Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Шийдвэр"

Уншсан 11982 vote 0 2010.08.15 12:37:07

Эмгэн нүдээ нээж, хэдийгээр өрөөнд харанхуй байсан ч өглөө болсныг мэдэгдэн нива цэцэрлэгт шулганах шувуудын жиргээг сонсон хэвтэнэ.

“Монголын эрдэнийг монгол хүн яахаа өөрөө мэднэ” энэ бол Төгс тайжийн гэргийн үг, бас түүний эцсийн шийдвэр байлаа. Эмгэн гараа сунган хажуугийн хананд байрлуулсан бяцхан товчийг даран бэрээ дуудлаа. Удалгүй түүний бэр, хүүгийнх нь үнэнч хань, ачийнх нь эх, түүнээс хойш энэ гэрийн тулгуур болон үлдэх хүн нь орж ирэхэд ёслолын кимоногоо өмсөхөд туслахыг гуйлаа. Олон давхар кимоно бүс нугалаас зангилаа... яг нэг бүтэн цагийн дараа ёслолын кимоногоо өмсөж дуусаад ёслолын танхим руу бэрээрээ хөтлүүлэн явж оров.

Бэрийгээ цайны ширээ бэлдэхийг хүсээд үнэнч туслах өвгөнийг дуудаж, ач хүү болон Хантайг урьж ирүүлэх даалгавар өглөө. Одоо түүнд эргэлзэх зүйл үлдээгүй ажээ. Өдийг хүртэл түүний таньдаг, түүний таньсан монгол хүн бол ганцхан Хантай хэмээх энэ хөвүүн.

            Бүгд цугларахад бүрэн ёслолын дагуу цайгаа ууж дуусгаад Хантайд өмнөө ирж суухыг хүслээ. Эмгэний дуу хоолой, бие сэтгэл нь цэгцэрч ёслол төгөлдөр өгүүлэн эхэлвэй.

-Чи Төгс вангийн гуч биш боловч Хархулангийн удам. Нутгийнхаа эрдэнийг нутагтаа буцаах нь монгол хүний үүрэг. Утсан чинээ улаан амь гэж монголчууд ярьдаг. Энийг чи хоол болгож чадахгүй нь мэдээж гэвч үүний шидийг гаргаж чадах өөр хүмүүс монголд бий нь лавтай. Тэдний гарт бөгжийг хүргэх нь чиний амьнаас илүү чухал зүйл гэдгийг ойлго. Уг нь би чамайг сургуулиа төгсгөөд олонд танигдсан эрдэмтэн болж өөрийгөө төдийгүй бөгжийг хамгаалах чадалтай болтол чинь хүлээх санаатай байсан юм. Гэвч ойрноос дээдсийн сүнс намайг дуудах болов. Миний нас дуусчээ. Одоо ганц чамд л найдна. Чамд Хархулангийн эрдэм чадал үгүй ч Хархулангийн зориг сэтгэл уламжлагдан ирсэн байх ёстой. Бөгжийг наймаачдын гарт алдаж хэрхэвч болохгүй. Тэд Тайваньчуудад зуучилж байгаа юм. Манжийн Чин гүрний эрдэнэсийн санг хулгайлан авснаар Тайвань хүчирхэг баян болсон юм. Монголчууд та нар дэлхийгээр нэг тарсан эзэнт гүрнийхээ эрдэнэсийн санг буцаан цуглуулж чадваас урьдын хүчирхэг монгол дахин сэргэн мандах болно. Энэ ариун үйлсэд чи өөрийн үүргээ гүйцэтгэх ёстой. Манай гэр бүл монголын буяны өчүүхэн хэсгээр хэдэн үеийнхээ хүнсийг базаасан. Би өрөө төлж чаддагүй юмаа гэхэд амласнаа биелүүлэхийг хичээсээр өдий хүрэв. хэмээн нэгэн амьсгаагаар өгүүлээд нүдээ анин урт амьсгал аваад хэсэг чимээгүй болов.

Тэгээд дахин нүдээ нээж өгүүлрүүн.

-Чиний зохиомол түүхийг анх сонсоод Төгс тайжийн гуч биш гэдгийг чинь мэдсэн боловч чиний харцнаас Төгс тайжийн зоригийг олж харсан юм. Бүтэн 2 жилийн турш чиний ажлыг дэмжин ажиглахдаа мохошгүй сэтгэлээр эх орныхоо түүхийн тасарсан хуудсуудыг эвлүүлэхээр зүтгэж буйг чинь ойлгож чамд итгэхээр шийдсээн. Хувь заяа намайг монголтой холбож манай гэр бүлийг тэтгэсэн. Хувь заяа чамайг над руу илгээсэн байх учиртай. Одоо чи өөрийн хувь заяаныхаа эзэн болох цаг чинь иржээ. Хичээгтүн. Өвөг дээдэс чинь бүгд эх нутгийнхаа төлөө амиа өгснийг санагтун.

