгэртэй монгол хүн юмдаа” гэж өөрийн эрхгүй бодож явлаа.

              Удалгүй гурван байшинтай халуун уур хөөрсөн тохилог халуун рашаанд хүрэхэд дөч гаруй насны гэр бүлийн хоёр тосон гарч ирлээ. Модчин тэдэнтэй мэнд мэдэж ”Энэ залуу манай уулаар аялж яваа хүн” гэж товчхон танилцууллаа. Гэрийн эзэд тэднийг зочдын хоолны өрөөнд урьж ногоон цайгаар дайлан халуун рашаанд орохыг урив. Хантай хэдийгээр яаарч байсан боловч, нэгд тэдний урмыг бодож, хоёрт ууланд аялагчийн гол зорилгын нэгэнд нутгийн халуун рашаанд орох явдал байдгийг санан сэжиг авахуулахгүйн тулд дуртай зөвшөөрлөө. Модчин түүнийг рашаанд орохоор явахад нүд ирмэн дохиод “Санаа зоволтгүй, энэ хооронд би нөгөөхийг чинь гануулаад байж байя” хэмээн хуйвалдагчийн дүр тоглоомоор эсгэн аяархан шивнээд хоцров.

Халуун рашаан харин түүнд жинхэнэ эмчилгээ боллоо. Цэнгэг агаарт офүро хэмээх задгай чулуун онгоцонд арьс чимчигнүүлсэн халуун усанд зөвхөн толгойгоо гарган суухад түрүүчийн хар хөлс бүгд угаагдан цэвэршээд мөн нэмэн нэмэн хөлс нь гарч энэ удаад түүний биенээс жинхэнээсээ шархны хор бүгд урсан гарч байх шиг санагдана. Хөлөө хөдөлгөж үзвэл бараг л зүгээр болжээ. Халуун усанд байж бүр тэвчихээ байталаа албаар тэвчин суусаар толгой нь эргэж эхлэх үед босон гарлаа. Душнд орж биеэ арчаад гарахад сэрүүн тунгалаг агаарыг бүх биеийнхээ арьсаар амьсгалж байх шиг санагдан, бие нь хөнгөрч марафон гүйсэн ч чадмаар санагдах нь сайхан. Япончууд яагаад амралт олдонгуут л хаөлуун рашаанд орохоор явцгаадгийн учрийг сая л ухаарах шиг болов. Одоо тэр бие сэтгэл бүх талаараа бүрэн цэнэглэгдэж гүйцээд ямар ч бэрхшээлийг даван туулж чадахаар болжээ.

Одоо орой болсон тул модчин өвгөнийд очиж мотоциклоо угсарч хоноод өглөө эрт замдаа гарна. Түүнийг одоо хэн ч зогсоож чадахаасаа өнгөрсөн мэт совин төрөх ажгуу.

“Японы гэрэлтдэг чихтэй сармагчин”, бүр бага ангид байхдаа нэг тийм нэртэй өгүүллэг уншсанаа өөрийн эрхгүй санагалзав. Осолдохгүй л япон зохиолчийн өгүүллэг байсан ба зохиогчийх нь нэрийг мартжээ. Бодоход орос хэл дээрээс монгол руу орчуулсан байлгүй, “Японы орчин үеийн зохиолчдын өгүүллэг” гэсэн номонд байсан. Утга нь гэвэл европын амьтны хүрээлэнд японоос баригдаж ирсэн 2 сармагчин бие биенээ нарны туяа нэвт тусч гэрэлтдэг нимгэн дэлдэн чихээр нь нэг нутгийнх гэдгээ таниад санаа нийлэн хэзээ ч амьдарч дасахгүй тэр амьтны хүрээлэнгээс оргон нутагтаа очихоор шийддэг, тэгээд яаж ийгээд оргодог тухай, цаагуураа бол японы европжсон шинэ нийгэмдэх хүний сэтгэлзүйн талаар бичсэн юм болов уу гэж одоо бол бодохоор өгүүллэг.

Тухайн үед бага байсан болохоор нарийн учрыг нь ойлгоогүй бөгөөд монголоор бол харь холоос нутгаа тэмцэн гүйдэг монгол морины домогтой ойролцоо санагдсан учраас сэтгэлд  нь дотношин үлдэждээ.

              Хантай уулаар мотоциклтой аялсан анхны өдрөө санаанд оромгүй газраас гэнэт гэнэт гарч ирдэг японы жижигхэн сармагчингуудаас их цочдог байлаа. Яваандаа тэднийг тоохоо больсноор барахгүй гэнэт хүүхэд байхдаа уншсан энэ өгүүллэг санаанд нь орж тэдгээр бяцхан дүрсгүй сармагчингуудын чих үнэхээр гэрэлтэж байгаа эсэхийг нягтлан харахыг хичээдэг болж, улмаар тэдэнд дасаад эзгүй ууланд ганцаараа яваа биш, амьтны хүрээлэнгээр зугаалж яваа мэтээр өөрийгөө төсөөлдөг болжээ.

              “Модчин өвгөн” Хантайд газрын зураг өгч нарийвчлан тайлбарлан заасны дээр угаасаа олон жил машин техник их холхиогүй эзгүйрсэн уулын гүнд ренжерүүдийн эргүүл хийж явдаг хэдхэн шороон зам байх тул төөрнө гэж айхгүй байлаа. Бас түүний банкийг дүүргэж өгөөд ахин 5 л-ийн саванд бензин дүүргэн ганзагалуулсан тул замдаа зогсоно гэж айлтгүй. Мөн өчигдрийн чанасан гахайн өөх, өглөөний шинэхэн талх хэдийг сэтгэл харамгүй бэлэглэсэн билээ.   

