Бичлэгийн тоо 497

Аз жаргал

Уншсан 10925 vote 0 2011.06.10 23:02:12

 Аз жаргал бол замгүй зам, зорилгогүй зорилго. Хүн аз жаргалтай амьдарья гэж бодоод байдаг. Гэтэл тэр аз жаргал нь ердөө олддоггүй. Тэгээд хэзээ нэгэн цагт л аз жаргалтай болно гэж хүлээдэг. Тэгвэл хүлээгээд ирдэггүй ,хайгаад олддоггүй, тэр аз жаргал та бүгдийн дотор чинь байгаа. Хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй. Хэрэв та аз жаргал хайвал танд зовлон л ирнэ. Яагаад гэвэл аз жаргалыг хайх явцдаа аз жаргалаа алдаад байдаг. Тиймээс аз жаргалаа өөрөөсөө мэдэрч сурснаар аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаална гэсэн үг. Хүн бол маш агуу. Хүн бодлоо үгээр илэрхийлэхийн хамт үгээ хянаж байдаг. Хүний бодол маш хүчтэй гэдэг. Өчигдрийн бодсон бодол өнөөдрийн амьдрал болж байдаг. Иймийн тулд аз жаргалтай байж сурах хэрэгтэй гэнэ. Аз жаргалтай байх эсэх нь зөвхөн таны бодлоос шалтгаална. Иймээс өдөр бүр аз жаргалтай байж аз жаргалаа мэдэр. Ингэхийн тулд таныг яаж ч гомдоож байсан тэр хүмүүсийн тухай муугаар бүү бод. Энэ нь таны дотор байгаа муу муухайг тэжээж, тэтгэж байдаг тул тэр тэжээдэг хоолыг нь устгачихвал таны доторх муу муухай зүйлүүд устаж үгүй болж гэрэл гийнэ. Мөн бурууг бусдаас хайх хэрэггүйн дээр өөрийнхөө талаар үргэлж өөдрөг бодож яв.

Мөн бэлэг дэмбэрэлгүй үг хэллэг болох “үгүй,байхгүй,чадахгүй,би хоосон хүн, би ядуу хүн, надад жаргал хэзээ ч ирэхгүй “ гэх мэтийг хэлэхгүй байхыг хичээхийн дээр үглэх, уурлах, загнах, гомдох, хардах нь танд байгаа аз жаргалыг арилгахаас гадна таны цаашдын аз жаргалд саад болдог. Баярлана гэдэг нь тэр хүнд эрчим хүч | энерги | өгсөж ирж байна гэсэн үг. Иймд таны эргэн тойронд аз жаргалын эрчим хүч бүрхсэн гэж бод. Ингэснээр танд “хараал,татга” болон муу зүйл хүрэхгүй, зовлон ирэхгүй. Гэнэт баярлаж хөөрвөл юунаас болж ингэснээ мэдэрч , энэ мэдрэмжээ хадгалж , баярлаж байхыг хичээ. Аз жаргалыг мэдэрсэн хүн бол ямар ч хүнд өвчнийг сайнаар төсөөлж байгаад эдгэсэн тохиолдлын тухай маш олон жишээ байдаг....

Дахин хэлэхэд оюун санаандаа хорсох, шунах, занах, шүүмжлэх, атаархах, хардах гэх мэт муу муухай бодлыг агуулахгүй байж сурах нь чухал шүү.

Мөн аймшгийн кино маш их муу энерги цацдаг учир нас богиносгодог ба тэр айлд хар энерги буй болдог.Иймээс аз жаргалыг олж авч сурах дадал бас хэрэгтэй. Тиймээс харьцсан хүн болгоноос аз жаргал авч сур. Аяандаа бүх зүйл өөрчлөгдөн аз жаргалаар дүүрнэ. Та ингэж эерэг сайхан сэтгэлээ байнга гаргаж, хандаад байхаар бусдыг өөрөөр буюу сайн талыг нь харж эхэлнэ, түүнийгээ байнга давтдаг болчихно.

Ингэж дадсан тохиолдолд муу юмнаас эерэг энерги олж чаддаг болно. Нэг ёсондоо сөрөг муу үйлдлээс эерэг зүйл олж чадна гэсэн үг.

Ер нь аз жаргалд саад болдог зүйл бол өөрийгөө дутуу үнэлдэг хүнд тохиолддог бусдыг муулж, хорлох гэсэн атаархал хорон үйлдэл билээ. Тэгснээр тэр хүн насан туршдаа хүнээс илүү гарах гэж яваад амьдралын гол шугамаа алдаж, хамаг аз жаргалаа гээчихдэг билээ. Энэ бүгдийн цогц шийдэл нь та аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлж , өрөөлөөс цуглуулж сурах гэсэн үг болой!
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4690309/ad9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
» Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청