Эмгэн ийнхүү өгүүлээд сүүлчийн тамир нь шавхагдав бололтой бүх бие нь суларч атийхад нүүрнийх нь ширхэг бүрээс цацарч байсан сүр жавхлангийн туяа бүүдийн сарнив. Бэр нь түүнийг ухасхийн түшиж авахад доод талд нь сууж байсан ач хүү нь өндийгөөд

-Эмээг амраая. Харин чи надтай явна уу гэж хэлээд өрөөнөөс зөөлөн гишгэлэн гарлаа.

                  Хантай ач хүүг даган алхасаар шилтгээнээс гарч чулуун шатаар уруудсаар зогсоолд хүрэхэд, ач хүү машин руугаа гараараа залан уриад өөрөө жолооны ард суун мотороо асаалаа. Тэд давхисаар төдөлгүй хотын төв руу орж дөрвөн давхар офисийн бололтой барилгын үүдэнд буугаад дотогш орцгоолоо. Лифтны хажуугийн самбар дахь компаниудын нэрсийг харвал бүгд Мотохирогийнх, ач хүүгийн ажлын газар энэ ажээ.

4-р давхарт лифтын хаалга онгойгоод уужим танхимд орж ирцгээв. Ач хүү Хантайг уулзалтын том ширээний эхэнд суухыг уриад өөрөө өөдөөс нь харан суугаад ярьж эхлэв.

-          Юун түрүүн чамд эрдэнэсийн наймаачин Күрихара болон эмээгийн хоорондох холбоог тайлбарлаж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Күрихарагийн эцэг бол манай нутгийн хүн бөгөөд дайны дараа хар зах дээр наймаа хийдэг, токио осакагаас америк цэргийн хүнс материал авчирч энд зардаг хүн байсан гэдэг. Дайны дараа мөнгөний ханш унаж, хүнс тэжээл ховордож, хамгийн найдвартай гэгдэх газар хүртэл үнэгүйдсэн байсан тэр үед эмээ манжуураас авчирсан алт үнэт эдлэлээ нэгнэгээр нь гарган зарж өөрөө амьдралаа залгуулаад зогсохгүй ойр хавийн олон гэр бүлийн аминд орсон гэдэг. Тэр үед алт эрдэнэсээ эцэг Күрихарагаар заруулдаг байсан, эцэг Күрихара ч тэр наймаануудаас чамгүй хөлжиж, яваандаа ажил хэргээ токио руу шилжүүлэн байрлуулсан аж. Дараа нь хүү нь ажил хэргийг нь өвлөж авсан юм. Иймээс эмээ болон Күрихара нар эртний холбоотой улс. Хэмээгээд хэсэг бодолхийлснээ яриагаа үргэлжлүүлэв.

-           Эмээ монголоос хүн ирж бөгжийг авч явахыг бүх насаараа хүлээсээн. Хэзээ ч ирж магадгүй гэж бодож байсан тул энэ үнэт эрдэнийг ямарч бүртгэлд оруулаагүй бөгөөд хуулиар бол хууль бус эзэмшигч юм. 90-ээд оноос монголтой харьцаа сайжирч олон монголчууд японд ирж байгаа сураг сонсогдох болсон үеэс бид улам бүр сэтгэл догдлон хүлээдэг болсоон. Монголын элчин сайдын яамаар дамжуулан бөгжийг монголд буцаах талаар бодож үзсэн боловч засгийн газрын хараанд бөгж албан ёсоор орвол асар өндөр татвар төлөх ёстой болно. Бөгжний үнийг одоогоор хэнч тодорхой мэдэхгүй байгаа боловч багаар бодоход хорин сая иений татвар доод тал нь төлөх болно. Тэгээд ч эмээ монголын засгийн газарт бүрэн итгэхгүй байснаар барахгүй Төгс тайжийнхнаас хэн нэг нь ирнэ гэдэгт итгэсээр байсан юм. Гэвч цаг хугацаа явсаар эмээ цөхөрч эхэлсэн тул гурван жилийн өмнө Күрихараг манайд айлчлах үеэр ямар нэгэн үнэтэй бөгж сурагласан монгол хүн тааралдвал хэл өгөөрэй гэж гуйсан юм. Эндээс л эрдэнэсийн наймаачин бөгжний тухай судалж эхэлсэн байх гэж бодож байна. Ингэж өгүүлээд ач хүү царайгаа ноцтой болгож Хантай руу эгц ширтэн байж үргэлжлэн өгүүлсэн нь.

-          Би танай сургуулиар дамжуулан чиний талаар бүрэн судалсан. Хэдийгээр чи Төгс тайжиинхантай огт холбоогүй боловч ямарч гэсэн зальт этгээд биш шудрага журамт хүн болохыг ойлгосны үндсэн дээр эмээгийн саналыг дэмжиж бөгжийг чамд өгөхийг зөвшөөрсөн.

-          Бас нэг зүйл. Бөгжийг хил гааль дээр анхаарал татуулахгүйн тулд чулууны өнгийг ч бага зэрэг бүдгэрүүлсэн, эргүүлж хэвэнд нь оруулах аргыг танай нутгийн дархчууд сайн мэдэх байх гэж бодож байна

Ингэж хэлээд ач хүү бөгжийг ширээнд дээр гаргаж тавилаа.

.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3523613/4e3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12717
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10924
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11672
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11037
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10880
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11208
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11017
배너신청
자생병원

배너신청