Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж-10/

Уншсан 11678 vote 0 2010.08.02 19:43:28

Удалгүй тэр машинтай болов. Жинхэнэ эр хүн унаагүй байж хэрхэн болох билээдээ. Анхныхаа машиныг аваад бүх найзууддаа үзүүлж нэгэн бүтэн сайн өдрийг бүтнээр нь хотоор давхиад орой харанхуй болоход гэрлийг нь асааж чадахгүй мунгинаж, дохио өгч анивчуулдаг холын гэрлийн татуургыг санамсаргүй олоод өрөөсөн гараараа татаж барьсан чигээрээ гэрийнхээ хажуугийн зогсоол руу орж байж билээ.

Ажил хийж цалинтай болсноор хөгшин эхийх нь сэтгэл тэнийж, мань эр ч найз нөхөдтэйгээ нүүр улайхгүй уулздаг болж, ажил хийвэл ам тосдоно гэдэг үгний учрыг мэдэж авлаа. Гэвч амьдрал гэдэг мань эрийн санаагаар гольдролоо өөрчилдөггүй эд тул 2 жилийн дараа төслийн ажил дуусч Хантай дахин ажилгүй болов.

Одоо бол орчуулагчийн ажил олдохоо больжээ. Японы тусламжийн төслүүд шил шилээ даран цаг хугацаандаа дуусч, түүнээс гадна орчуулагчдын тоо борооны дараах мөөг шиг олон болсноос, түр зуурын ажил олдовч цалин гэж өчүүхэн болжээ.

Цуглуулсан жаахан мөнгөөрөө бизнес хийдэг хүн болж үзлээ. Орчуулгын товчоо, интернет кафе ажиллуулж үзэв. Өдөр ирэх тутам нэмэгдэх үнийн өсөлтйиг даган байрны түрээсээс авхуулаад зардал чирэгдэл нь орлогоороо нөхөж дийлэхгүй болсоор, Хантай нөгөө л маркетинг, хэрхэн бизнес хийх, хэрхэн баяжих гэсэн номнуудаа өдөр шөнөгүй уншивч амьдралд нэмэр болох юмаар бага ажээ. Харин олон жилийн өмнө дөнгөж арав төгсөөд байсан үеийг нь бодвол тиймэрхүү номнуудын нэр төрөл олширсон байх бөгөөд үнэхээр л үнэн юмнууд бичсэн байх боловч монгол гэдэг газар энэ бүх онолууд биелэгдэх тавилангүй юм уу, эсвэл мань эр өөрөө буруу ойлгож буруу хэрэгжүүлээд байгаа юм уу бүү мэд.

Ажаад байхад Хантайг цахилгаан станцын тоосон дунд нүдэлдэж байх хооронд монгол улс ондоо болжээ. Гаднаас нь харахад их хөгжжээ. Гудамжаар дүүрэн машин чихэлдэж, хотоор дүүрэн шинэ барилга баригдах болж. Гэхдээ улс бас л ядуу хэвээрээ, мундаг бизнесмен, улс төрч эд нар нь л юу юм гэхээс жирийн иргэд улам л ядуурч наад захын хэрэглээгээ л дөнгөн данган халхалах төдий харагдана. Хантайн бизнес гурван жил үргэлжлээд дампуурлын ирмэгт туллаа.

Монгол бол америк биш гэдэг нь тодорхой үнэн бололтой. Хэрвээ америк шиг нийгэмд бол энэ хугацаанд аль хэдийн хөгжсөн байх байсан биз. Энд бол баян хүн л улам баяжаад байхаас жирийн хүн баяжина гэж байхгүй юм байна. Амьдрал арван жилийн өмнөхөөс огтхон ч өөрчлөгдөөгүй байжээ.

Хантай баяжих тухай мөрөөдөхөө больж амиа л торгоож байвал дээдийн заяа болов. Одоо тэр амар тайван амьдралыг л мөрөөдөх болжээ. Яг л яруу найрагч Хулангийн шүлгэн дээр гардаг шиг, "Зүлгэн дээр гэрээ бариад, Зүгээр л нэг амьдрах юмсан”.

Гэвч амьдрах гэдэг алалдах дайснаас хэцүү гэдэг үг үнэн ажээ. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явах үед нэг өөр, одоо бол бас өөр хэрэг. Монголын хүүхнүүд модонд авирчихсан биш мөнгөгүй ч гэсэн түүнийг гэж сэтгэлээрээ хандах бүсгүй хаа нэгтээ байгаа л байх гэж бодох боловч, дундад зууны дараах үеийн европ шиг зэрлэг хөрөнгөтний нийгэмд эргэлт буцалтгүй улам улам гүнзгий орсоор байгаа эх орондоо тэр, хэн нэгэнд амьдрал амлах зориггүй байлаа.

              Дахиад л мухардалд оров. ЯАХ ВЭ? Хариултыг нь тэр туршлагаараа мэдэж байлаа. Энэ бол сурах

"Сурахаас сайхан зүйл үгүй. Сурах бол гарах ганц гарц”.

.

Шороо бужигнасан төрөлх хотынхоо гудамж, утаанд баглуулсан Улаанбаатраас гарч дэлхий ертөнц гэж ямар байдгийг, амьдрал гэж чухамдаа ямар байх ёстойг тэр мэдэхийг хүсч байлаа. Ингээд л тэр хөгшин эхээ ятгаж хотын төвийн хоёр өрөө байраа хорин мянган долларын барьцаанд тавиад холын японыг зорьсон юм.

Японд хөл тавих л юм бол хэзээнээс нааш хүсэн мөрөөдөж ирсэн түүхийн ухаанаа судалж, мөнгийг ч шуудай шуудайгаар нь олно гэж бодож байсан нь хол эндүүрэл болохыг тэр энд ирээд ойлгосон юм. Барьцаанд тавьсан эцгийн голомт байраа алдахгүйн тулд сар бүрийн хүү 800 долларыг тэр арай ядан явуулж

Түүний цорын ганц түших хүн хөгшин эхээ насных нь эцэст гудамжинд гаргахгүйн тулд Хантайд өрөө төлж байраа эргүүлэн авах мөнгө хэрэгтэй байсан юм. Гурван жил болоход тэр зээлийн хүүгээ л арайхийн дарж, үндсэн өрнөөсөө бага багаар зулгаасаар 10 мянга буюу талыг нь дарсан байсан ба энэ хэвээрээ дахин хэдэн жил ч махаа идэх нь мэдэгдэхгүй байв. Өвдөх ч юмуу, ямар нэгэн байдлаар ажил хийх чадваргүй ганц хоёр долоо хоноход л түүний амьдрал бүрмөсөн сүйрэхээр дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн гурван жилийг тэр туулсан. Мөнгө, мөнгө, мөнгө түүнд хэрэгтэй байсан тул тэр эзний саналыг хүлээн авсан билээ.

 байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470501/bb9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12717
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10924
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11672
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11037
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10880
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11208
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11017
배너신청
자생병원

배너신청