              Уржигдар халуун рашаанаас гарч ирэхэд модчин өвгөн түүнийг гараараа даллан дуудаад амралтын газрын эзэдтэй танилцуулан хамт цай ууцгааж билээ. Дөч эргэм насны залуувтар эр эм хоёр урьд нь дунд сургуулийн багш байсан гэх бөгөөд их хотын ядаргаат амьдарлаас уйдаж, эрх дураараа амьдрахыг мөрөөдсөөр насаараа цуглуулсан хадгаламжаараа энэхүү уулын мухар дахь халуун рашааны амралтыг худалдан авснаар ёстой л нөгөө Сүхбаатарын хэлснээр цэнгэлийн манлайг амсаж байгаа юм байх. Японоор хаана ч гэсэн “онсэн” гэгдэх энэхүү рашаан амралтын газар хаа сайгүй элбэг байдаг авч амрагчид ч гэсэн хаана ч гэсэн элбэг олддог бололтой. Ямар сайндаа л нэг удаа сугалаагаар их мөнгө хожсон гэр бүлийг телевизээр үзүүлж, хожсон мөнгөөрөө яаах төлөвлөгөөтэй байгааг асуухад “Юун түрүүн гэр бүлээрээ нэг сайхан онсэн явж амрана даа” гэж байхав.

              Хэдийгээр хүн ам цөөтэй хязгаар нутагт, дээрээс нь бүр уулын мухарт байх энэ жижигхэн онсэнд хүн ч цөөхөн ирдэг байлгүй, ашиг орлого нь санаанд нь хүрч байна уу гэж эвтэйхэн асуухад, харин ч хоюул хоюулаа инээд алдан байж “алдагдалгүй л гарч байвал бидэнд болоо, юун түрүүнд амар тайван амьдрах бололцоо олдож байгаа нь бидний гол ашиг даа” гэж байж билээ.

Энэ бол тэдний үнэн сэтгэлийн үг байсан. Хантай японд ирээд л “хөдөлбөл хөлс, зогсвол зоос” гэдэг үгний учрыг ойлгосон болохоор тэдний сэтгэлийг сайн ойлгож байлаа.

              Зогсолтгүй эргэх зоосны хүчинд тогтдог хөрөнгөт нийгэмд талын монгол айл тайван амгалан гэдэг дууны үг огт тохирохгүй ажгуу. Байр хоолонд мөнгө төлөлгүй яахав гэхэд хөлөө жийгээд хэвтэеэ гэсэн ч мөнгө төлөх л хэрэгтэй болно. Үнэгүй юм гэж нэг ч үгүй. Тиймээс ч хүн гэдэг амьтан амьд явъя л гэж байгаа бол заавал ч үгүй ямар нэгэн юм хийж орлого олохоос өөр аргагүй болдог аж. Хаана гэсэн адилхандаа гэж бодох хүн нэг байхад япон шиг олон сая хүн нэг доор чихэлдсэн нийгэмд сул зай гэж нэг ч байхгүй бөгөөд тэдний нийгмийг шатрын хөлөгтэй зүйрлэн толгой сэгсрэх хүн ч бас бий. Юу гэвэл шатрын хөлөг дээр хүү болгон өөрийн зогсоол нүүдэлтэй бөгөөд тооцооноос зөрвөл идүүлнэ. Ийм амьдралын хүрднээс залхсан олон хүн амьдралд ялагдан гудамжинд гарч хог түүн амь зогоож, цаасан хайрцгаар авс мэт зүйл хийгээд толгой хоргодох бөлгөө.

              Тиймээс тэр гэр бүл өөрсдийгөө амар тайван амьдрах азтай золтойд тооцох нь зүйн хэрэг.

Ийм нийгэмд хүн хүндээ туслана гэдэг тунчиг хэцүү хүнд хэрэг бөгөөд аяга хүйтэн цай, халбага хоол хийгээд өгсөн ч цаана нь хэн нэгэн үүний мөнгийг төлж буй хэрэг юм. Хичнээн хямдхан байсан ч тэр мөнгийг олохын тулд ямар нэг юм хийсэн л байж таарна. Хичнээн илүүдсэн байлаа ч тэр мөнгийг хүнд зүгээр өгөхийн оронд хадгалж байсан бол хожим орлого олох чадваргүй болсон хойно өөрийнх нь аминд орох ёстой тооцоотой эд.

              Үүнийг Хантай маш сайн ойлгож байсан болохоор өөрт нь сайхан сэтгэлээр тус хүргэж буй эгэл жирийн эдгээр хүмүүсийн сэтгэлийн сайхныг маш тодоор харж байлаа. Тэр хүмүүс түүнд туслахдаа хожим энэ залуу миний ачийг ингээд нэг хариулчих байлгүй дээ гэж горьдоогүй, харин ч энэ яваа насандаа бараг ахиж уулзахгүй нь тодорхой. Буян хийж нүглээ нимгэлэх гээгүй. Тэдний ёсонд тийм юм байхгүй. Хожим хүн амьтанд тэднийг магтаж мандуулах вий гэж нэр төр хөөцөлдөөгүй, тэд нэрээ ч бүтэн хэлээгүй, бас реалити шоуны камер Хантайг дагалдаагүй. Зүгээр л тэд амьд үлдэх гэж тэмцэж яваа танихгүй хүнд өөрөөсөө илүүчилж өөрийгөө зориулж тусалсаан.

              Хантай энэ ууланд аялсан хэд хоногтоо японы сармагчны чих үнэхээр гэрэлтдэг эсэхийг сайтар нягтлан харж чадаагүй ч жирийн хүний сэтгэлийн илч дотроосоо нэвт гэрэлтдэгийг харин тодоос тод олж харсан юм.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3530201/ea8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107130
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10881
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11209
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11018
배너신청
자생병원

배너신청